Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 135/шш2017/00217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00022/И

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.чимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн  ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ****** баг, ******* хэсэг, ****** гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ******/-д холобгдох

2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ******* эцэг Л.******* болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь 1997 онд Н.*******тэй танилцан, 2003 онд хамтран амьдарсан. Бидний дундаас 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү Н. төрсөн. Би 2011 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын уурхайд ажилд орсон, энэ хугацаанд эхнэр, хүүхэд 2 миний аав, ээжтэй цуг байсан. Н.******* нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилд орохоор болсон тул явсан. Н.******* 2013 онд өөр нөхөртэй болсон. Одоо нөхөр, охины хамт амьдарч байгаа. Бид 2 амьдарч байх хугацаандаа Капитал банкнаас 2 жилийн хугацаатай зээл авсныг өөрийн ээжийн тэтгэврийн зээл 4,000,000 төгрөгийг авахуулан одоо хүртэл төлж байгаа.  Хүү нь 2005 оноос хойш миний эцэг эх дээр 2016 он хүртэл өссөн. Одоо би өөрийн ээж, хүүгийн хамт амьдардаг. Би хүүгээ өөрийнхөө нэр дээр болгож, өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байгаа. Мөн хүүхдэдээ Н.*******гээс тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Л.******* бид хоёр 1997 онд танилцаж 2001 онд нэг гэрт орсон, 2005 онд хүү ыг төрүүлсэн. Хүүхдээ төрүүлчихээд хадмындаа амьдардаг байсан. Би хүүхэддээ хангалттай өгдөг, хэрэгтэй мөнгийг нь байнга өгч байгаа, сар бүр тогтмол мөнгө авмаар байгаа бол би өгнө. Гэхдээ хүүгийн эцэг болох Л.*******т өгмөөргүй байна, өгсөн мөнгийг өөртөө архиндаа л зарцуулах байх.

Миний хүүхдийн эцэг нь Л.******* мөн. Би хүүхдэдээ тэтгэмж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин хүүхдийнхээ нэр дээр данс нээж тэтгэмжийн мөнгийг төлөх хүсэлттэй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 2005 оны 12 дугаар сарын 05ы өдөр төрсөн хүү Н.ын эцэг Л.******* болохыг тогтоолгох, эх Н.*******гээс тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид 2005 онд хамтын амьдралтай байснаас хүү Б. 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, зохигчид энэ талаар маргаангүй байна.

 Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д ... хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх , үүрэг үүснэ... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т  ... хүүхэд эцгийн нэрийг авна ..., мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ... гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч  өргөдөл гаргасан бол  иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг,эхийг тогтооно ... гэж зааснаар Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд эцэг  Л.*******аар овоглон төрсний гэрчилгээ аваагүй тул захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоосон гэж үзэхгүй бөгөөд Гэр бүлийн тухай хууулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар … гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий  байгууллагын шийдвэргүй тул хүү Б. эхийн нэрийг аван, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлэн, 09 тоот төрсний гэрчилгээ авсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн   21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх  тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хариуцагч энэ талаар маргаагүй байна.

2005 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.ыг эцэг нь асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан бөгөөд одоог хүртэл хугацаанд эцгийн асрамжинд байсан одоогоор энэ асрамжийг өөрчлөх буюу хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих талаар эцэг Л.*******ын дутагдалтай байдал тогтоогдохгүй, асрамжийн талаар хариуцагч Н.******* маргаагүй тул хүү Б.ыг эцэг Л.*******ын асрамжинд үлдээж шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн  14.7 –д ... Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар ... хүүхэд  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй боловч   хариуцагч Н.******* хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, энэ талаархи үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэн  хүүхдийн саналыг аваагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Н.*******, эцэг Л.******* нар нь асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан ... хүүхдийг амьдрах орон байр бусад шаардлагатай зүйлээр ... хангах үүрэгтэй мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 д заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч Н.*******гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46,860.4 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2005 оны  12 дугаар  сарын  05-ны өдөр  төрсөн  хүү ******* эцэг Л.******* мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар  2005  оны 12 дугаар  сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.ыг эцэг Л.*******ын  асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2005 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.ад эх Н.*******гээс 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс Төрийн банк, төрийн сан, 190 000 941 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.*******гээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож, хариуцагч Н.*******гээс 1 жилд төлөгдвөл зохих тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж 46,860.4 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.БАТЧИМЭГ