Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 158

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 18-20 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ66020710, Дөрвөд овогтой Ширчингийн Төмөрбаатар,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 18-20 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ69033001, Боржигон овогтой Баатарын Оюун-Эрдэнэ нарт холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.276.444 төгрөг, зээлийн хүү 1.272.212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50.982 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 4.608.138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн эдийн засагч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс ЗГ201542347257 тоот зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3.276.444 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1.272.212 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50.982 төгрөг, нийт 4.599.639 төгрөг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, 377 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлдөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.9-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийг буцаан төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барадуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.276.444 төгрөг, зээлийн хүү 1.272.212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50.982 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 4.608.138 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкнаас нэхэмжилсэн 4.608.138 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2.900.000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 1.708.138 төгрөгийг сар сард хуваан төлж барагдуулна гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нарын хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.276.444 төгрөг, зээлийн хүү 1.272.212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50.982 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 4.608.138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

      Иргэн Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нар Хаан банктай 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЗГ201542347257 тоот зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн 201542347257 тоот Барцааны гэрээ-ээр зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 18-04 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1520002668, нэгж талбарын 191901704, гэрчилгээний 000197607 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, 8 ханатай битүү шалтай Монгол гэр зэргийг тус тус барьцаалсан байна.

          Харин хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 4.608.138 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

   Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.680 төгрөгөөс 44.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 44.340 төгрөгийг, хариуцагч Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нараас 44.340 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4.608.138 /дөрвөн сая зургаан зуун найман мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг 2 хувааж буюу 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2.900.000 төгрөгийг, үлдэх 1.708.138 төгрөгийг 2017 оны 5 дугаар сараас эхлэн сар бүр хуваан нэхэмжлэгч Хаан банкинд төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.680 /наян найман мянга зургаан зуун ная/ төгрөгөөс 44.340 /дөчин дөрвөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 44.340 /дөчин дөрвөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг, хариуцагч Ш.Төмөрбаатар, Б.Оюун-Эрдэнэ нараас 44.340 /дөчин дөрвөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА