| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00265/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1966 оны 05-р сарын 24-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд оршин суух РД:ЛЮ66052463 Жамба овогт Янжмаагийн Дулмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Хүсэлт гаргагч Я.Дулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980-1989 он хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Хэрлэн бригадад малчнаар ажилласан. 1980-01-10-ны өдөр ажилд орж үхэрчин, саальчнаар ажиллаж байгаад 1989-12-20-нд халагдсан. 1992 онд сумын ардын дептатуудын хурлын гүйцэтгэх захиргааны байр, контор шатахад архивын бичиг баримт устаж миний хөдөлмөрийн дэвтэр цуг шатсан юм. Иймд 1980-01-10-ны өдрөөс 1989-12-20-ны өдрийг хүртэл Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Хэрлэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Хүсэлт гаргагч Я.Дулмаа нь 1980-01-10-ны өдрөөс 1989-12-20-ны өдрийг хүртэл Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Хэрлэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Я.Дулмаа нь 1980-01-10-ны өдрөөс 1989-12-20-ны өдрийг хүртэл Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Хэрлэн бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “Урагшаа” сонины 1986-2-10-ны өдрийн 11/3587/ дугаарт хэвлэгдсэн нийтлэл, 1985-12-23-ны өдөр 7-р таван жилийн гавшгайчаар шагнуулсан үнэмлэх, Хэрлэн бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан гэрч Д.Жалбаа, малын эмчээр ажиллаж байсан гэрч Д.Гомбожав нарын мэдүүлэг, фото зураг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Ажиллаж байсан байдлыг нь батлах барим бичгийг өөр журмаар олж авах боломжгүй үрэгдсэн болох нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багын засаг дарга Г.Энхтөрийн гаргасан 2016-10-28-ны өдрийн 77 албан бичгээр нотлогдож байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар Жамба овогт Янжмаагийн Дулмааг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Хэрлэн бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмтэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдюэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Я.Дулмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА