| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2016/00210/и |
| Дугаар | 135/шш2017/00247 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 135/шш2017/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00210/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** гудамж, *******тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй,
"Нас тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1945 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. Би улсад 41 жил тасралтгүй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Гэтэл иргэний бүртгэлийн мэдээллийн лавлагаагаар 1951 онд төрсөн гэж буруу, ташаа бүртгэгдсэн одоо 66 настай болоод байгаа юм. Би насны хишиг авах бүртгэлд хамрагдах болоход насны зөрөөг шүүхээр тогтоолго гэсэн шүүхэд хандаж байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь “... Би 1945 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Шаргал суманд төрсөн, тахиа жилтэй. Гэтэл 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний үнэмлэх авахад төрсөн он зөрүүтэй бичигдсэн байсан. Би дайны үед төрсөн болохоор иргэний бүртгэлд хожуу бүртгүүлсэн байх, мөн дайны үед эрэгтэй хүүхдийг нуудаг байсан тул эцэг, эх маань бүртгүүлээгүй гэж бодож байна. Ингээд би 1951 онд гэдэсний өвчин тусч эмнэлгээр явах болж анх бүртгэлд орсон юм шиг байна лээ. Би 2013 онд шинэ иргэний үнэмлэх авахаасаа өмнө тэтгэвэртээ гарсан болохоор надад шинэ иргэний үнэмлэх ашиглах шаардлага гардаггүй байсан. Одоо би насны хишиг авах бүртгэлд хамрагдах болоход насны зөрүүг шүүхээр тогтоолго гэсэн гэж хэлсэн. Иймд би насаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
Н.*******ын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд түүнийг 1951 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэж бичигджээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь 1945 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болох нь түүний 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон ДА8340080 дугаартай иргэний үнэмлэхэд түүнийг “1945 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн” гэсэн бичилт /хх 3/, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон намын гишүүний бат илэрхийлэх дэх 1945 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бичилт /хх 4/, Н.*******ын №0135521 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтэр дэх “1945 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн” гэсэн бичилт /хх 5/, гэрч Ш.Буянхүүгийн “... Би 1954 онын хавар төрсөн, ах Н.******* нь надаас 9 насаар ах, 1945 онд төрсөн” гэсэн мэдүүлэг /хх 14/, гэрч В.Гомбожавын “ ... Манайх Н.*******ын аав болох Намжил гуайнхтай олон жил айл хөрш байсан, намайг 11, 12 настай байх үед Н.******* эхээс төрж байсан” гэсэн мэдүүлэг /хх 15/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 239 дугаартай “Н.******* нь 1945 онд төрсөн, 72 настай байх боломжтой” гэх дүгнэлт /хх 20/ зэргээр нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн ******* ******* овгийн ******* *******ыг 1945 онд төрсөн 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болохыг тогтоов.
Хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* овгийн ******* *******ыг 1945 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ