Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 280

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг                                                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй Эрхэт-Үр ХХКомпанид холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1883620 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11-р  сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад                                                         

                                                                                                                        Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь 2015-11-26-ны өдөр Эрхэт-Үр ХХК-ийн захирал Р.Алтан-Очиртой ВU-15-АГ-90 тоот халаалт, халуун, хүйтэн усаар хангах тухай гэрээг байгуулан ажилласан. Гэрээний дагуу халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1883620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 40 байр 35 тоотод оршин суух, РД:ЕТ 84062803, Боржигин овогт Лувсанпүрэвийн Саранзаяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилж байгаа халаалт, халуун, хүтэн усны төлбөр 1883620 төгрөгийг 2016-12-30-ны дотор багтаан төлж дуусгана гэжээ.

    Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр хариуцагч Эрхэт-Үр ХХКомпаниас 2015 оны үлдэгдэл, 2016 оны 1-р сараас 10 сарыг дуусталхи хугацааны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1883620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Эрхэт-Үр ХХКомпани нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1883620 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 1883620 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 45088 төгрөгний тал хувь 22544 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Эрхэт-Үр ХХКопаниас 22544 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

            1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 1883620 төгрөгийг хариуцагч Эрхэт-Үр ХХКомпани төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 22544 төгрөгийг, хариуцагч Эрхэт-Үр ХХКомпаниас 22544 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.БОЛОРМАА