Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00091/и 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, 2 дугаар баг, элстэд оршин суух Боржигон овгийн Базарын Баатарсүх /РД: ЖЭ76062713, утас: 9974 4135/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байр, 196 тоотод оршин суух Бодонгууд овгийн Завхуулын Хулан /РД: ЖЯ75060202, утас: 9904 2499/-д холбогдох

“Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баатарсүх, хариуцагч З.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баатарсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1995 онд З.Хулантай танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин Х.Өнөрзул, Х.Өнөрзаяа нар төрсөн. Тухайн үед миний иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтээ батлуулаагүй. Хоёр охин маань ээж З.Хулангаараа овоглосон. Харин одоо би 2 охиноо эцгээрээ овоглох нь зөв гэж үзэж байгаа учир өөрийн охид болох Х.Өнөрзул, Х.Өнөрзаяа нарын эцэг болохоо тогтоолгох хүсэлтэй байгаа” гэжээ.  

Хариуцагч З.Хулан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 4 харилцан тохиролцож эцгээрээ овоглох хүсэлт гаргасан. 2 охин төрөх үед Б.Баатарсүхийн иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учраас ээжээрээ овоглосон. Тэгээд бид 2 салсан, өдий хүртэлх хугацаанд овог солих талаар ярьсаар ирсэн ч Б.Баатарсүх нь гадаадад олон жил  амьдарч  байгаад  ирсэн.  Овог  солих  болтол  заавал                                                                                                         эцэг тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан, манай 2 охин бас зөвшөөрч байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иргэний бүртгэлээс Х.Өнөрзул, Х.Өнөрзаяа нарын эцгийг нь тогтоолго гэсэн шаардлага тавьсан” гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баатарсүх нь хариуцагч З.Хуланд холбогдуулан 1998 оны 07 дугаар сарын 02ы өдөр төрсөн охин Х.Өнөрзаяа, Х.Өнөрзул нарын эцэг Б.Баатарсүх болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д ... хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т  ... хүүхэд эцгийн нэрийг авна ..., мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ... гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч  өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно ... гэж зааснаар Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд эцэг Б.Баатарсүхээр овоглон төрсний гэрчилгээ аваагүй тул захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоосон гэж үзэхгүй бөгөөд Гэр бүлийн тухай хууулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар … гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй тул охин Х.Өнөрзаяа, Х.Өнөрзул нар эхээр овоглон, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлсэн  байна.

Зохигчид 1995 онд хамтын амьдралтай байснаас охин Х.Өнөрзаяа, Х.Өнөрзул нар 1998 оны 07 дугаар сарын 02ы өдөр төрсөн, зохигчид энэ талаар маргаангүй байна.

Б.Баатарсүх, З.Хулан нарын хамтын амьдралын хугацаанд 1998 оны 07 дугаар сарын 02ы өдөр охин Х.Өнөрзаяа, Х.Өнөрзул нар төрсөн болох нь “Гэрэлтэй” өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 4,5/, ам бүлийн тодорхойлолт /хх 7/, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 90 тоот албан бичиг /хх 8/, мөн багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 91 тоот албан бичиг /хх 9/, Х.Өнөрзаяагийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 11/, Х.Өнөрзулын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 12/ зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Х.Өнөрзул, Х.Өнөрзаяа нарын эцэг Б.Баатарсүх мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 1998 оны 07 дугаар сарын 02ы өдөр төрсөн охин Х.Өнөрзаяа, Х.Өнөрзул нарын төрсөн эцэг Б.Баатарсүх болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ