Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

 

2020        06          18                                  2020/ШЦТ/487

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Х.А-т холбогдох эрүүгийн 2011 00000 0491 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 4 дүгээр гудамж 0047В тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Боржгон овогт Х.А, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.А нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Батсайханыг "хэл амаар доромжиллоо" гэх шалтгааны улмаас хавирч унаган, нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Ч.Батсайханы “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад гудамжаар уруудаад явж байхад Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 4-52 тоотын үүдэнд зүс таних Х.А нь 2 найз нарынхаа хамтаар зогсож байсан ба Х.А намайг дуудаад байхаар нь би Х.Ат хандан “яараад байна” гэж хэлсэн. Тэгсэн Х.А хүрээд ир гээд байна шдээ гээд орилоод байхаар нь би явж очсон чинь Х.А өөрийгөө “цэргээс халагдаж ирсэн, чи мэдэх үү” гээд миний зүүн талын хөл рүү өшиглөж намайг хавсаргаж унагааж, нурууруу 2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч Э.Мягмарбаярын “...бие засах гээд гадаа гарч тамхи татаад, юм яриад зогсож байтал дээрээс зүс таних Ч.Батсайхан ах явж байхаар нь манай найз Ц.Баасандорж “юу байна” гээд мэндэлсэн чинь Ч.Батсайхан ах “та нар намайг дууддаг хэн бэ, пиздануудаа” гэхэд Х.А уурлаад Ч.Батсайхан ахыг барьж авч хавирч унагаагаад хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Баасандоржийн “...бид нарыг “та нар намайг дууддаг хэн бэ” гэдгийг Х.А хажуунаас сонсоод уурлаад хавирч унагаагаад хөлөөрөө бөөр хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5619 дугаартай “...Ч.Батсайханы биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.А-ын “...Тухайн үед Ч.Батсайхан ахтай манай найз Ц.Баасандорж зүгээр мэндэлж байхад бид нарыг пиздагаар нь дуудахад нь миний уур хүрээд хавирч унагаагаад, нуруун тус газар нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.А нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Батсайханыг "хэл амаар доромжиллоо" гэх шалтгааны улмаас хавирч унаган, нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Батсайханы “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад гудамжаар уруудаад явж байхад Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 4-52 тоотын үүдэнд зүс таних Х.А нь 2 найз нарынхаа хамтаар зогсож байсан ба Х.А намайг дуудаад байхаар нь би Х.Ат хандан “яараад байна” гэж хэлсэн. Тэгсэн Х.А хүрээд ир гээд байна шдээ гээд орилоод байхаар нь би явж очсон чинь Х.А өөрийгөө “цэргээс халагдаж ирсэн, чи мэдэх үү” гээд миний зүүн талын хөл рүү өшиглөж намайг хавсаргаж унагааж, нурууруу 2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Э.Мягмарбаярын “...бие засах гээд гадаа гарч тамхи татаад, юм яриад зогсож байтал дээрээс зүс таних Ч.Батсайхан ах явж байхаар нь манай найз Ц.Баасандорж “юу байна” гээд мэндэлсэн чинь Ч.Батсайхан ах “та нар намайг дууддаг хэн бэ, пиздануудаа” гэхэд Х.А уурлаад Ч.Батсайхан ахыг барьж авч хавирч унагаагаад хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ц.Баасандоржийн “...бид нарыг “та нар намайг дууддаг хэн бэ” гэдгийг Х.А хажуунаас сонсоод уурлаад хавирч унагаагаад хөлөөрөө бөөр хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5619 дугаартай “...Ч.Батсайханы биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Х.А-ын “...Тухайн үед Ч.Батсайхан ахтай манай найз Ц.Баасандорж зүгээр мэндэлж байхад бид нарыг пиздагаар нь дуудахад нь миний уур хүрээд хавирч унагаагаад, нуруун тус газар нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Ч.Батсайхан нь “...Х.А-тай эвлэрсэн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Х.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ