| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00228/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 01
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нарт холбогдох үндсэн зээл 5235000 төгрөг, зээлийн хүү 1266984 төгрөг 33 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 32816 төгрөг, нийт 6534800 төгрөг 33 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч: ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нар нь 2015-05-06-ны өдөр зээлийн 1430008703 тоот гэрээг байгуулж 6000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 31.2 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015-05-05-ны өдрийн барьцааны гэрээ 1430008703-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-1804000597 дугаартай Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 4-р баг, Уурхайчин, уурхайчин 6-р гудамжны 01 тоотод байрлах 695 м.кв өмчлөх эрхтэй газар, 8х8 хэмжээтэй модон торх, 39 инчийн “НТС” маркийн зурагт, “Sharp” маркын хөргөгч, зочны өрөөний тавилга болох шаргал өнгөтэй 3 хос буйдан, “Acer” брендийн суурин компьютер зэрэг хөдлөх хөрөнгийн тус тус барьцаалуулсан. Иймд зээлдэгч Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нараас 6534800.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 46-р байрны 74 тоотод оршин суух, РД:ЛЮ72051701, Хонгор овогт Чулуунбаатарын Сэлэнгэ шүүхэд гаргасан тайлбартаа: ХАС банкнаас нэхэмжилсэн 6534800 төгрөг 33 мөнгийг 2017-02-05-ны өдрөөс эхлэн сарын 300000 төгрөгөөр төлж 2018 оны 02-сар гэхэд төлж дуусгана гэжээ.
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, Худалдааны 4-р гудамж 04 тоотод оршин суух, РД.ЛЮ92051210, Хатгин овогт Чулуунбаатарын Энхбаясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: ХАС банкнаас зээл авч эгч Ч.Сэлэнгээд өгсөн. Энэ мөнгийг хамт төлнө. Барьцаанд байгаа газраа зараад ч хамаагүй зээлээ төлж барагдуулна гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нарт холбогдох үндсэн зээл 5235000 төгрөг, зээлийн хүү 1266984.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32816 төгрөг, нийт 6534800 төгрөг 33 мөнгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нар нь 6534800.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 6534800.33 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 119507 төгрөгний тал хувь 59753 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нараас 59753 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс 2016-11-03-ны өдөр барьцаа хөрөнгөд үзлэгийг хийхэд 8х8 модон торх, 39 инчийн “НТС” маркийн зурагт, “Sharp” маркын хөргөгч, “Acer” брендийн суурин компьютер зэрэг эд зүйл байгаагүй болно .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар
зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 6534800 төгрөг 33 мөнгийг хариуцагч Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119507 төгрөгний тал хувь 59753 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Ч.Энхбаясгалан, Ч.Сэлэнгэ нараас 59753 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА