Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 135/шш2017/00216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00091/и 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, *****баг, ***** оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ******/-д холбогдох

“Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1995 онд З.*******тай танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин *******, нар төрсөн. Тухайн үед миний иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтээ батлуулаагүй. Хоёр охин маань ээж З.*******гаараа овоглосон. Харин одоо би 2 охиноо эцгээрээ овоглох нь зөв гэж үзэж байгаа учир өөрийн охид болох *******, нарын эцэг болохоо тогтоолгох хүсэлтэй байгаа” гэжээ.  

Хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 4 харилцан тохиролцож эцгээрээ овоглох хүсэлт гаргасан. 2 охин төрөх үед Б.*******ийн иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учраас ээжээрээ овоглосон. Тэгээд бид 2 салсан, өдий хүртэлх хугацаанд овог солих талаар ярьсаар ирсэн ч Б.******* нь гадаадад олон жил  амьдарч  байгаад  ирсэн.  Овог  солих  болтол  заавал                                                   эцэг тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан, манай 2 охин бас зөвшөөрч байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иргэний бүртгэлээс *******, нарын эцгийг нь тогтоолго гэсэн шаардлага тавьсан” гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан 1998 оны 07 дугаар сарын 02ы өдөр төрсөн охин , ******* нарын эцэг Б.******* болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д ... хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т  ... хүүхэд эцгийн нэрийг авна ..., мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ... гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч  өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно ... гэж зааснаар Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд эцэг Б.*******ээр овоглон төрсний гэрчилгээ аваагүй тул захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоосон гэж үзэхгүй бөгөөд Гэр бүлийн тухай хууулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар … гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй тул охин , ******* нар эхээр овоглон, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлсэн  байна.

Зохигчид 1995 онд хамтын амьдралтай байснаас охин , ******* нар 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, зохигчид энэ талаар маргаангүй байна.

Б.*******, З.******* нарын хамтын амьдралын хугацаанд 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин , ******* нар төрсөн болох нь “Гэрэлтэй” өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 4,5/, ам бүлийн тодорхойлолт /хх 7/, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 90 тоот албан бичиг /хх 8/, мөн багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 91 тоот албан бичиг /хх 9/, гийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 11/, *******ын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 12/ зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар *******, нарын эцэг Б.******* мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин , ******* нарын төрсөн эцэг Б.******* болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ