| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00264/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 02
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би С.Ганбаатарын нэхэмжлэлтэй С.Баасанд холбогдох 500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч С.Ганбаатараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: С.Баасан нь миний хувийн машин 85-10 ХЭА улсын дугаартай машиныг шүргэж гэмтэл учруулсан. Хохирлын мөнгө 500000 төгрөг болсон ба уг мөнгийг төлөөгүй тул 500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч С.Баасантай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 147200 төгрөгийг татгалзаж, Вендо үнэлгээний газрын үнэлсэн үнэлгээний дагуу 352800 төгрөг дээр эвлэрлэсэн. С.Баасан 2016 оны 11-р сард 60000 төгрөг, 2016-12-19-ний өдөр 150000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо үлдэгдэл 142800 төгрөгийг 2017-1-20-ны өдөр төлнө гэснийг зөвшөөрч байна гэв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Говийн 7-р гудамж 18 тоотод оршин суух, РД:СК 82081337 Цоохор овогт Сэдэдийн Баасангаас шүүхэд гаргасан тайлбартаа: 2016-10-10-ны өдөр 85-10 ХЭА улсын дугаартай машиныг шүргэсэн нь үнэн. Үнэлгээгээр 352800 төгрөг гарсанаас 2016 оны 11 сард 60000 төгрөгийг, 2016-12-19-нд 150000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 142800 төгрөгийг 2017-01-20-нд төлөхөөр тохиролцсон гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч С.Ганбаатар нь хариуцагч С.Баасангаас 500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Ганбаатар, хариуцагч С.Баасан нар нь нэхэмжлэлийн шаардлага 500000 төгрөгнөөс 352800 төгрөгний хэмжээнд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч С.Ганбаатар нь 500000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 147200 төгрөгийг хасч, 352800 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч С.Баасан нь 352800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаангүй болно. Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 352800 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 11234 төгрөгний тал хувь 5617 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Баасангаас 5617 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ганбаатарт олгож, нэхэмжлэгчээс татгалзсан 147200 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 5066 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар
зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага 500000 төгрөгнөөс зохигч талууд нь 352800 төгрөг дээр эвлэрч, 210000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 142800 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгнөөс 2533 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Баасангаас 2533 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ганбаатарт олгож, 5066 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА