Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 01

 

******* ******* *******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Прокурор Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

Хохирогч *******

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, *******

Орчуулагч *******

Шүүгдэгч ******* ******* ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын давж заалдах гомдлоор ******* ******* *******д холбогдох эрүүгийн 201511000493 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын Хар мөрөн мужид 1973 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний олборлолтын 19 дүгээр талбайд гагнуурчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, БНХАУ-ын Хар мөрөн мужийн Чичихар хотын Нинзи Шан дүүргийн ******* ******* хорооллын Б хэсгийн 5 дугаар байрны 1 давхарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ******* ******* *******.

******* ******* ******* нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Ихэр тойром” гэх газарт 2015 оны 09 сарын 20-ны өдөр иргэн ын малын хашааны төмөр шонг холбон гагнаж байгаад буюу галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Матад сумын 567 га бэлчээрийн талбай шатаж 6492717 төгрөгийн шууд, 384100 төгрөгийн шууд бус, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2597 га бэлчээрийн талбай шатаж 29738247 төгрөгийн шууд, 468000 төгрөгийн шууд бус, “ ” ХХК-ний 990 га талбайд хадсан 105930 ширхэг боодолтой өвс шатаж 402534000 төгрөг, хөнжил пүүгээ, майхан зэрэг эд зүйл шатаж 216000 төгрөг, нийт 402750000 төгрөгийн шууд хохирол, хохирогч *******ын техник хэрэгсэл шатаж 12469000 төгрөг, 85502000 төгрөгийн шууд бус нийт 97971000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч ын 168 га талбайд хадсан 18000 ширхэг боодолтой өвс шатаж 68400000 төгрөг, 3832 га талбайд хадаж тарамдсан өвс шатаж 459840000 төгрөг, нийт 540709000 төгрөгийн шууд хохирол, Хилийн цэргийн 0146 дугаар ангид 583200 төгрөгийн шууд бус хохирол, нийт 979.689.964 шууд, 1435300 төгрөгийн шууд бус хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03- ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор:

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* ******* *******д Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар зүйлчилж, Шүүгдэгч ******* ******* *******г галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* *******г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* ******* *******гийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* *******гаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 943459000 /есөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун тавин есөн мянга мянга/ төгрөгийг гаргуулж, 103371000 /нэг зуун гурван сая, гурван зуун далан нэг мянга/ төгрөгийг хохирогч *******д, 402750000 /дөрвөн зуун хоёр сая, долоон зуун тавин мянга/ төгрөгийг “ ” ХХК-нд, 437338000 /дөрвөн зуун гучин долоон сая, гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг “гийн цагаан” ХХК-нд тус тус олгож,

Матад сумын Засаг даргын тамгын газарт 6876817 /зургаан зуун наян долоон мянга, найман зуун арван долоо/ төгрөг төлөгдөж, Хилийн цэргийн 0146 дугаар анги 583200 /таван зуун наян гурван мянга, хоёр зуун/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар 30206247 /гучин сая хоёр зуун зургаан мянга, хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн диск 1 ширхэг, флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч ******* ******* ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн б хураан авсан эд зүйлгүйг тус тус дурдаж, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, ...шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ын өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд “... Шүүгдэгч ******* ******* ******* нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д гэрээ, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан боловч уг гал түймэр гарсан хэрэгт холбогдох үед үндсэн гэрээт буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй, өөр газар оронд буюу Газрын тосны 19 дүгээр талбай хариуцсан төлөөлөгч ын хувийн гуйлтаар иргэн гэх хүний саравч барих ажлын гагнуурын ажлыг гүйцэтгэж байхдаа гал түймэр гарсан тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК хариуцах үндэслэлгүй…” гэжээ. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.2, 15-р зүйлийн 15.1.8, 20-р зүйлийн 20.1, 20.2, 30-р зүйлийн 30.1-р зүйлүүдэд зааснаар Монгол улсад хөдөлмөр эрхлэхээр “HG” ангиллын визээр орж ирсэн гадаадын иргэн нь мөн хуулийн 8-р зүйлийн 8.1.6, 37-р зүйлийн 37.1.7 дахь заалтуудыг зөрчихгүй байх үүрэгтэй боловч ******* ******* ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн харъяалах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ өөр үйл ажиллагаа эрхэлж байсан. Энэ байдал нь гадаадын иргэн б түүнийг Монгол улсад хөдөлмөр эрхлүүлж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-с Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.4.1, 8-р зүйлийн 8.1.6, 37-р зүйлийн 37.1.7-г зөрчсөн байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилтан Монгол хууль тогтоомжийг зөрчиж, бусдад гэм хор учруулах тохиолдолд тухайн компани Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.1-д зааснаар хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал үүсэж, хууль зөрчигдөж байх тул “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-р зүйлийн 2-т зааснаар иргэний хариуцагчаар шүүх татах ёстой байсан. Мөрдөн байцаалтын шатанд прокурорт хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй бөгөөд шүүх энэ байдлыг засалгүй шийдвэрлэсэн. ******* ******* ******* нь монгол хэл мэдэхгүй бөгөөд өөрөө сайн дураараа юм уу эсвэл компанийн зөвшөөрөлгүйгээр ын хувийн ажлыг хийсэн гэх байдал тогтоогдоогүй, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн гэгдэх даргын даалгавраар уг ажлыг хийж байсан тул энэ асуудлыг шүүх дүгнэлт хийж хууль зөрчсөн гадаадын компанийг хариуцлагад татах ажиллагаа хийгээгүй тул энэ асуудлыг хуулийн дагуу хянаж үзнэ үү гэж гомдол гаргаж байна” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд “... Шүүгдэгч ******* ******* ******* нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д гэрээ, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан боловч уг гал түймэр гарсан хэрэгт холбогдох үед үндсэн гэрээт буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй, өөр газар оронд буюу Газрын тосны 19 дүгээр талбай хариуцсан төлөөлөгч ын хувийн гуйлтаар иргэн гэх хүний саравч барих ажлын гагнуурын ажлыг гүйцэтгэж байхдаа гал түймэр гарсан тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК хариуцах үндэслэлгүй…” гэжээ. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.2, 15-р зүйлийн 15.1.8, 20-р зүйлийн 20.1, 20.2, 30-р зүйлийн 30.1-р зүйлүүдэд зааснаар Монгол улсад хөдөлмөр эрхлэхээр “HG” ангиллын визээр орж ирсэн гадаадын иргэн нь мөн хуулийн 8-р зүйлийн 8.1.6, 37-р зүйлийн 37.1.7 дахь заалтуудыг зөрчихгүй байх үүрэгтэй боловч ******* ******* ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн харъяалах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ өөр үйл ажиллагаа эрхэлж байсан. Энэ байдал нь гадаадын иргэн б түүнийг Монгол улсад хөдөлмөр эрхлүүлж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-с Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.4.1, 8-р зүйлийн 8.1.6, 37-р зүйлийн 37.1.7-г зөрчсөн байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилтан Монгол хууль тогтоомжийг зөрчиж, бусдад гэм хор учруулах тохиолдолд тухайн компани Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.1-д зааснаар хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал үүсэж, хууль зөрчигдөж байх тул “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-р зүйлийн 2-т зааснаар иргэний хариуцагчаар шүүх татах ёстой байсан. Мөрдөн байцаалтын шатанд прокурорт хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй бөгөөд шүүх энэ байдлыг засалгүй шийдвэрлэсэн. ******* ******* ******* нь монгол хэл мэдэхгүй бөгөөд өөрөө сайн дураараа юм уу эсвэл компанийн зөвшөөрөлгүйгээр ын хувийн ажлыг хийсэн гэх байдал тогтоогдоогүй, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн гэгдэх даргын даалгавраар уг ажлыг хийж байсан тул энэ асуудлыг шүүх дүгнэлт хийж хууль зөрчсөн гадаадын компанийг хариуцлагад татах ажиллагаа хийгээгүй тул энэ асуудлыг хуулийн дагуу хянаж үзнэ үү гэж гомдол гаргаж байна” гэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч ******* ******* *******д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу ойлгон хэрэглэж иргэний миний эрх ашгийг маш ноцтойгоо зөрчлөө. Шүүх “... Шүүгдэгч ******* ******* ******* нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д гэрээ, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан боловч уг гал түймэр гарсан хэрэгт холбогдох үед үндсэн гэрээт буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй, өөр газар оронд буюу Газрын тосны 19 дүгээр талбай хариуцсан төлөөлөгч ын хувийн гуйлтаар иргэн гэх хүний саравч барих ажлын гагнуурын ажлыг гүйцэтгэж байхдаа гал түймэр гарсан тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК хариуцах үндэслэлгүй…” гэжээ. ******* ******* ******* нь газрын тосны 19 дүгээр талбайн хятад талын дарга Лингийн үүрэг болгосны дагуу “Ихэр тойром” гэх газарт очиж гагнуур хийж гал алдан, түймэр гаргасан. Энэ түймрийн улмаас миний 2 ширхэг тармуур, 3 хадуур шатаж хадлан хадуулсан 30 ажилчны цалин, хоол хүнс, техник хэрэгслийн түлш, тос гэх мэт нийт 103371000 төгрөгийн хохирол амссан. Гэтэл анхан шатны шүүхээс надад учирсан энэ хохирлыг шүүгдэгч ******* ******* *******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. ******* ******* ******* бол “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан бөгөөд “Ихэр тойром” гэх газарт очиж гагнуур хийхдээ ч гэсэн өөрийн шууд удирдлага болох Лингийн үүрэг болгосны дагуу явсан байдаг. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэж явсан. Хятад талын дарга Лингийн үүрэг болгоогүй байсан бол тэрээр гагнуур хийхгүй байсан. Ийм учраас миний зүгээс “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийг эрүүгийн хэрэг дэх иргэний хариуцагчаар татуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурорт гаргаж байсан. Гэвч миний хүсэлтүүдийг хүлээж авалгүй хэт нэг талыг барьж ажилласан. Анхан шатны шүүх хурал дээр ч мөн иргэний хариуцагчаар “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийг татуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн. Монгол Иргэний хуульд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад гэм хор учруулсан бол тухайн ажиллуулж байгаа байгууллага учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн зохицуулалт байдаг. Мөн анхан шатны шүүхээс гал түймэр тавьсан шүүгдэгч ******* ******* *******д ял оногдуулахдаа хэт бага ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас надад нийт 103371000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоос шүүгдэгч нь надад нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Ийм байхад шүүхээс түүнд ганцхан жилийн хорих ял оноосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн дагуу хянаж, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийг хариуцагчаар татан, надад учирсан хохирлыг тус компаниас гаргуулж өгнө үү. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, учирсан хохиролд нийцэхгүй хэт бага байгаа учир ******* ******* *******д оногдуулсан ялыг нэмэгдүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: “... Өмгөөлөгчийн зүгээс ******* ******* *******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаарт заасан нотловол зохих байдлыг гүйцэд шалгаж тогтоогоогүй гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн нь эргэлзээтэй байхад шүүх гэм буруутайд тооцож ял оноосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь:

1. Шүүх гэрч , , , нарын мэдүүлгүүдээр хятад иргэн гагнуур хийж гагнуурын оч үсэрснээс гал гарсан гэх мэдүүлгүүдийг үндэслэл болгон гэм буруутайд тооцсон. Харин гэрч лен, , , нарын мэдүүлгүүдийг огт үнэлээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

2. Шинжээчийн дүгнэлтээр галын шалтгааныг тодорхойлох боломжгүй гэсэн байхад гагнуурын оч үсэрснээс гал түймэр гарсан гэх дүгнэлтийг шууд хийсэн. Гэрч ын мэдүүлэгт ... төмөр тасдаж байсан шиг санаж байна гэж мэдүүлсэн.

3. ******* ******* *******гийн тухайд гагнуур огт хийгээгүй, зөвхөн гагнуурын аппаратыг аваачиж өгсөн, гагнуурыг гэх хүн хийсэн, гал гарах үед би машиндаа сууж байсан гэж мэдүүлдэг бөгөөд мөрдөн байцаах ажиллагааны явцад өмгөөлөгч З.Нямсүрэн удаа дараа ******* ******* ******* б нарыг хэргийн газарт аваачин төмөр шон гагнуулан туршилт хийж хэрэгт хавсаргуулах тухай хүсэлт гаргаж байхад мөрдөн байцаагч, прокурор нь хүлээж аваагүй. Мөн хэргийн газрын үзлэгийг удаа дараа хийсэн боловч хэрэг гарсан үеийн нотлох баримтуудыг бэхжүүлж аваагүйгээс хэргийн гол нотлох баримт болох гагнасан шон төмөр алга болсон нь хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох боломжгүй болгосон санаатай үйлдэл гэж үзэхээр байна. ******* ******* *******г гэмт хэрэг үйлдсэн гэх нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ******* ******* *******г гэм буруугүйд тооцож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй байна. Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүгдэгч ******* ******* *******гийн ажил олгогч байгууллагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн б эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд холбогдох этгээдийг иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийснээр нэхэмжлэгчийн энэхүү эрх хангагдах, улмаар шүүх иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Иргэний нэхэмжлэгч хохирлоо ажил олгогчид холбогдуулан нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагыг иргэний хариуцагчаар татах үндэслэл болох ба ажилтны бусдад учруулсан хохирлыг ажил олгогчоор нөхөн төлүүлэх эсэхийг хэргийн нөхцөл байдлыг хуулийн зохицуулалттай харьцуулан шүүх шийдвэрлэх юм.

Иймд иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч *******, иргэний нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч, иргэний нэхэмжлэгч “ Дэлт Олон Улсын Кино Бүтээл” ХХК-ийн төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн давж заалдах гомдлын тухайд дүгнэлт өгөх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч ******* ******* *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хэрэгт хавсарган ирүүлсэн СD 1 ширхгийг хэргийн хамт анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО

О.БААТАРСҮХ