Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 501

 

2020           05          26                                   2020/ШЦТ/501       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,  

            Шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Цд холбогдох эрүүгийн 1909028921466 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Алтайн Ариунбумб” ХХК-нд сантехникийн туслах ажилтай, ам бүл 1, ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамжны 48 тоотод оршин суух, урьд:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 420 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар тус хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 4 сар 18 хоногийг нэмж нэгтгэн биечилэн эдлэх ялыг 2 жил 4 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,  

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 сар 47 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 01-нээс 2019 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сарнай” гоо сайхны газрын цонхоор буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, 19 нэр төрлийн 90 ширхэг гоо сайхны бараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 547.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 08 дугаар сарын 01-нээс 2019 оны 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчимд найз нартайгаа 0.5 грамын хэмжээтэй 2 шил архи уугаад салсан. Ингээд би харанхуй газарт бие засах гээд байрны буланд очиход байрны 1 давхарын 2 цонх онгорхой байсан. Би онгорхой цонхыг гараараа онгойлгож зүүн гараа оруулж 15-16 ширхэг бараа авсан. Нэг тавиур дээр 4-5 ширхэг бараа өрөөтэй байсан...” гэв.

 

Эрүүгийн 1909028921466 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би ганцаараа шээхээр урд зүг рүү явж байгаад нэг байрны вакум цонх түлхсэн. Тэр цонх онгойсон ба цонхоор харахад бараанууд тавиур дээр өрөөтэй байсан. Гар хүрэхгүй байсан учраас дээшээ авирч төмөр хаалганаас барьж байгаад бараануудыг авсан. Тэндээс буугаад хогийн савны хажууд байсан хогийн савны дотор байсан уутыг аваад авсан зүйлээ дотор нь хийгээд нэг тор болсон. Би нөгөө бараагаа авч гараад 3, 4-р хорооллын хэдэн дэлгүүрүүдэд нийт 80.000 төгрөгөөр зарсан. Би мөнгөөрөө шараа тайлж дахин архи авч уусан. Надад нэвтэрч орсон зүйл байхгүй. Онгорхой байсан цонхоор татаж авсан. Хохирол мөнгийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34, 60-61 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Мөнхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай байгууллагаас нүүр гуужуулагч 6 ширхэг, 5000 төгрөгийн скрап 4 ширхэг, 7000 төгрөгийн скрап 4 ширхэг, нүүрний шингэн саван 8 ширхэг, нүүрний крем 6 ширхэг, 14.000 төгрөгийн крем 6 ширхэг, 22.000 төгрөгийн крем 2 ширхэг, 18.000 төгрөгийн крем 10 ширхэг, 6000 төгрөгийн крем 8 ширхэг, 16.000 төгрөгийн крем 4 ширхэг, алоетой арьс чангаруулагч 4 ширхэг, нүүрний мист 4 ширхэг, нүүр цэвэрлэгч 4 ширхэг, 6000 төгрөгийн нүүр цэвэрлэгч 4 ширхэг нийт 1.230.000 төгрөгийн бараа алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23  дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Сандалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед гоо сайханы бараа зардаг газар ажиллаж байсан. Дуудлагаар Баасандорж гэх залуугийн хамтаар уг газар очиж 11 цаг 59 минутанд объектыг шалгахад урд талын хаалга болон арын цонх хэвийн байсан. Дараагийн түгшүүр 12 цаг 06 минутанд дуугарсан бөгөөд дараагийн дуудлаганд явсан. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар түгшүүр дуугараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/398 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 30-13 тоотод байрлах “Сарнай” гоо сайханы дэлгүүрээс эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад М.Түмэннастын илрүүлж бэхжүүлсэн №1-4 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №5 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Шинжилгээнд тэнцсэн №1 гэж дугаарласан гарын алганы мөр нь санд бүртгэлтэй Энхтайваны Цэнгэлбаярын зүүн гарын алганы хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тус тус тохирч байна.
  3. Харин №2-4 гэж дугаарласан дакто хальсанд дахь гарын мөрүүд нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэжээ /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтаар аргаар 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 547.000 /таван зуун дөчин долоон мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 71-98 дугаар хуудас/, ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 158 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 лгы 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоол, түүнийг оролцогч нарт гардуулсан тэмдэглэл /хх-ийн 165-170 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 8 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 01-нээс 2019 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сарнай” гоо сайхны газрын цонхоор буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, 19 нэр төрлийн 90 ширхэг гоо сайханы бараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Мөнхцэцэгт 547.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/398 дугаартай дүгнэлт /хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдээс зарим нь  Д.Цэнгэлбаярын гарын мөртэй тохирсон тухай/,

 

  • “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Шүүгдэгч Э.Цын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлсэн зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Э.Ц нь мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч Д.Мөнхцэцэгийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсаны улмаас хохирогчид эд хөрөнгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж, өмгөөлөгч А.Ганзоригоос “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлын үнэлгээнд маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа  тэрээр өөрийн гэм буруутай үйлдэл, хохирлын талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 547.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Э.Цаас уг хохирлыг гаргуулж хохирогч Д.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

Мөн “Дамно” ХХК-иас хөрөнгийн үнэлгээ хийсэн байх ба тус газраас нэхэмжилсэн үнэлгээ хийсэн зардал 18.000 төгрөгийг шүүгдэгч Э.Цаас гаргуулж “Дамно” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Цыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч Э.Цт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 сар 47 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

 

            Тус шийтгэх тогтоол нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүчин төгөлдөр болсон баримт хэрэгт авагджээ.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангийн тодорхойлолтоор Э.Ц нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сар 47 хоногийн хугацаагаар тогтоосон хорих ялаас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн талаар дурьдсан байна.

 

            Ийнхүү Э.Ц нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Цт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

 

Хэдийгээр Э.Ц нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй боловч 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 46 хоногийг түүний цагдан хоригдсон хугацаанд тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Цын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Цг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Цыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Цын Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон 8 сар 47 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялын нийт хэмжээг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Цын цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Цаас 547.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхцэцэгт олгосугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын үнэлгээ хийсэн зардлын 18.000 төгрөгийг Э.Цаас гаргуулж, “Дамно” ХХК-нд олгосугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Цд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН