Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 538

 

  2020       07          03                                   2020/ШЦТ/538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Г.Ууганбаатар,

            шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Д.Бат-Ерөөлт,

            шүүгдэгч Э.Б э, түүний өмгөөлөгч Ц.Нармандах, Д.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Ж , түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Х.А, Бумсан овгийн Б.Ж , Жонон овгийн Э.Б  нарт холбогдох эрүүгийн 1911017650837 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Х.А, 2002 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж эгч дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд дарь эх 10 дугаар гудамж 753 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хараа хяналтдаа байлгахыг хууль ёсны төлөөлөгч Х.Ундралд даалгаж шийдвэрлэсэн, регистрийн дугаар,

Бумсан овгийн Б.Ж , 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг 12-22 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 588 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дууссан, регистрийн дугаар,

Жонон овгийн Э.Б , 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-173а тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 588 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны гадаа насанд хүрээгүй Б.Содбилэг, Э.Хангэрэл, Б.Өнөболд нарын гар утас, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж довтлон дээрэмдэж 521.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 110.000 төгрөг төлсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж  нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 150.000 төгрөг төлсөн ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Б э нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 130.000 төгрөг төлсөн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 2/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 24-30/,

Фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 32/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Өнөболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 6 сарын 22-ны өдөр Хангэрэлийнд Содбилэг бид 3 байж байгаад 12 цагийн орчимд дэлгүүрээс ундаа авч уухаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 49-2 дугаар байрнаас гараад Тэнгис кино театрын урд гараад СU сүлжээ дэлгүүр орж чипс авахад 12 цаг 44 минут болж байсан. Буцаж гараад ирсэн замаараа явж байтал согтуу хүмүүс орилолдоод байхаар нь Тэнгис кино театрын ар талаар баруун тийш явсан. Тэгтэл байрны гадна талын тоглоомын талбай дээр сууж байсан 3 эрэгтэй хүн босоод бид гурвыг дагаж алхаж эхэлсэн. Бид 3 айгаад хурдан алхаж явж байгаад 9-н давхар 2 цэнхэр байрны голоор ороод явахад тэр 3 эрэгтэй баруун талын байрны цаад талаар явсан. Бид 3 17 дугаар байрны гадна байрлах тоглоомын талбай дээр очиход ардаас хүрч ирээд 75 дугаар байр хаана байдаг юм гэж асуугаад яагаад зугтаагаад байгаа юм гэж асуусан. Бид нар энд байдаггүй гэж хэлэхэд та нар хаанахын хүүхдүүд вэ гэж асуухад Сансарт байдаг гэж би хэлсэн. Сансарын яг хаана байдаг юм гэж асуухаар нь 2 дугаар байранд гэж хэлсэн. Тэгээд бид явлаа гэж хэлэхэд та нарыг би зодчихгүй манай дүүг 3-н хүүхэд зодсон байна та 3 очоод нүүрэлд гэж хэлээд 17-р байрны голын булан руу чирч авч явсан. Зам гараад явж байхад цагаан өнгийн приус 20 маркийн машин явж байсан би гүйж очоод туслаарай гэж хэлэхэд чи хүн дуудаж яах гэж байгаа юм гээд толгой рүү үсээ хажуу тийш болгосон байсан бусдыгаа ахлаад байсан эрэгтэй нь цохиод 17-р байрны голын булан руу очоод малгайтай эрэгтэйг Анарыг дуудаад ир гэж хэлэхэд 17-р байрны зүүн талаар гүйж явсанаа удалгүй ирсэн. Улаан куртик шиг хувцастай нь халаасан дахь бүх юмаа гаргаад ир гэж хэлсэн. Тухайн үед Хангэрэл бид 2-г эхлээд байрны булан руу оруулсан Содбилэг цаана зогсож байсан. Ахлаад байсан нь гар утсаа гарга манай дүүгийнх байж магадгүй гэж хэлсэн. Эхлээд Хангэрэл хэтэвчээ халааснаас гаргаж өгсөн, Содбилэг бид 2-г нэгжиж байгаад утас болон халаасанд байсан мөнгийг авсан. Миний мөнгөн гинжийг ахлаад байсан нь тасдаж авсан Содбилэгийн гинжийг тайлаад авахаар нь миний сахиус байгаа юм гэж хэлэхэд одоо минийх болсон наад үгээ боовондоо чих гэж хэлсэн. Бид нарын юмыг авсныхаа дараа эд нар даварчихсан бацаанууд гэж хэлснээ бид 3-г зодсон. ...1 дэх ахлаад байсан үсээ хажуу тийш болгосон, 2 нүд нь ойрхон, улаан куртик шиг зүйл өмссөн байсан би харвал танина өөр зүйлийг нь сайн харж чадаагүй, 2 дахь нь улаан өнгийн offwhite брэндийн малгайтай, дээгүүрээ улаан өнгийн цамц шиг зүйл өмссөн байсан урдуураа supreme гэсэн фаск зүүсэн байсан 3 дахь нь халзан онигор улаан подволк, саарал өнгийн мөрөвч зүүсэн байсан. Миний гар утас самсунг жи-3 загварын гар утас байсан 2016 онд 380.000 төгрөгөөр авч байсан одоо гар утсаа 130.000 төгрөгөөр, мөнгөн гинжийг 2 жилийн өмнө мөнгөн завъяа дэлгүүрээс 80.000 төгрөгөөр үнэлж байсан тэр үнээрээ үнэлнэ. ...Анхбаатар гэх хүүхэд анх бид гурваас нэг байр хаана байдаг талаар асуусан. ...Анхбаатар нь чи яасан их хүн дууддаг юм бэ гээд миний толгой ар хэсэг рүү нэг удаа алгадсан. Анхбаатар гэдэг нь намайг 1-2 удаа гараараа цохисон. Хангэрэлийг бол 2 хүүхэд нь хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Эд зүйлийн үнэлгээгээр миний гар утсыг 110.000 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд уг мөнгөө Анхбаатараас бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 41-42, 44-45/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баярмаа эгчийн гэрт 19 цагийн орчимд ирсэн. Намайг ирэхэд Өнөболд, Хангэрэл 2 байсан. Бид 3 байж байгаад 12 цагийн орчимд дэлгүүрээс ундаа авч уухаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хоро 49-2 дугаар байрнаас гараад Тэнгис кино театрын урд гараад теди төвийн урд талаар яваад доохон талд нь байдаг СU сүлжээ дэлгүүр рүү орж чипс авахад 12 цаг 44 минут болж байсан. Тэгээд буцаж гараад ирсэн замаар буцаж явж байтал согтуу хүмүүс орилолдоод байхаар нь тэнгис кино театрын ард талаар зүүн тийшээ явсан. Тэгтэл байрны гадна талын тоглоомын талбай дээр сууж байсан 3 хүн босоод бид 3-ыг дагаж алхаж эхэлсэн. Бид 3 айгаад хурдан алхаж явж байгаад 9 давхар 2 цэнхэр байрны голоор ороод явахад тэр 3 эрэгтэй баруун талын байрны цаад талаар явсан бид 3-аас 17 дугаар байрны гадна байрлах тоглоомын талбай дээр очиход ардаас хүрч ирээд та нар хаанахын хүүхдүүд вэ гэж асуухаар сансарт байдаг гэж Өнөболд хэлэхэд сансарын яг хаана байдаг юм гэж асуухаар нь Өнөболд нэг хаяг хэлсэн тэгтэл бид 3-ыг та нар манай дүүг зодсон байна очоод нүүрэлд гэж хэлээд 17 дугаар байрны голын булан руу авч ирсэн. Өнөболд нэг машин явж байхаар нь туслаарай гэж хэлэхэд чи хүн дуудаж яах гэж байгаан гээд толгой руу нь цохиод байрны булан руу очоод нэгийгээ Анар гэсэн байхаа тэрийг дуудаад ир гэж явуулсан. Нөгөөдөх нь буцаж ирээд дуудчихлаа гэж хэлсэн чинь намайг нэг малгайтай нь толгой руу цохиод баруун талын халаасанд байсан Самсунг эс-6 маркийн гар утсыг миний халаасанд байсан 1800 төгрөг толгой дээр байсан цайвар цэнхэр өнгийн нарны шил тэгээд хүзүүнд байсан мөнгөн гинж тайлж авсан. Өнөболд, Хангэрэл нарын бас гар утаснуудыг халааснаас нь нөгөө 2 эрэгтэй нь авч байсан. Өнөболдын хүзүүнд байсан мөнгөн гинжийг шууд татаад тасдаж авсан. Миний гинжийг тайлаад авахаар нь миний сахиус байгаан гэж хэлэхэд битгий худлаа яриад бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 53-54/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан байгаа. Миний гар утас Самсунг эс-6 загварын гар утас байсан 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Теди худалдааны төвөөс 250.000 төгрөгөөр авч байсан, гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн гинжийг 2 жилийн өмнө мөнгөн завьяагаас 40.000 төгрөгөөр авч байсан энэ үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 38/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Хангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...тэр 3 эрэгтэй баруун талын байрны цаад талаар явсан бид 3 17 дугаар байрны гадна байрлах тоглоомын талбай дээр очиход ардаас хүрч ирээд 75 дугаар байр хаана байдаг вэ гэж асуусан бид нар энд байдаггүй гэж хэлэхэд та нар хаанахын хүүхдүүд вэ гэж асуухад сансарт байдаг гэж Өнөболд хэлсэн, Сансарын хаана байдгийн гэж асуухаар нь Өнөболд 2-р байрны хэдэн тоот гэж хэлснийг санахгүй байна. Тэгээд бид явлаа гэж хэлэхэд та нарыг би зодчихгүй манай дүүг 3 хүүхэд зодсон байна та 3 очоод нүүрэлд гэж хэлээд 17 дугаар байрны голын булан руу авч ирсэн. Зам гараад явж байхад цагаан өнгийн приус-20 маркийн автомашин явж байсан. Өнөболд гүйж очоод туслаарай гэж хэлэхэд чи хүн дуудаж яах гэж байгаан гээд толгой руу нь малгайтай эрэгтэй нь цохиод 17 дугаар байрны булан руу очоод малгайтай эрэгтэйг Анарыг дуудаад ир гэж хэлэхэд 17 дугаар байрны зүүн талаар гүйж явснаа удалгүй ирсэн. Улаан куртик шиг хувцастай нь халаасандаа байгаа бүх юмаа гаргаад ир гэж хэлсэн. Малгайтай нь утсаа гарга манай дүүгийнх байж магадгүй гэж хэлсэн. Өнөболд Содбилэг 2 утас болон халаасандаа байсан мөнгөнүүдээ гаргасан. Намайг улаан куртиктэй нь мөнгөө гарга гэж хэлсэн. Би гаргаж байхад цаана явган хүний зам дээр зогсож байсан нь наад 3 чинь биш юм бишүү гэтэл намайг гэдэс рүү цохиод миний самсунг галакси нөүт-4 маркийн гар утас, 5000 төгрөгийг аваад миний толгой руу 2 удаа цохьчихоод та 3 байж байгаараа гөлөгнүүд минь гэж хэлчихээд цааш явсан. Өнөболдын хүзүүнд байсан мөнгөн гинжийг шууд татаад тасдаж авсан. Содбилэгийн гинжийг тайлаад авахаар нь миний сахиус байгаан гэж хэлэхэд одоо минийх болсон наад үгээ боовондоо чих гэж хэлсэн. Бид 3 тэр булангаас гараад 17 дугаар байрны зүүн талд явж байсан машинтай хүнийг зогсоогоод бид 3 дээрэмдүүлчихлээ гэж хэлэхэд цагдаад очиж хэл гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 56-57/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Хангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Урт цагааны урд талд үйл ажиллагаа явуулах СU нэртэй түргэн хоолны газраас найз Өнөболд, Содбилэг нарын хамт гараад Тэнгис кино театрын зүүн талаар хойшоо Баянбүрд рүүгээ байрны дундуур алхаж байтал бид нараас ахимаг насны 3 хүүхэд араас хөөе наанаа байж бай яагаад зугтаагаад байгаа юм бэ гээд дуудаад бид 3 зогсож байтал ирээд сүүлд Анхбаатар гэдгийг нь мэдсэн хүүхэд бид 3-т хандаад манай дүүг та 3 шиг хүүхдүүд дээрэмдсэн байна тиймээс очиж нүүрэлд гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар энд байдаг хүүхдүүд бишээ хүүхэд дээрэмдэх хүмүүс биш гэхэд Анхбаатар нь зүгээр нүүрэлд гэж байна гээд цамцны ханцуйнаас зуураад байсан. Тэгээд бид 3 орой болсон, ойр орчмоор хүн харагдахгүй байсан учраас айгаад дагаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 50/,

Дамно ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ЧД1-20-124 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2019-06-23-д Теди төвөөс худалдан авсан Самсунг эс-6 маркийн гар утас 1 ширхэг, 2017 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авсан мөнгөн гинж 1 ширхэг, 2016 онд Скайтел төвөөс худалдан авсан Самсунг Жи-3 маркийн гар утас 1 ширхэг, 2017 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авсан мөнгөн гинж 1 ширхэг, 2018-11 сард худалдан авсан Самсунг Ноте-4 маркийн гар утас 1 ширхэг нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 521.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 82/,

Цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 241-245/,

Шүүгдэгч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Батка ах, Жинчин бид 3 уулзсан. Ингээд Тэнгис кино театарын ард явж байхад Батка 3 хүүхэд дээр очсон. Тэгээд Батка ах 2 хүүхдийг нь дагуулж яваад нэг үлдсэн хүүхэд нь араас нь дагаад явж байсан. Тэгээд бид нэг байрны ард очиход тэр хүүхдүүд гар утсаа гаргаад өгөхөд би аваад арагшаа хараад Жинчинд өгсөн. Би нэг хүүхдийг нь алив ийшээ бол гээд түлхсэн чинь гинж нь унахаар нь и гинжийг нь авсан...” гэх мэдүүлэг /2-р хх 22/,

Шүүгдэгч Б.Ж  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр намайг Анхбаатар, Батка /Бат-Эрдэнэ/ нар дуудсан. Ингээд би Баткагийн ахын гэрт очоод байж байгаад дэлгүүр орох гээд Тэнгис кино театарын тийшээ явсан. Тэгээд явж байтал Анхаа “тэр хүүхдүүдээр тоглох уу” гэсэн. Тэгээд байрны буланд аваачаад Анхаа, Батка хоёр утас, гинжийг нь аваад надад өгсөн. Ингээд бид нар такси бариад суугаад би тэр хоёрт 3 утас, 2 гар утсыг өгсөн. Тэгээд бид нар модны хоёр дээр очоод ломбарданд тавиад гарч ирснэ мөнгийг нь бид нар үрээд дууссан...” гэх мэдүүлэг /2-р хх 25/,

Шүүгдэгч Э.Б э нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би модны хоёрын хажууд байдаг Кар Вашийн хажууд манай ах байр түрээслэдэг байсан. Тэгээд намайг тэнд байж байхад Анхбаатар, Жинчин нар над дээр ирсэн. Ингээд орой болж байхад бид 3 дэлгүүр рүү нэгж тамхинд явсан. Тэгээд Тэнгис кино театарын ертөцийн зүгээр хойд талд байрлах 9-н давхар цэнхэр өнгийн зүүн хойд талд 3-н арван жилийн сургуульд сурдаг хүүхдүүд явж байхад Анхбаатар намайг “Батка ах тэр 3-н хүүхдийг дуудадхаач, жаахан тоглоодъё” гэсэн. Тэгээд би тэр 3-н хүүхэд дээр очоод би 2 хүүхдийнх нь мөрөн дээр гараа тавиад юм ярьсан. Тэгтэл Анхбаатар араас гүйж ирээд “Наад хүүхдүүд чинь манай дүү нарыг зодсон хүүхдүүд мөн байна” гэсэн. Тэгээд Анхбаатар нэг хүүхдийнх нь эрвээхэйтэй гинжийг заагаад наад гинж чинь мөн байна гээд тэр хүүхдийн гинж, гар утсыг авсан. Тэгээд нөгөө хүүхдийнх гинжийг Анхбаатар аваад Жинчинд өгсөн. Ингээд Анхбаатар бид нарыг байж байгаарай гээд яваад өгсөн байсан ба Жинчин бид хоёрыг зам руу гараад таксинд суух гэтэл Анхбаатар бид хоёрын гараас гарч ирээд бид 3 нийлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 27/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 132, 149, 164/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 129, 148, 161/, шүүгдэгч Э.Б эд холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 156-157/, шүүгдэгч Э.Б э, Б.Ж  нарт холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх 1-8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны гадаа насанд хүрээгүй Б.Содбилэг, Э.Хангэрэл, Б.Өнөболд нарын гар утас, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж довтлон дээрэмдэж 521.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 24-30/, фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 32/, насанд хүрээгүй хохирогч Б.Өнөболдын   “...2019 оны 6 сарын 22-ны өдөр Хангэрэлийнд Содбилэг бид 3 байж байгаад 12 цагийн орчимд дэлгүүрээс ундаа авч уухаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 49-2 дугаар байрнаас гараад Тэнгис кино театрын урд гараад СU сүлжээ дэлгүүр орж чипс авахад 12 цаг 44 минут болж байсан. Буцаж гараад ирсэн замаараа явж байтал согтуу хүмүүс орилолдоод байхаар нь Тэнгис кино театрын ар талаар баруун тийш явсан. Тэгтэл байрны гадна талын тоглоомын талбай дээр сууж байсан 3 эрэгтэй хүн босоод бид гурвыг дагаж алхаж эхэлсэн. Бид 3 айгаад хурдан алхаж явж байгаад 9-н давхар 2 цэнхэр байрны голоор ороод явахад тэр 3 эрэгтэй баруун талын байрны цаад талаар явсан. Бид 3 17 дугаар байрны гадна байрлах тоглоомын талбай дээр очиход ардаас хүрч ирээд 75 дугаар байр хаана байдаг юм гэж асуугаад яагаад зугтаагаад байгаа юм гэж асуусан. Бид нар энд байдаггүй гэж хэлэхэд та нар хаанахын хүүхдүүд вэ гэж асуухад Сансарт байдаг гэж би хэлсэн. Сансарын яг хаана байдаг юм гэж асуухаар нь 2 дугаар байранд гэж хэлсэн. Тэгээд бид явлаа гэж хэлэхэд та нарыг би зодчихгүй манай дүүг 3-н хүүхэд зодсон байна та 3 очоод нүүрэлд гэж хэлээд 17-р байрны голын булан руу чирч авч явсан. Зам гараад явж байхад цагаан өнгийн приус 20 маркийн машин явж байсан би гүйж очоод туслаарай гэж хэлэхэд чи хүн дуудаж яах гэж байгаа юм гээд толгой рүү үсээ хажуу тийш болгосон байсан бусдыгаа ахлаад байсан эрэгтэй нь цохиод 17-р байрны голын булан руу очоод малгайтай эрэгтэйг Анарыг дуудаад ир гэж хэлэхэд 17-р байрны зүүн талаар гүйж явсанаа удалгүй ирсэн. Улаан куртик шиг хувцастай нь халаасан дахь бүх юмаа гаргаад ир гэж хэлсэн. Тухайн үед Хангэрэл бид 2-г эхлээд байрны булан руу оруулсан Содбилэг цаана зогсож байсан. Ахлаад байсан нь гар утсаа гарга манай дүүгийнх байж магадгүй гэж хэлсэн. Эхлээд Хангэрэл хэтэвчээ халааснаас гаргаж өгсөн, Содбилэг бид 2-г нэгжиж байгаад утас болон халаасанд байсан мөнгийг авсан. Миний мөнгөн гинжийг ахлаад байсан нь тасдаж авсан Содбилэгийн гинжийг тайлаад авахаар нь миний сахиус байгаа юм гэж хэлэхэд одоо минийх болсон наад үгээ боовондоо чих гэж хэлсэн. Бид нарын юмыг авсныхаа дараа эд нар даварчихсан бацаанууд гэж хэлснээ бид 3-г зодсон. ...1 дэх ахлаад байсан үсээ хажуу тийш болгосон, 2 нүд нь ойрхон, улаан куртик шиг зүйл өмссөн байсан би харвал танина өөр зүйлийг нь сайн харж чадаагүй, 2 дахь нь улаан өнгийн offwhite брэндийн малгайтай, дээгүүрээ улаан өнгийн цамц шиг зүйл өмссөн байсан урдуураа supreme гэсэн фаск зүүсэн байсан 3 дахь нь халзан онигор улаан подволк, саарал өнгийн мөрөвч зүүсэн байсан. Миний гар утас самсунг жи-3 загварын гар утас байсан 2016 онд 380.000 төгрөгөөр авч байсан одоо гар утсаа 130.000 төгрөгөөр, мөнгөн гинжийг 2 жилийн өмнө мөнгөн завъяа дэлгүүрээс 80.000 төгрөгөөр үнэлж байсан тэр үнээрээ үнэлнэ. ...Анхбаатар гэх хүүхэд анх бид гурваас нэг байр хаана байдаг талаар асуусан. ...Анхбаатар нь чи яасан их хүн дууддаг юм бэ гээд миний толгой ар хэсэг рүү нэг удаа алгадсан. Анхбаатар гэдэг нь намайг 1-2 удаа гараараа цохисон. Хангэрэлийг бол 2 хүүхэд нь хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Эд зүйлийн үнэлгээгээр миний гар утсыг 110.000 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд уг мөнгөө Анхбаатараас бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 41-42, 44-45/, насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгийн гэрчээр өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баярмаа эгчийн гэрт 19 цагийн орчимд ирсэн. Намайг ирэхэд Өнөболд, Хангэрэл 2 байсан. Бид 3 байж байгаад 12 цагийн орчимд дэлгүүрээс ундаа авч уухаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хоро 49-2 дугаар байрнаас гараад Тэнгис кино театрын урд гараад теди төвийн урд талаар яваад доохон талд нь байдаг СU сүлжээ дэлгүүр рүү орж чипс авахад 12 цаг 44 минут болж байсан. Тэгээд буцаж гараад ирсэн замаар буцаж явж байтал согтуу хүмүүс орилолдоод байхаар нь тэнгис кино театрын ард талаар зүүн тийшээ явсан. Тэгтэл байрны гадна талын тоглоомын талбай дээр сууж байсан 3 хүн босоод бид 3-ыг дагаж алхаж эхэлсэн. Бид 3 айгаад хурдан алхаж явж байгаад 9 давхар 2 цэнхэр байрны голоор ороод явахад тэр 3 эрэгтэй баруун талын байрны цаад талаар явсан бид 3-аас 17 дугаар байрны гадна байрлах тоглоомын талбай дээр очиход ардаас хүрч ирээд та нар хаанахын хүүхдүүд вэ гэж асуухаар сансарт байдаг гэж Өнөболд хэлэхэд сансарын яг хаана байдаг юм гэж асуухаар нь Өнөболд нэг хаяг хэлсэн тэгтэл бид 3-ыг та нар манай дүүг зодсон байна очоод нүүрэлд гэж хэлээд 17 дугаар байрны голын булан руу авч ирсэн. Өнөболд нэг машин явж байхаар нь туслаарай гэж хэлэхэд чи хүн дуудаж яах гэж байгаан гээд толгой руу нь цохиод байрны булан руу очоод нэгийгээ Анар гэсэн байхаа тэрийг дуудаад ир гэж явуулсан. Нөгөөдөх нь буцаж ирээд дуудчихлаа гэж хэлсэн чинь намайг нэг малгайтай нь толгой руу цохиод баруун талын халаасанд байсан Самсунг эс-6 маркийн гар утсыг миний халаасанд байсан 1800 төгрөг толгой дээр байсан цайвар цэнхэр өнгийн нарны шил тэгээд хүзүүнд байсан мөнгөн гинж тайлж авсан. Өнөболд, Хангэрэл нарын бас гар утаснуудыг халааснаас нь нөгөө 2 эрэгтэй нь авч байсан. Өнөболдын хүзүүнд байсан мөнгөн гинжийг шууд татаад тасдаж авсан. Миний гинжийг тайлаад авахаар нь миний сахиус байгаан гэж хэлэхэд битгий худлаа яриад бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 53-54/, насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэгийн “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан байгаа. Миний гар утас Самсунг эс-6 загварын гар утас байсан 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Теди худалдааны төвөөс 250.000 төгрөгөөр авч байсан, гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн гинжийг 2 жилийн өмнө мөнгөн завьяагаас 40.000 төгрөгөөр авч байсан энэ үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 38/, насанд хүрээгүй хохирогч Э.Хангэрэлийн гэрчээр өгсөн “...тэр 3 эрэгтэй баруун талын байрны цаад талаар явсан бид 3 17 дугаар байрны гадна байрлах тоглоомын талбай дээр очиход ардаас хүрч ирээд 75 дугаар байр хаана байдаг вэ гэж асуусан бид нар энд байдаггүй гэж хэлэхэд та нар хаанахын хүүхдүүд вэ гэж асуухад сансарт байдаг гэж Өнөболд хэлсэн, Сансарын хаана байдгийн гэж асуухаар нь Өнөболд 2-р байрны хэдэн тоот гэж хэлснийг санахгүй байна. Тэгээд бид явлаа гэж хэлэхэд та нарыг би зодчихгүй манай дүүг 3 хүүхэд зодсон байна та 3 очоод нүүрэлд гэж хэлээд 17 дугаар байрны голын булан руу авч ирсэн. Зам гараад явж байхад цагаан өнгийн приус-20 маркийн автомашин явж байсан. Өнөболд гүйж очоод туслаарай гэж хэлэхэд чи хүн дуудаж яах гэж байгаан гээд толгой руу нь малгайтай эрэгтэй нь цохиод 17 дугаар байрны булан руу очоод малгайтай эрэгтэйг Анарыг дуудаад ир гэж хэлэхэд 17 дугаар байрны зүүн талаар гүйж явснаа удалгүй ирсэн. Улаан куртик шиг хувцастай нь халаасандаа байгаа бүх юмаа гаргаад ир гэж хэлсэн. Малгайтай нь утсаа гарга манай дүүгийнх байж магадгүй гэж хэлсэн. Өнөболд Содбилэг 2 утас болон халаасандаа байсан мөнгөнүүдээ гаргасан. Намайг улаан куртиктэй нь мөнгөө гарга гэж хэлсэн. Би гаргаж байхад цаана явган хүний зам дээр зогсож байсан нь наад 3 чинь биш юм бишүү гэтэл намайг гэдэс рүү цохиод миний самсунг галакси нөүт-4 маркийн гар утас, 5000 төгрөгийг аваад миний толгой руу 2 удаа цохьчихоод та 3 байж байгаараа гөлөгнүүд минь гэж хэлчихээд цааш явсан. Өнөболдын хүзүүнд байсан мөнгөн гинжийг шууд татаад тасдаж авсан. Содбилэгийн гинжийг тайлаад авахаар нь миний сахиус байгаан гэж хэлэхэд одоо минийх болсон наад үгээ боовондоо чих гэж хэлсэн. Бид 3 тэр булангаас гараад 17 дугаар байрны зүүн талд явж байсан машинтай хүнийг зогсоогоод бид 3 дээрэмдүүлчихлээ гэж хэлэхэд цагдаад очиж хэл гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 56-57/, насанд хүрээгүй хохирогч Э.Хангэрэлийн  “...2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Урт цагааны урд талд үйл ажиллагаа явуулах СU нэртэй түргэн хоолны газраас найз Өнөболд, Содбилэг нарын хамт гараад Тэнгис кино театрын зүүн талаар хойшоо Баянбүрд рүүгээ байрны дундуур алхаж байтал бид нараас ахимаг насны 3 хүүхэд араас хөөе наанаа байж бай яагаад зугтаагаад байгаа юм бэ гээд дуудаад бид 3 зогсож байтал ирээд сүүлд Анхбаатар гэдгийг нь мэдсэн хүүхэд бид 3-т хандаад манай дүүг та 3 шиг хүүхдүүд дээрэмдсэн байна тиймээс очиж нүүрэлд гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар энд байдаг хүүхдүүд бишээ хүүхэд дээрэмдэх хүмүүс биш гэхэд Анхбаатар нь зүгээр нүүрэлд гэж байна гээд цамцны ханцуйнаас зуураад байсан. Тэгээд бид 3 орой болсон, ойр орчмоор хүн харагдахгүй байсан учраас айгаад дагаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 50/, Дамно ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ЧД1-20-124 дугаар “...2019-06-23-д Теди төвөөс худалдан авсан Самсунг эс-6 маркийн гар утас 1 ширхэг, 2017 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авсан мөнгөн гинж 1 ширхэг, 2016 онд Скайтел төвөөс худалдан авсан Самсунг Жи-3 маркийн гар утас 1 ширхэг, 2017 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авсан мөнгөн гинж 1 ширхэг, 2018-11 сард худалдан авсан Самсунг Ноте-4 маркийн гар утас 1 ширхэг нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 521.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 82/, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 241-245/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нар нь гэм буруугийн талаар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Насан хүрээгүй хохирогч Б.Өнөболд, Б.Содбилэг, Э.Хангэрэл нарт шүүгдэгч Х.А нь 110.000 төгрөг, Б.Ж  нь 150.000 төгрөг, Э.Б э нь 130.000 төгрөг тус бүр төлж барагдуулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь санал хүсэлт байхгүй гэх тул шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нарт ял шийтгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнээд шүүгдэгч Б.Ж , Э.Б э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Х.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.  

Шүүгдэгч Х.А нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хараа хяналтдаа байлгахыг хууль ёсны төлөөлөгч Х.Ундралд даалгаж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Х.А 2019.07.31-ний өдрөөс 2019.08.30, 2020.04.27-ны өдрөөс 2020.07.02 хүртэл нийт 97 хоног, шүүгдэгч Б.Ж гийн 2020.04.02-ны өдрөөс 2020.07.02-ны өдөр хүртэлх нийт 92 хоног, шүүгдэгч Э.Б ийн 2020.04.29-ны өдрөөс 2020.07.02-ны өдрийг хүртэлх нийт 65 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан аудио бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Х.А,

    Бумсан овгийн Б.Ж ,

    Жонон овгийн Э.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэг, Э.Хангэрэл, Б.Өнөболд нарын гар утас, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж довтлон дээрэмдэж 521.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ж , Э.Б э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Х.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон шүүгдэгч Х.А-ийн нийт 97 хоног, шүүгдэгч Б.Ж гийн нийт 92 хоног, шүүгдэгч Э.Б ийн нийт 65 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан аудио бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, Б.Ж , Э.Б э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН