Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 266

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй А.Урангоо, Н.Хишигсайхан нарт холбогдох 160000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10-р  сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ А.Урангоо нөхөр Хишигсайханы хамт манай дэлгүүр дээр орж ирээд өөрийн хэрэгцээнд зориулан 2015 оны 09-р сард 80000 төгрөгний үнэтэй гутал, 30000 төгрөгний үнэтэй өмд, 50000 төгрөгний үнэтэй куртикийг зээлээр худалдан авсан. Иймд 160000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Н.Хишигсайхан 2016-11-18-ны өдөр төлж биелүүлсэн, үлдэх 80000 төгрөгийг А.Урангоогоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Хишигсайхан нь 2016-11-18-ны өдөр нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн төрийн банкны 320000359014 тоот дансанд 80000 төгрөгийг хийсэн байна.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 07 гудамж 21 тоотод оршин суух,  РД: СЕ80090121, Боржигон овогт Аавынхүүгийн Урангоогоос шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Хишигсайханаас салаад 1 жил болж байна. Гутал, өмдийг Хишигсайхан авсан учир би төлөхгүй, үлдэх 80000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулна гэв.

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч А.Урангоо, Н.Хишигсайхан нараас 160000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Хишигсайхан нь зээлээр авсан барааны үнэ 80000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 18-ны өдөр төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч А.Урангоо нь 80000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 160000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5450  төгрөгний тал хувь 2725 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч А.Урангоо, Н.Хишигсайхан нараас 2725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1. Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 160000 төгрөгнөөс хариуцагч Н.Хишигсайхан 80000 төгрөгийг төлж биелүүлж, хариуцагч А.Урангоо төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5450 төгрөгний тал хувь 2725 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч А.Урангоо, Н.Хишигсайхан нараас 2725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА