Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Алтанширээ суманд 1960 оны 11-р сарын 09-ний өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумын 5-р баг, Баруун булан гэх газарт нутагладаг, РД: ЕБ60110905, Шарнууд овогт Улааны Даваагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь: 

            Хүсэлт гаргагч У.Даваа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.Даваа нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн Тойг бригадын Цагаандэлийн эмчилгээ, тэжээлийн цэгт малын санитар, малчнаар 1980-03-01-ний өдрөөс 1993 оны 05 сар хүртэл ажилласан. 1993 оноос Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант 5-р багт шилжин ирж мал маллан амьдарсан. Иймд 1980-03-01-ний өдрөөс 1993 оныг дуустал Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Хүсэлт гаргагч У.Даваа нь 1980-03-01-ний өдрөөс 1993 оныг дуустал Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд малчинаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хүсэлт гаргагч У.Даваа нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1980-03-01-ний өдрөөс 8 сарыг дуустал, 1982 оны 1-р сараас 1990 оны 6-р сарыг дуустал, 1990 оны 10-р сараас 1991 оны 02-р сарыг дуустал, 1991 оны 04-р сараас 7-р сарыг дуустал, 1991 оны 9, 11-р  саруудад малчнаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1980-3-1-ний өдрийн 13, 1980-08-25-ны өдрийн 53, Дорноговь аймгийн архивын тасгаас гаргасан цалингийн тодорхойлолт, 1991-09-28-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Хөдөө, аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Алтанхундага, Д.Буурал нарын мэдүүлэг зэргээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2; 116; 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар Шарнууд овогт Улааны Давааг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 03-р сарын 01-ний өдрөөс 8 сарыг дуустал, 1982 оны 1-р сараас 1990 оны 6-р сарыг дуустал, 1990 оны 10-р сараас 1991 оны 02-р сарыг дуустал, 1991 оны 04-р сараас 7-р сарыг дуустал, 1991 оны 9, 11 саруудад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмтэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар У.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БОЛОРМАА