Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00002/и |
Дугаар | 157 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 157
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 71-01 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ86060270, Зуутраг овогтой Цогтбаатарын Жигжид,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 71-01 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89052600, Тайжууд овогтой Бямбасүрэнгийн Мөнхцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 24.661.626,85 төгрөг, зээлийн хүү 1.645.910,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.290,51 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 26.381.827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг, хариуцагч Б.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Жигжид Б.Мөнхцэцэг нар 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/843 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.338.373,15 төгрөг, зээлийн хүүнд 5.824.725,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7.576,73 төгрөг, нийт 11.170.675,87 төгрөг төлсөн. Гэтэл гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 331 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлэхгүй байна. Тус банкнаас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/843 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 24.661.626,85 төгрөг, зээлийн хүү 1.645.910,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.290,51 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 26.381.827 төгрөг гаргуулах, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран зээлдэгч нарын бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нараас зээлийн төлбөр гаргуулахаар Хаан банкнаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 893 тоот нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү 279.966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.561 төгрөг, нийт 307.527 төгрөгөөр нэмэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлага энэхүү хэмжээгээр нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг, хариуцагч Б.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Байгалмаа нар 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 1. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/843 тоот зээлийн болон БГҮ/843 тоот барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 24.661.626,85 төгрөг, зээлийн хүү 1.645.910,22 + 297.966=1.943.876 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.290,51 + 27.561=95.851 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 26.707.354 төгрөгийг хариуцагч Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нараас гаргуулан Хаан банкинд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлөх, 3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ/843 тоот барьцааны гэрээнд барьцаалсан барьцаа хөрөнгөөс хангуулах, 4. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзах, 5. Хэрэв хариуцагч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд шийдвэргүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцов гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нарт холбогдуулан, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 24.661.626,85 төгрөг, зээлийн хүү 1.645.910,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.290,51 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 26.381.827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа 307.527 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Иргэн Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нар 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/843 тоот зээлийн гэрээг Хаан банктай байгуулан, 30.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан байх ба мөн өдрийн БГҮ/843 тоот Барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 71-01 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г/1520000328, нэгж талбарын 191900328, гэрчилгээний 000197079 дугаартай, 500 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 4-7 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г/1520001403, нэгж талбарын 191992234, гэрчилгээний 000197078 дугаартай, 1937,2 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, 8 ханатай битүү шалтай, иж бүрэн тавилгатай Монгол гэр, бараа материал, тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалсан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ.
1. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/843 тоот зээлийн болон БГҮ/843 тоот барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 24.661.626,85 төгрөг, зээлийн хүү 1.645.910,22 + 297.966=1.943.876 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.290,51 + 27.561=95.851 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 26.707.354 төгрөгийг хариуцагч Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нараас гаргуулан Хаан банкинд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлөх, 3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ/843 тоот барьцааны гэрээнд барьцаалсан барьцаа хөрөнгөөс хангуулах, 4. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзах, 5. Хэрэв хариуцагч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд шийдвэргүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцов гэжээ.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300.285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нараас 300.285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/843 тоот зээлийн болон БГҮ/843 тоот барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26.707.354 /хорин зургаан сая долоон зуун долоон мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөх, хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ/843 тоот барьцааны гэрээнд барьцаалсан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзах, хэрэв хариуцагч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300.285 /гурван зуун мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нараас 300.285 /гурван зуун мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА