| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00268/И |
| Дугаар | 275 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 275
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй, М.Сарангэрэлд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь 2015 оны 11 сарын 26-ны өдөр М.Сарангэрэлтэй №BU-15-АГ-91 тоот халаалт, халуун, хүйтэн усаар хангах тухай гэрээг байгуулан ажилласан. Гэрээний дагуу халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439105 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Уулын баяжуулах үйлдвэрийн нягтлан бодогч Д.Ононтой махны захын М.Сарангэрэлтэй бүх сараар тооцоог нийлэхэд 136255 төгрөгний төлбөр гарсан. Иймд 439105 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 136255 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 37 байр 32 тоотод оршин суух, РД:СЩ 74012205, Бүгжин овогт Маналын Сарангэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэртэй 439105 төгрөгнөөс бүх сараар тооцоо нийлээд 136255 төгрөг болсон, үүнийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр хариуцагч М.Сарангэрэлээс халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439105 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Сарангэрэл нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 302850 төгрөгийг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас төлж барагдуулсан байсан болох нь зохигчийг шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 136255 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч М.Сарангэрэл 136255 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Сарангэрэлээс 136255 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 4738 төгрөгний тал хувь 2369 төгрөг, төрийн сангийн нэгдсэн данснаас 2369 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох.
Нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 302850 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 9085 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар
зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 136255 төгрөгийг хариуцагч М.Сарангэрэл нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 2369 төгрөг, хариуцагч М.Сарангэрэлээс 2369 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгож, 9085 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА