| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0493/Э |
| Дугаар | 507 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 507
2020 06 25 2020/ШЦТ/507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагар овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2011 00888 0588 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамжны 1311 г тоотод оршин суух, урьд нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Жагар овогт Ц.Б, регистрийн дугаар //.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хүчит шонхор” захад мах худалдахаар Говь-Алтай аймгийн Цээл сумаас ирсэн И.Баяраагийн 38 ширхэг 399 кг ямааны махыг худалдан авахдаа жингийн заагч хэсэгт зайнаас удирдах чип зориуд суулгасан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тэмдэглээгүй, стандартын шаардлага хангаагүй электрон жинг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 300 кг мах мэтээр дутуу жигнэж, хэмжил зүйн заалтыг зориуд өөрчилсөн хэмжих хэрэгсэл ашигласныг нуух замаар төөрөгдөлд оруулан 346.500 төгрөгийн үнэ бүхий 99 килограмм махыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Торгуулийн арга хэмжээ авч болдоггүйн болуу.Дахиж ийм хэрэг хийхгүй.Хохироосон хүн байхгүй.Хүнээс мах авахдаа байнга хэргэлдэггүй..” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч И.Баяраагийн “...Би Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэдэн ямааны мах ачаад борлуулах санаатай Улаанбаатар руу хөдлөөд 24-ний шөнө орж ирсэн. Би 41 ширхэг 429 кг махтай ирээд 25-ны өглөө 6-7 цагийн үед Хүчит шонхор зах дээр очоод машинтай дугаарлаад зогсож байтал 30 орчим насны нэг залуу ирээд толгой цувдай байна уу гэхээр нь байхгүй, ямааны мах байна гэхэд авъя гэсэн. Тэгээд үзэж харъя, нэг хүн рүү ярья гээд хүлээж байтал 2 эрэгтэй, 2 эмэгтэй нэг машинаас бууж ирээд махны бүтээлгийг сөхөж үзээд муухан л мах байна гэсэн. Тэгээд Баялаг ундраа гэж төвийн хашаа руу орж зогсоод махыг буулгуулаад машиныхаа араас цахилгаан жин гаргаж ирээд махнуудыг жигнэж эхэлсэн. Гэтэл 38 ширхэг гулууз мах нийт 300 кг болсон. Тэгэхээр нь би гайхаад өглөө нагац ахындаа 3 мах өгсөн, тэр нь тийм их жин дарах мах байсан юм байхдаа сонин юм бэ гэж бодоод наад жин чинь найдвартай юмуу дутаад л байна даа гэхэд найдвартай гэхээр нь дуугараагүй. Тэр хүмүүс намайг нутгийн хүн байна гээд байхаар нь юм хэлээгүй. Тэгээд тооцоо хийхдээ 1 кг махыг 3500 төгрөгөөр тооцохоор нь тэгж өгөхгүй ээ мөнгөө нэм гэхэд 10.000 төгрөг нэмээд 1.060.000 төгрөг миний дансанд хийсэн. Тэгээд би нагац ахындаа ирээд 3 махаа жигнэж үзэхэд 30 кг болж байсан. Тэгэхээр надаас 99 кг дутсаныг мэдсэн боловч за яршиг гэж бодоод хаячихсан байж байтал цагдаагийн малын хулгайтай тэмцэх хэлтсийн ахмад Мягмаржав гэх хүн 26-ны өдөр яриад ирж уулз гэсэн. Очоод болсон явдлыг ярихад харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад өргөдлөө өг гэхээр нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч Б.Содномбалжирын “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 5:30 цагийн үед Хүчит шонхор руу гараад машинуудаас дайвар байна уу гээд асуугаад явж байтал нэг машины жолооч шонхор зах нь аль вэ гэж асуусан. Мөн ямааны мах авах хүн байна уу, мах хэдтэй байна гэхээр нь би нэг хүн дуудаад өгье тохирвол өгөхгүй юу даа гэсэн. Тэгээд Ц.Б эгч рүү залгаад хэлтэл Алтанцэцэг эгчтэй хамт ирээд дээшээ Баялаг руу аваачаад буулгачихъя гэсэн. Тэгээд махыг нь буулгаад Ц.Б эгч машинаасаа кило гаргаж ирээд жигнэж эхэлсэн. Тэр үед Батаа эхнэртэйгээ бас Марка гэж залуу байсан. Тэгээд 300 кг боллоо гээд 3500 төгрөгөөр бодож мөнгийг нь өгч байсан. Авсан махаа Хүчит шонхор захын 35 дугаар лангуун дээр зогсдог эгчид 5000 төгрөгөөр бодож зараад нийт 1.951.000 төгрөг болсон. Надад зуучилсны хөлс гэж 250.000 төгрөг өгсөн. Мах худалдаж авахдаа кило дээр нь ажилласан эсэх, яаж 300 кг болгосныг бол би үнэндээ огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч М.Алтанцэцэгийн “...Баялаг төв дээр очиж Ц.Б машиныхаа араас өөрийнхөө 150 кг даацтай, толгойг нь хөөсөнцөрөөр ороож скочидсон электрон жинг гаргаж ирээд жинлэж эхэлсэн. Би гулууз болгоны жинг хэлснээр нь бичиж тэмдэглэж байсан. Нийт 38 ширхэг мах 300 кг болсон. Мах нь бол маш муу дан шулаанд орохоор махнууд байсан. Тэгээд Ц.Б 5000 төгрөгөөр зараад 1.500.000 төгрөг боллоо гээд ашиг болох 440.000 төгрөгөө хувааж авахаар болсон, портерийн жолоочид 40.000 төгрөгийг нь өгчихлөө гээд надад 200.000 төгрөг өгсөн. 99 кг-г дарсан талаараа огт хэлээгүй. Би Ц.Бд итгээд л өгсөн мөнгийг нь авсан. Дараа нь цагдаагаас дуудах үед Ц.Б надад худлаа хэлснийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагч Т.Батмэндийн “...танайхаас ирүүлсэн 150 кг даацтай, толгойн гадна талыг хөөсөнцөрөөр бүрсэн электрон жинд алсаас удирдах чип суулгасан байсан. Уг 'нипийн тусламжтайгаар тухайн жингийн заалтыг ямар нэг хэмжээгээр өөрчлөх боломжтой, тухайлбал ихэсгэж, багасгаж яаж ч өөрчилж болно. Жинд чип суулгасан цаг хугацааг тогтоох боломжгүй. Чип суулгахад заавал мэргэжпийн хүн шаардлагагүй, электроны мэдлэгтэй ямар ч хүн байршуулах боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
Стандарт, хэмжил зүйн газрын хэмжих хэрэгсэлд шалгалт, дүгнэлт хийсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10/326 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/,
2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Цэрэндашийн Ц.Баас Ишжамцын Баяраагийн 5329042487 дугаартай дансанд 346.500 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хүчит шонхор” захад мах худалдахаар Говь-Алтай аймгийн Цээл сумаас ирсэн И.Баяраагийн 38 ширхэг 399 кг ямааны махыг худалдан авахдаа жингийн заагч хэсэгт зайнаас удирдах чип зориуд суулгасан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тэмдэглээгүй, стандартын шаардлага хангаагүй электрон жинг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 300 кг мах мэтээр дутуу жигнэж, хэмжил зүйн заалтыг зориуд өөрчилсөн хэмжих хэрэгсэл ашигласныг нуух замаар төөрөгдөлд оруулан 346.500 төгрөгийн үнэ бүхий 99 килограмм махыг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч И.Баяраагийн “...Би Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэдэн ямааны мах ачаад борлуулах санаатай Улаанбаатар руу хөдлөөд 24-ний шөнө орж ирсэн. Би 41 ширхэг 429 кг махтай ирээд 25-ны өглөө 6-7 цагийн үед Хүчит шонхор зах дээр очоод машинтай дугаарлаад зогсож байтал 30 орчим насны нэг залуу ирээд толгой цувдай байна уу гэхээр нь байхгүй, ямааны мах байна гэхэд авъя гэсэн. Тэгээд үзэж харъя, нэг хүн рүү ярья гээд хүлээж байтал 2 эрэгтэй, 2 эмэгтэй нэг машинаас бууж ирээд махны бүтээлгийг сөхөж үзээд муухан л мах байна гэсэн. Тэгээд Баялаг ундраа гэж төвийн хашаа руу орж зогсоод махыг буулгуулаад машиныхаа араас цахилгаан жин гаргаж ирээд махнуудыг жигнэж эхэлсэн. Гэтэл 38 ширхэг гулууз мах нийт 300 кг болсон. Тэгэхээр нь би гайхаад өглөө нагац ахындаа 3 мах өгсөн, тэр нь тийм их жин дарах мах байсан юм байхдаа сонин юм бэ гэж бодоод наад жин чинь найдвартай юмуу дутаад л байна даа гэхэд найдвартай гэхээр нь дуугараагүй. Тэр хүмүүс намайг нутгийн хүн байна гээд байхаар нь юм хэлээгүй. Тэгээд тооцоо хийхдээ 1 кг махыг 3500 төгрөгөөр тооцохоор нь тэгж өгөхгүй ээ мөнгөө нэм гэхэд 10.000 төгрөг нэмээд 1.060.000 төгрөг миний дансанд хийсэн. Тэгээд би нагац ахындаа ирээд 3 махаа жигнэж үзэхэд 30 кг болж байсан. Тэгэхээр надаас 99 кг дутсаныг мэдсэн боловч за яршиг гэж бодоод хаячихсан байж байтал цагдаагийн малын хулгайтай тэмцэх хэлтсийн ахмад Мягмаржав гэх хүн 26-ны өдөр яриад ирж уулз гэсэн. Очоод болсон явдлыг ярихад харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад өргөдлөө өг гэхээр нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/, гэрч Б.Содномбалжирын “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 5:30 цагийн үед Хүчит шонхор руу гараад машинуудаас дайвар байна уу гээд асуугаад явж байтал нэг машины жолооч шонхор зах нь аль вэ гэж асуусан. Мөн ямааны мах авах хүн байна уу, мах хэдтэй байна гэхээр нь би нэг хүн дуудаад өгье тохирвол өгөхгүй юу даа гэсэн. Тэгээд Ц.Б эгч рүү залгаад хэлтэл Алтанцэцэг эгчтэй хамт ирээд дээшээ Баялаг руу аваачаад буулгачихъя гэсэн. Тэгээд махыг нь буулгаад Ц.Б эгч машинаасаа кило гаргаж ирээд жигнэж эхэлсэн. Тэр үед Батаа эхнэртэйгээ бас Марка гэж залуу байсан. Тэгээд 300 кг боллоо гээд 3500 төгрөгөөр бодож мөнгийг нь өгч байсан. Авсан махаа Хүчит шонхор захын 35 дугаар лангуун дээр зогсдог эгчид 5000 төгрөгөөр бодож зараад нийт 1.951.000 төгрөг болсон. Надад зуучилсны хөлс гэж 250.000 төгрөг өгсөн. Мах худалдаж авахдаа кило дээр нь ажилласан эсэх, яаж 300 кг болгосныг бол би үнэндээ огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/, гэрч М.Алтанцэцэгийн “...Баялаг төв дээр очиж Ц.Б машиныхаа араас өөрийнхөө 150 кг даацтай, толгойг нь хөөсөнцөрөөр ороож скочидсон электрон жинг гаргаж ирээд жинлэж эхэлсэн. Би гулууз болгоны жинг хэлснээр нь бичиж тэмдэглэж байсан. Нийт 38 ширхэг мах 300 кг болсон. Мах нь бол маш муу дан шулаанд орохоор махнууд байсан. Тэгээд Ц.Б 5000 төгрөгөөр зараад 1.500.000 төгрөг боллоо гээд ашиг болох 440.000 төгрөгөө хувааж авахаар болсон, портерийн жолоочид 40.000 төгрөгийг нь өгчихлөө гээд надад 200.000 төгрөг өгсөн. 99 кг-г дарсан талаараа огт хэлээгүй. Би Ц.Бд итгээд л өгсөн мөнгийг нь авсан. Дараа нь цагдаагаас дуудах үед Ц.Б надад худлаа хэлснийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, гэрч Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагч Т.Батмэндийн “...танайхаас ирүүлсэн 150 кг даацтай, толгойн гадна талыг хөөсөнцөрөөр бүрсэн электрон жинд алсаас удирдах чип суулгасан байсан. Уг 'нипийн тусламжтайгаар тухайн жингийн заалтыг ямар нэг хэмжээгээр өөрчлөх боломжтой, тухайлбал ихэсгэж, багасгаж яаж ч өөрчилж болно. Жинд чип суулгасан цаг хугацааг тогтоох боломжгүй. Чип суулгахад заавал мэргэжпийн хүн шаардлагагүй, электроны мэдлэгтэй ямар ч хүн байршуулах боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, Стандарт, хэмжил зүйн газрын хэмжих хэрэгсэлд шалгалт, дүгнэлт хийсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10/326 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Цэрэндашийн Ц.Баас Ишжамцын Баяраагийн 5329042487 дугаартай дансанд 346.500 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, Эрүүгийн хуулийн зорилгын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн цээрлүүлэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч И.Баяраа нь “...Би хохирлоо барагдуулж авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жагар овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ