Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй М.Баярмагнайд холбогдох 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р  сарын 05-ны өдөр хүлээн авч,                                                                                           

 

                  Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Д.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Баярмагнай нь 2016 оны 11-р сард идэшний үеэр тарга хүчээр сайн шүдлэн үхрийг тугалтай үхрээр сольё гээд зээлээр авсан. Одоо болтол сольсон ч юм байхгүй мөнгөө өгөхгүй байна. Иймд М.Баярмагнайгаас шүдлэн үхэрний үнэ 350000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 2016-12-19-ний өдөр Д.Баярмагнай нь 300000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Үлдэгдэл 50000 төгрөгийг удаахгүй өгнө гэсэн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Уурхайчин 6-10 тоотод оршин суух, РД:СК 76011612, Мандал овогт М.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: 2016-12-19-ний өдөр Д.Баярмаагийн охинд 300000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 50000 төгрөгийг удахгүй өгнө гэжээ.              

              Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Д.Баярмаа хариуцагч М.Баярмагнайгаас 350000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч М.Баярмагнай нь 300000 төгрөгийг 2016-12-19-ний өдөр төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Д.Баярмаагийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч М.Баярмагнай нь үлдэгдэл 50000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 350000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 11150 төгрөгний тал хувь 5575 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч М.Баярмагнайгаас 5575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Баярмаад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

               1.Нэхэмжлэгч Д.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлага 350000 төгрөгнөөс хариуцагч М.Баярмагнай 300000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 50000 төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11150 төгрөгний тал хувь 5575 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч М.Баярмагнайгаас 5575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Баярмаад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА