Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

 

 

  2020       06          18                                  2020/ШЦТ/486

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Г-д холбогдох эрүүгийн 2002 00204 0149 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2а байрны 56 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт С.Г, регистрийн дугаар / /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Г / / нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ гялгар уутны хамт 1,5047 грамм жинтэй, "шавар" гэх нэршилтэй, мөн Г.Пүрэвдоржийн эзэмшлийн 78-58 УБГ улсын дугаартай “Лексус 450” маркийн автомашин дотор гялгар уутны хамт 10,9141 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, 0,1153 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай ажил дээр пүүз оруулж ирж тавьсан байсан. Манай дүү “Тань руу пүүзний эзэн нь ярих байх. Зураг зуруулна гэж байсан” гэж хэлсэн. Би тус пүүз дээр зураг зурж дуусгасан. Ажлын хөлс нь 250.000 төгрөг болсон. Пүүзний эзэн надруу залгаж “Мөнгөний оронд өвс авах уу?” гэж санал болгосон. Би эхлээд татгалзсан боловч пүүзний эзэн гуйгаад байсан болохоор сонирхоод зөвшөөрсөн. Би пүүзийг нь Дархан хот руу явдаг унаанд өгч явуулсан. Пүүзний эзэн “Танай ажлын урд талын байрны арын орцны урд талын хогийн савны хажууд майлд /mild/ тамхины хайрцагт өвс хийгээд үлдээсэн байгаа. Та очоод ав” гэж хэлсэн. Би очиж тамхины хайрцгийг онгойлгож үзтэл дотор нь баримлын шавар шиг зүйл, өвсний төрлийн ургамал байсан. Маргааш нь би утаат тамхины доторхийг нь асгаж байгаад нэг удаа л хэрэглэж үзсэн. Хаях гэж байсан боловч цагдаа нарт баригдсан. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа маш сайн ойлгосон гэв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хүний биед 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн: “...С.Г нь “Би өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан куртканы зүүн талын ханцуйнд байрлах жижиг   халааснаас гадуураа ягаан өнгийн чихрийн цаастай уртавтар дугуй хэлбэрийн, хүрэн өнгийн шавар мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгснийг хураан авч, стандарт бус жин дээр жинлэхэд 1,1 грамм заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...С.Г нь дээрх 10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисноос ТНС урьдчилсан байдлаар илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тухай: “...машины голын хайрцаганд асаагуур дээр нааж тогтоосон шавар мэт зүйл, ороож хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт байх бөгөөд ...машины баруун хойд хаалганд өвс мэт зүйлийг зиплок уутанд хийж эд мөрийн баримтаар хурааж авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2013 дугаартай: “...“1” гэж дугаарласан уртавтар дугуй хэлбэртэй, хүрэн бор өнгийн шавар мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,5047 грамм, цэвэр жин нь 1,0626 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,9886 грамм болов.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2016 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Санжид Гэрэлтөр УХ90040952 2020.3.27” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Гэрч Ө.Билгүүний: “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Гэрэлтөртэй хамтдаа өвс, шавар хэрэглэсэн хүн бид нарын дундаас байхгүй. Бид нар хамт хэрэглэж байгаагүй. Бид нар зүгээр хоол идэх санаатай л цуглах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Г.Жанцангүмпэнгийн “...Гэрэлтөр бид нартай уулзах үедээ өөрийн биедээ мансууруулах бодистой яваа гэдгээ хэлээгүй. Бид нар ч энэ талаар мэдээгүй. Бид нарт ямар нэгэн зүйл харуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Г.Пүрэвдоржийн “...миний унаж явсан машины баруун хойд талд Гэрэлтөр сууж явсан. Гэрэлтөрийн өвс гэж бодож байна. Гэхдээ яагаад тэнд өвсөө үлдээсэн болохыг би мэдэхгүй байна. Улсын их дэлгүүр орчмоос С.Г ахыг авахад Гэрэлтөр ямар нэгэн зүйл барьж яваа харагдаагүй. Хувцас, хунарт нь л байсан байх. Гэрэлтөр ах бид нарт мансууруулах бодисын талаар болон бусдад өгөх, бид нарт өгөх талаар огт яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2014 дугаартай: “...Үзлэг ба шинжилгээ хэсэгт: ...”1” гэж дугаарласан ууттай шаргал өнгөтэй ургамал мэт зүйлийг ирүүлсэн байна. Уг ургамал мэт ууттай зүйлийн гялгар ууттай жин нь 10,9141 грамм, цэвэр жин нь 10,3298 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 10,1687 грамм болов. “2” гэж дугаарласан хажуу ханандаа хүрэн бор өнгийн шавар мэт зүйлтэй цагаан өнгийн асаагуурыг ирүүлсэн байна. Уг асаагуур дээрх бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,1153 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,1033 грамм байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ууттай шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан цагаан өнгийн асаагуур дээрх хүрэн бор өнгийн шавар мэт зүйл, “3” гэж дугаарласан “А096222797” серийн дугаартай хуйлсан аравтын дэвсгэрт, “4” гэж дугаарласан тугалган цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 71-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Г-ийг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын 389 дугаартай дүгнэлт,

Шүүгдэгч С.Г-ийн: “...тухайн үед халаасандаа өвс хийсэн байсан боловч халаасанд байхдаа уутнаасаа асгараад байх шиг байсан. Мөн авч явахад тээртэй байхаар нь Пүрэвдоржийн машинд түр хийчихсэн юм. Харин тугалган цаас хуйлсан мөнгөн дэвсгэрт, асаагуурт наалдсан шавар мэт зүйлсийг машины хойд талын суудлын голд тавьсан байгаад тэр чигээр нь үлдээсэн. Цагдаа нар гэнэт гараад ирсэн учраас авч чадалгүй үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хх 139/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 101/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 102/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 103/, зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г /РД:УХ90040952/ нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ гялгар уутны хамт 1,5047 грамм жинтэй, "шавар" гэх нэршилтэй, мөн Г.Пүрэвдоржийн эзэмшлийн 78-58 УБГ улсын дугаартай “Лексус 450” маркийн автомашин дотор гялгар уутны хамт 10,9141 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, 0,1153 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хүний биед 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн: “...С.Г нь “Би өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан куртканы зүүн талын ханцуйнд байрлах жижиг   халааснаас гадуураа ягаан өнгийн чихрийн цаастай уртавтар дугуй хэлбэрийн, хүрэн өнгийн шавар мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгснийг хураан авч, стандарт бус жин дээр жинлэхэд 1,1 грамм заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...С.Г нь дээрх 10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисноос ТНС урьдчилсан байдлаар илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тухай: “...машины голын хайрцаганд асаагуур дээр нааж тогтоосон шавар мэт зүйл, ороож хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт байх бөгөөд ...машины баруун хойд хаалганд өвс мэт зүйлийг зиплок уутанд хийж эд мөрийн баримтаар хурааж авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2013 дугаартай: “...“1” гэж дугаарласан уртавтар дугуй хэлбэртэй, хүрэн бор өнгийн шавар мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,5047 грамм, цэвэр жин нь 1,0626 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,9886 грамм болов.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2016 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “С.Г 2020.3.27” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-37 дугаар хуудас/, гэрч Ө.Билгүүний: “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Гэрэлтөртэй хамтдаа өвс, шавар хэрэглэсэн хүн бид нарын дундаас байхгүй. Бид нар хамт хэрэглэж байгаагүй. Бид нар зүгээр хоол идэх санаатай л цуглах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Г.Жанцангүмпэнгийн “...С.Г бид нартай уулзах үедээ өөрийн биедээ мансууруулах бодистой яваа гэдгээ хэлээгүй. Бид нар ч энэ талаар мэдээгүй. Бид нарт ямар нэгэн зүйл харуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Г.Пүрэвдоржийн “...миний унаж явсан машины баруун хойд талд С.Г сууж явсан. С.Г-ийн өвс гэж бодож байна. Гэхдээ яагаад тэнд өвсөө үлдээсэн болохыг би мэдэхгүй байна. Улсын их дэлгүүр орчмоос С.Г ахыг авахад С.Г ямар нэгэн зүйл барьж яваа харагдаагүй. Хувцас, хунарт нь л байсан байх. С.Г ах бид нарт мансууруулах бодисын талаар болон бусдад өгөх, бид нарт өгөх талаар огт яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2014 дугаартай: “...Үзлэг ба шинжилгээ хэсэгт: ...”1” гэж дугаарласан ууттай шаргал өнгөтэй ургамал мэт зүйлийг ирүүлсэн байна. Уг ургамал мэт ууттай зүйлийн гялгар ууттай жин нь 10,9141 грамм, цэвэр жин нь 10,3298 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 10,1687 грамм болов. “2” гэж дугаарласан хажуу ханандаа хүрэн бор өнгийн шавар мэт зүйлтэй цагаан өнгийн асаагуурыг ирүүлсэн байна. Уг асаагуур дээрх бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,1153 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,1033 грамм байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ууттай шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан цагаан өнгийн асаагуур дээрх хүрэн бор өнгийн шавар мэт зүйл, “3” гэж дугаарласан “А096222797” серийн дугаартай хуйлсан аравтын дэвсгэрт, “4” гэж дугаарласан тугалган цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 71-77 дугаар хуудас/, шүүгдэгч С.Г-ийг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын 389 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Г-ийн: “...тухайн үед халаасандаа өвс хийсэн байсан боловч халаасанд байхдаа уутнаасаа асгараад байх шиг байсан. Мөн авч явахад тээртэй байхаар нь Пүрэвдоржийн машинд түр хийчихсэн юм. Харин тугалган цаас хуйлсан мөнгөн дэвсгэрт, асаагуурт наалдсан шавар мэт зүйлсийг машины хойд талын суудлын голд тавьсан байгаад тэр чигээр нь үлдээсэн. Цагдаа нар гэнэт гараад ирсэн учраас авч чадалгүй үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Г-ийг хориглосон мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа уртавтар дугуй хэлбэртэй бор өнгийн “шавар” мэт зүйл, тээврийн хэрэгслээс хураан авсан ургамал мэт зүйл, цагаан өнгийн асаагуур дээр наалдсан хүрэн бор өнгийн “шавар” мэт зүйл, тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх, АО9622797 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа уртавтар дугуй хэлбэртэй бор өнгийн “шавар” мэт зүйл, тээврийн хэрэгслээс хураан авсан ургамал мэт зүйл, цагаан өнгийн асаагуур дээр наалдсан хүрэн бор өнгийн “шавар” мэт зүйл, тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх, АО9622797 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгасугай.

6. Шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ