| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0484/Э |
| Дугаар | 508 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 508
2020 06 25 2020/ШЦТ/508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Анармөнх,
өсвөр насны шүүгдэгч Б.А , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Сэлэнгэ,
өсвөр насны шүүгдэгч Б.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндулам,
шүүгдэгч Г.М , М.Б ,
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямүржин овгийн Г.М а, Дархан овгийн М.Б , Боржигон овгийн Б.А , Боржигон овгийн Б.Т нарт холбогдох эрүүгийн 1911020730962 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нямүржин овгийн Г.М а, 2000 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Лорвин суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын гудамжны 679-Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПГ00262210,
Дархан овгийн М.Б , 2001 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамжны 611 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК01300431,
Боржигон овгийн Б.А , 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, бага боловсролтой, Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 9д ангид сурдаг, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 3-28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЖ05262339,
Боржигон овгийн Б.Т , 2004 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, МСҮТ-н сантехникчийн ангид сурдаг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 646 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК04271831,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Б , Г.М нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Баян Дүнгээ” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, хохирогч М.Соёл-Эрдэнийн 150.000 төгрөгийн үнэ бүхий юнителийн нэгж, бэлэн 40.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж 217.300 төгрөгийн хохирол учруулсан,
мөн тухайн дэлгүүрийн гар утас засварын өрөөнөөс хохирогч Б.Ууганбаатарын Iphone-7 маркийн гар утас, Iphone 6s маркийн ажиллагаатай, Iphone 6s ажиллагаагүй, Samsung Alpha загварын хуучин, Samsung Galaxy S6 хуучин, Iphone 6 маркийн сүлжээний гэмтэлтэй, Iphone 6 маркийн ашигладаг ID-тай, Хятад своч гэх цаг, сэлбэгт авч байсан LG маркийн гар утас, утасгүй шинээрээ байсан 2 ширхэг чихэвч, энгийн утастай чихэвч, эвдэрхий хуучин Samsung Galaxy маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 938.400 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Г.М нь ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамжны 574 тоот хохирогч О.Дүйнхэрсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 ширхэг түрийвч, бэлэн 240.000 төгрөгийг хулгайлж 277.800 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Г.М , өсвөр насны шүүгдэгч Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 6-179 тоот хохирогч Э.Энхбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “dell i5” маркийн зөөврийн компьютер хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Г.М , өсвөр насны шүүгдэгч Б.А , Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюушийн 25-9-252 тоот хохирогч Б.Одбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нэвтрэн орж Iphone-5 маркийн 2 ширхэг гар утас, Samsung Trend маркийн гар утас, повер банк цэнэглэгч, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.А нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.А ийн хууль ёсны төлөөлөгч Д.Сэлэнгэ нь мэдүүлэхдээ: “...Эдгээр хүүхдүүдтэй хэсэг хугацаанд найзалсан. Дэнжийн 1000-д эмээгийнх нь байдаг. Хаана байгааг нь асуухаар худал хэлээд байдаг. Би цаашид сайн асран хамгаална...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Т ын хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндулам нь мэдүүлэхдээ: “...Айлын том хүү. Асран хамгаалж чадаагүй нь миний буруу. Миний нөхөр архины хамааралтай. Ажилд явсан хойгуур нь цохиж зоддог, байнга маргадаг үүнээс болоод Б.Т гэртээ байхаас айдаг гэж хэлж байсан. Хойд ааваасаа болоод гэртээ байхад хэцүү байна гэдэг. Миний хүү гэмт хэрэгт холбогдохоос өмнө ажил хөдөлмөр эрхэлж надад тусалдаг байсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Соёл-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 11 цаг 50 минут гээд дээлгүүрээ хаагаад түгжээд явсан юм. Гэтэл маргааш өглөө нь буюу 2019 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 08 цаг 10 минутанд ирээд дэлгүүрээ онгойлгоод хулгай орсон эсэхийг анзааралгүй эд зүйлээ цэгцлээд лангуу болон бусад гар хүрэхээр газруудыг арчиж цэвэрлэсэн. Тэгээд 09 цаг өнгөрч байх үед манай дэлгүүрийн 2 давхарт байрлах гар утас засварын залуу болох Ууганаа ирээд эгчээ камер шүүж үзье миний эд зүйл алга болсон байна гэж хэлээд камер шүүж үзэх гэсэн чинь камерыг чинь залгуураар нь салгачихсан байна гэхээр нь харсан чинь камерын залгуурын утсыг нь салгаад унжуулчихсан харин нөгөө камер нь зүгээр байсан. Тэгээд 2 давхарт гарч үзсэн чинь манай өргөтгөл хийж байгаа хэсгийн хойд талын цонхыг хагалаад порчикоор нь хулгайч орсон болохыг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Миний санаж байгаагаар 150000 төгрөгийн үнэ бүхий юнителын нэгж бэлэн мөнгө 30000 төгрөг, хүрэн өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, түрийвчинд байсан Анударийн иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, 10000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 16-17/,
Хохирогч Б.Ууганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өөрийн ажилдаа ороод шууд цонхоо онгойлгодог юм. Онгойлгох үед цонхны хажууд байдаг өлгүүр дээр байдаг гар утасны сэлбэгнүүд чихэвч байхгүй нэг хоосон харагдаад юу билээ гэж бодоод сэлбэгнүүдээ шалгаж үзсэн чинь өлгүүрт байсан бараанууд лангууны доод тавцан дээр байсан 2 ширхэг гар утас алга байсан. Ах Б.Орхон руу залгаад асуусан чинь би ямарч юм аваагүй гэсэн тэгээд хулгай орж гэж бодоод дээд нэг давхарт байдаг хүнсний дэлгүүрийн эгчид хэлэхэд хулгай орсон гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд эд зүйлүүдээ шалгаад үзсэн чинь зарим нэг зүйлс алга болсоныг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. Түлхүүр өөр хүнд байдаггүй ганцхан надад л байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 20-21/,
Иргэний нэхэмжлэгч Я.Чулуунбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын Шинэ эцэст үйл ажиллагаа явуулах “Баян-Дүнгээ” дэлгүүрийн хоёр давхарт байрлах гар утас засварын газарт өөрийн эзэмшлийн Самсунг галакси эс-6 загварын гар утасныхаа цэнэглэгчийн оролтыг засуулахаар очиход маргааш аваарай гэсэн учраас үлдээсэн. Ингээд маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гар утсаа авахаар очиход дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан талаар мэдсэн... би дээрх гар утсыг 2018 онд шинээр нь 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 76/,
Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...23 цаг өнгөрч байсан санагдаж байна. Ямар ч байсан дэлгүүр хаалттай хамаг гэрэл нь унтарсан байсан. Тэгээд Баттөгөлдөр өөрөө замын цаана гараад намайг цонхыг нээчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа очиод уг дэлгүүрийн 2 давхарын цонхыг нээх гээд цонхны шил хэсэг рүү түлхэх үед нээгдэхгүй байхаар нь газраас чулуу аваад цохиод шилийг хагалсан. Тэгтэл Баттөгөлдөр намайг харж байгаад хүрээд ирсэн. Тэгээд би түрүүлж ороод араас Баттөгөлдөр орж ирсэн. Ингээд эхлээд гар утас засварлаж байсан хэсгийн хаалгыг Баттөгөлдөртэй хамт татаж нээгээд дотроос нь гар 4 утаснууд болон нэг бугуйн цаг шиг хэлбэртэй гар утас байсныг аваад тэгээд цонхоороо гараад гадаа байж байхдаа Баттөгөлдөр бид хоёр хоорондоо ярьж байгаад хүнсний дэлгүүрээс нь идэж уух юм авъя гэж яриад эргээд би түрүүлж орооод араас Баттөгөлдөр орж ирсэн. Тэгээд бид хоёр шатаар доошоо буугаад аягатай гоймон, 2 ширхэг бүдүүн хиам, бидний ундаа 2 ширхэг аваад гарах гэж байхад лангуун дээр байсан юнителын нэгжнээс хэсгийг нь аваад зарим хэсгийг нь үлдээсэн. Мөн лангууны доороос бэлнээр 20 гаран мянган төгрөг байсныг аваад Баттөгөлдөрт өгсөн. Ямар ч байсан 30000 төгрөг хүрэхгүй мөнгө байсан. Тухайн үед би жижиг халаастай хувцас өмссөн байсан учраас Баттөгөлдөрт мөнгөө өгсөн. Ингээд Баян-Дүнгээ дэлгүүрээс цонхоор нь гараад дээшээ нарийн гудамжаар өгсөөд би 2 ширхэг гар утас аваад үлдсэн гар утсаа Баттөгөлдөрт өгөөд би бүх нэгжээ аваад Баттөгөлдөрийн гэрт орж гоймонгоо чанаж идээд тэндээсээ гэртээ харьсан. Маргааш нь Баттөгөлдөртэй гэрийнхээ ойролцоо уулзахад Баттөгөлдөр надаас нэгж гуйхаар нь эхлээд 5000 төгрөгийн нэгж өгсөн. Орой нь 3000 төгрөгийг нэгж хоёрыг, 2000 төгрөгийн нэгж нэгийг өгсөн. Үлдсэн нэгжнээс би өөрөө 10000 төгрөгийн нэгж хийгээд бусдыг нь цагдаад хүлээлгэн өгсөн... Хулгай хийсэн өдрөө Баттөгөлдөрөөс Эл Жи загварын марк тодорхойгүй нэг ширхэг утас, мөн Самсунг А-9 загварын гар утас нэг ширхэгийг аваад гар утсаа гэрийнхээ хувцасны шүүгээнд хийсэн байсан. Тэгээд цагдаад баригдсаныхаа дараа дээрх 2 утсаа цагдаад хүлээлгэн өгсөн. Баян-Дүнгээ дэлгүүрээс гараад авсан эд зүйлээ явж байхдаа гаргаж ирж үзээд би хоёр ширхэг гар утсыг авсан. Харин Баттөгөлдөр нэг ширхэг том таб, нэг ширхэг цаг шиг гар утас, мөн өөр хоёр гар утас нийт 4 ширхэг гар утас авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 52-53/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн №ЧД1-20-272 дугаар эд зүйлийн үнэлгээний тайланд: “...юнителын нэгж 150000 төгрөг, арьсан түрийвч 9000 төгрөг, иргэний цахим үнэмлэх 18300 төгрөг, хуучин цахилгааны масстай байсан Ай фоне-7 маркийн гар утас 160000 төгрөг, Ай фоне 6эс маркийн ажиллагаатай 202000 төгрөг, Ай фоне 6эс ажиллагаагүй 71000 төгрөг, Самсунг Алфа загварын хуучин 90000 төгрөг, Самсунг Галакси Эс-6 хуучин 104000 төгрөг, Ай фоне 6 маркийн сүлжээний гэмтэлтэй 114000 төгрөг, Ай фоне 6 маркийн ашигладаг ID-тай 114000 төгрөг, Хятад своч гэх цаг 30400 төгрөг, сэлбэгэнд авч байсан ЛЖИ маркийн гар утас 9000 төгрөг, утасгүй шинээрээ байсан 2 ширхэг чихэвч 30000 төгрөг, энгийн утастай чихэвч 5000 төгрөг, эвдэрхий хуучин Самсунг Гранд маркийн гар утас 9000 төгрөг нийт 1.115.700 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 35/,
Гэрч О.Дүйнхэрсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 57 минутын үед еерийн гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-574 тоотод байрлах байшиндаа ирэхэд том өрөөний саарал өнгийн төмөр хүрээтэй 2 давхар шилтэй, 2 данхны зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. Ингээд гэрийн цоож бүрэн бүтэн байхаар нь гэрлүүгээ ортол том өрөө болон жижиг өрөөний зарим эд зүйлсийг оролдож ухсан байсан. Мөн жижиг өрөөний цагаан өнгийн хувцасны шүүгээний дээрээсээ 2 дахь тавиур дотор миний эхнэр Цэцэгмаагийн улбар шар арьсан жижиг түрийвч болон түрийвч дотор эхнэр Цэцэгмаагийн цуглуулсан 200.000 төгрөг хулгайд алдагдсан байна. Өөр манай гэрээс алдагдсан зүйл байхгүй. Мөн миний хар өнгийн George Armani гэх бичигтэй арьсан түрийвч, 40000 төгрөгийн хамт алдагдсан байна...” /1-р хх 131-132/,
Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дүүгээ сургуулиас нь аваад гэртээ оруулчихаад гэрээсээ гарч яваад айлын гадаа очиод хүн байхгүй байгааг анзаарч цонхоор нь ороод байшингийн хойд талын өрөөний шкафыг онгойлгоод хар өнгийн түрүйвчтэй 200.000 төгрөгийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх 126/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамж гудамжны 574 тоот... мөлхөө шүүгээнд байгаа эд зүйлсийг гаргаад тавьсан эмх замбараагүй байдалтай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн унтлагын өрөөнд явуулахад унтлагын өрөөнд байсан цагаан өнгийн хувцасны шүүгээний хувцас бусад эд зүйлсийг гаргаад шалан дээр эмх замбараагүй байдалтай гаргаж тавьчихсан байсан ба иргэн О.Дүйнхэрсүрэнгийн хэлснээр уг цагаа өнгийн шкафны дотор талд алдагдсан улбар шар өнгийн түрүйвчтэй 200000 төгрөг, мөн George Armani гэх хар өнгийн арвьсан түрүйвч 40000 төрөгтэй хамт байсан гэснийг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /1-р хх 122-123/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/746 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй, 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд МN000720005570 дугаараар бүртгэгдсэн Гантулга овогтой Мөнгөнтулгын баруун гарын эрхий хурууны хээний дардасаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх 136/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн №ЧД1-20-274 дугаар эд зүйлийн үнэлгээний тайланд: “...Бөмбөгөр төвөөс худалдан авсан жиоржио армани брендийн түрүйвч 27000 төгрөг, 2017 онд худалдан авсан улбар өнгийн түрүйвч 10800 төгрөг нийт 37800 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 144-145/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...зээлийн гэрээний хуулбар болон Dell I5 маркийн зөөврийн компьютерыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 35 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн гэрч Г.Тамир...” гэх тэмдэглэл /1-р хх 183/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...хохирогч Э.Энхбатад хар өнгийн Dell I5 нөтбүүк-1 ширхэг, зөөврийн цэнэглэгч 2 ширхэг, хар өнгийн гар утас 2 ширхэг зэргийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /1-р хх 188/,
Хохирогч Э.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед гарсан тухайн үед манай эхнэр хүүхдүүд гэртээ унтаад үлдсэн. Манай хамгийн том Ганбат нь 09 цагийн үед гэрээсээ гараад хаалгаа түгжээд ажилдаа явсан би өдрийн 15:40 минутын үед ирсэн тэгээд гэртээ анх орох үед хулгай орсон гэж мэдээгүй. Би гарч нойл орчихоод гэртээ эргээд орж ирэх үед цонх онгорхой байсан. Тэгэхээр нь өөрийн эхнэр Соёл руу залгаад хамгийн сүүлд хэн гарсан юм бэ хаалгаа үүдээ, цонхоо хааж явахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр бүгдийг нь хаасан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрээ үзсэн чинь шкапны хаалга бүгд онгорхой байсан. Тэгээд би зөөврийн компьютер байна уу гээд шалгасан чинь байхгүй байсан. Тэгээд би хулгай орсон гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн юм... Dell I5 маркийн зөөврийн компьютер байсан хар өнгийн 2 ширхэг ажилдаг тэгэхдээ муу утаснууд байгаа юм. Би загварыг нь мэдэхгүй. Бас 2 ширхэг зөөврийн цэнэглэгч алдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 192-193/,
Гэрч Г.Тамир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний бие Баянгол дүүрэг 15 дугаар хороо Билиг их дэлгүүрийн урд байрлах Өлзий төвд ломбард ажиллуулдаг. Тэгээд 2019 оны 10 сарын 8-ны өдөр 02 цагийн үед 2 хүүхэд орж ирээд нөтбүүк барьцаанд тавья гэж хэлсэн. Би тухайн үед нөтбүүкийг нь шалгахад зүүн талдаа сэтэрсэн байсан. Тэгээд бичиж тэмдэглээд бичиг баримтыг нь шалгаад 180.000 төгрөгөөр барьцаанд авсан. Нөтбүүкээ миний үнэлснээс бага зээл авсан тул хулгайн эд зүйлс гэж огт бодоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх 197-198/,
Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр би өөрийн найз Түмэнжаргалын гэрээс өдөр 12 цагт гараад модны 2-т очоод миний таньдаг ах Даваатай уулзчихаад бид хоёр Зурагт руу алхаад явж байх үед Түмэнжаргал мөнгөгүй байна хоёулаа гэр лүү орж хулгай хийх үү гэсэн. Тэгэхээр би тэгвэл тэгье гэж хэлээд Зурагтын эцсийн ойролцоо нэг гудамж руу ороод эзэнгүй айл хайгаад явсан. Тэгсэн бор өнгөтэй төмөр хашаатай айлын гадна хаалга онгорхой байсан. Тэгээд уг хашаа руу яваад орох үед хаалга нь түгжээтэй байсан тэгэхээр нь би очиод уг айлын цонхны торыг нь татсан. Намайг хаалгыг нээх үед Түмэнжаргал цонхыг нь түлхээд уг байшин руу орсон. Тэгээд би араас нь орсон. Бид 2 уг айл руу ороод цонхон дээр байсан шкапыг онгойлгох үед дотор нь хар өнгийн цүнхтэй нөтбүүк байсан тэрийг нь би аваад Түмэнжаргалд өгөөд уг айлаас дотогшоо орсон цонхоороо эргээд гараад явсан. Тэндээсээ гараад бид хоёр алхаад шууд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн хажуу талд байрлах нэрийг мэдэхгүй ломбарданд ороод уг нөтбүүкийг би өөрийн нэр дээр ломбарданд 180000 төгрөгөөр тавьсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх 199-200/,
Өвсөр насны шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр найз Мөнгөнтулгатай цуг явж байгаад мөнгөний хэрэг гараад айлын гэрт орж хулгай хийхээр болоод Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар сургуулийн хойд талын гудамжаар ороод эзгүй айл хайж явсаар байгаад хийдийн хажуу талын мухайр гудамж руу ороход ногоон өнгийн төмөр хашаатай айлын хаалгыг нь нүдсэн боловч онгойлгохгүй байсан юм. Тэгээд тэр хашааны хаалгыг онгойлгож ороод нэг давхар хоёр цонхтой байшин байсан ба цонх нь гадуураа хаалттай байсан юм. Тэгтэл уг цонхны хаалтыг Мөнгөнтулга татаад би цонхыг нь түлхэж байшинд ороод том өрөөнд зурагтны тавиур дээр байсан хар цүнхтэй зөөврийн нөтбүүк байсныг би аваад мөн түүний хажуу талд байсан шургуулганы доороос 2 ширхэг хар өнгийн гар утас байсныг Мөнгөнтулга аваад орсон цонхоороо буцаж гараад Билэг их дэлгүүрийн хажуу талын ломбарданд 180000 төгрөгөөр барьцаанд тависан...” гэх мэдүүлэг /1-р хх 223-224/,
“Ашидбилгүүн” ХХК-ийн ТХҮ-719/322 дугаар үнэлгээний дүгэлтэд: “...Нөүтбүүк Dell 2017 оны 950000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 204-205/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: “...цагаан өнгийн Айфоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Айфоне 5 маркийн гар утас 1 ширхэг, Лж маркийн гар утас 1 ширхэг, Самсунг тренд маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн повербанк 1 ширхэгийг Мөнгөнтулгаас хураан авав...” гэх тэмдэглэл /2-р хх 26/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...цагаан өнгийн Айфоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Айфоне 5 маркийн гар утас 1 ширхэг, Лж маркийн гар утас 1 ширхэг, Самсунг тренд маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн повербанк 1 ширхэгийг иргэн Б.Одбаярт хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /2-р хх 27/,
Хохирогч Б.Одбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 сарын 9-ний өдөр 06 цаг 50 минутын үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. 1 цагийн дараа манай дүү болох Эрдэнэсүх нь сургуульдаа явахаар гэрээ цоожлоод хаалга болон цонхоо шалгаад гарсан. Харин 16 цаг 10 минутын орчим манай дүү хичээлээ тараад гэртээ ирсэн. Тэгээд над руу утасдаад та гэртээ ирсэн юм уу манай гэрийн цонх онгорхой хамаг шүүгээ онгойлгосон байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрлүүгээ харьсан. Гэрт очиход хорооны цагдаа ирчихсэн байсан. Манай гэрээс 4 ширхэг гар утас, нэг повербанк, хүүхдийн цүнхэнд байсан 5000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх 31-32/,
Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2019 оны 10 сарын 9-ний өдөр 14 цаг 30 минутын үед найз Алтангэрэл, Түмэнжаргал нарын хамт Баянхошууны Хөтөлөөс ажлаа дуусгачихаад уул даваад “Буурал ээж” дэлгүүр лүү гарч ирсэн. Тэгээд тэнд эзэнгүй айл байвал хулгай хийхээр шийдээд “Буурал ээж” дэлгүүрийн замын эсрэг талын худгийн дээр байрлах ногоон өнгийн хашаанд нэг байшин, нэг гэртэй айл байсан. Бид 3 тухайн хашаанд байсан айлыг ажиглахад гэр нь цоожтой хүнгүй байсан. Мөн байшинд нь хүн байхгүй цоожтой байсан. Тэгээд Алтангэрэлийг бид 2 үлдчих гэж хэлээд хашааны хаалгыг нь Түмэнжаргал онгойлгоод бид 2 хамтдаа хашаа руу орсон. Тэгээд байшинтай айлын цонхон дээр нь очиод бид 2 вакум цонхыг нь түлхэхэд онгойсон. Гэрт нь ороход 2 өрөө байх бөгөөд гэрийн хоймор нь байрлах зурагтын мөлхөө тавиурын хаалгыг нь нээхэд 4 ширхэг гар утас, цагаан өнгийн повербанк байсан. Тэгээд тэдгээр устыг повербанктай нь цуг аваад бид 2 тухайн айлаас гарсан... Алтангэрэл гадаа хүн харах үүрэгтэй байсан бөгөөд яг тухайн байшинд орж хулгай хийсэн нь Түмэнжаргал бид 2 юм...” гэх мэдүүлэг /2-р хх 34-36/,
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...бид 3 хулгай хийхээр тохиролцсон. Тэгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох 23 дугаар хороо “Буурал ээж” дэлгүүрийн замын эсрэг талд байрлах худгийн талд ногоон хашаатай нэг байшин, гэртэй айл байсан уг айлыг эзэнтэй эсэхийг мэдэх зорилгоор Түмэнжаргал, Мөнгөнтулга 2 харахад цоожтой байсан. Тэгээд тэр 2 намайг чи хүн харж бай гэж хэлээд тухайн айлын хашаа руу нь явж орсон. Би уг айлын хашаан доор байрлах цементэн дээр хүн хараад сууж байсан. 15 минутын дараа нөгөө 2 маань гарч ирсэн. Тэр 2 айлаас хулгай хийгээд гарч ирэхдээ авсан зүйлээ надад хэлээгүй. Би ямар эд зүйл авсан талаар асуухад юу ч дугараагүй юм... орой нь бид нар цугтаа байж байхад Мөнгөнтулга цүнхээ ухаад эвдэрхий гар утас 2 ширхэг айфоне-5 маркийн гар утас байх шиг байсан. Би тэгээд өдөр хулгайлсан зүйлс нь байх гэж бодсон. Уг гар утаснуудыг зарж борлуулаагүй Мөнгөнтулгад өөрт нь байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх 38/,
Өвсөр насны шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 сарын 9-ний өдөр 14 цаг 30 минутын ойролцоо найз Алтангэрэл, Мөнхтулга нарын хамт уул даваад гэрлүү харих замдаа хулгай хийхээр тохиролцсон. Тэгээд “Буурал ээж” дэлгүүрийн замын эсрэг талд байрлах худгийн дээд талд гүйдэг ногоон хашаатай байшин, гэр 2 байсан. Тэгээд Мөнгөнтулга бид 2 тухайн айлд хүн байгаа эсэхийг харсан. Харахад гэрт нь хүн байгаагүй бөгөөд Алтангэрэлийг гадаа нь хүн харж бай гээд үлдээсэн. Мөнгөнтулга бид 2 байшинтай айлын вакум цонхыг нь цугтаа түлхэхэд онгойсон. Байшинд нь ороход 2 өрөө, гал тогооны тавилга нь цагаан өнгөтэй байсан санагдаж байна. Мөнгөнтулга том өрөөг нь ухаж харин би гал тогооны өрөөг нь ухсан. Мөнгөнтулга том өрөөний зурагтын мөлхөө тавиурын хаалгыг онгойлгоход 2 ширхэг айфоне 5 загварын гар утас болон ЛЖ загварын гар утас 1 ширхэг, самсунгийн тренд загварын гар утас 1 ширхэг мөн цагаан өнгийн повербанк, бэлэн 5000 төгрөгийн хамт авсан. Ойролцоогоор 10 минут болоод бид 2 уг эд зүйлсийг аваад байшингаас гарсан...” гэх мэдүүлэг /2-р хх 40-41/,
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би өөрийн найзууд болох Мөнгөнтулга, Түмэнжаргал нарын хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөтөл нэртэй газарт машин угаалгын газарт ажиллаж дуусаад өдөр 14 цагийн орчимд хөтлөөс даваад “Буурал ээж” дэлгүүр лүү явж байхад Мөнгөнтулга нь хэлэхдээ энд эзэнгүй айл байх шиг байна. Гуравуулаа энэ айлруу орох уу гэхээр нь би орохгүй гадаа байж байя гэж хэлсэн чинь Мөнгөнтулга, Түмэнжаргал хоёр хүнд хаалгыг нь онгойлгоод дотогшоо ороод 10-15 минут болж гарч ирэхдээ нэг цүнх үүрээд гараад ирсэн. Тэгэхээр нь би юм авсан талаар надад хэлээгүй. Тэгээд бид гурав доошоо “Буурал ээж” доошоо уруудаж байгаад шинэ эцсийн буудал дээр явж байхад чи гэрлүүгээ явж бай бид хоёр ийшэлчихээд ирье гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /2-р хх 74-75/,
Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийн талаар үнэн зөвөөр хэлж ярьсан байгаа. Бид гурав хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийх болсон...” гэх мэдүүлэг /2-р хх 77-78/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ: “...Гар утас Айфоне 5 нэг 2 ширхэг 200000 төгрөг, Самсунг Тренд 30000 төгрөг, повербанк 25000 төгрөг нийт 255000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 182-183/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 59, 2-р хх 79-81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 58, 2-р хх 146/, өсвөр насны шүүгдэгч нарын төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх 142, 147/, нас тоолсон тэмдэглэл /2-р хх 143, 151/, оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх 148, 144, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б , Г.М нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Баян Дүнгээ” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, хохирогч М.Соёл-Эрдэнийн 150.000 төгрөгийн үнэ бүхий юнителийн нэгж, бэлэн 40.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж 217.300 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн дэлгүүрийн гар утас засварын өрөөнөөс хохирогч Б.Ууганбаатарын Iphone-7 маркийн гар утас, Iphone 6s маркийн ажиллагаатай, Iphone 6s ажиллагаагүй, Samsung Alpha загварын хуучин, Samsung Galaxy S6 хуучин, Iphone 6 маркийн сүлжээний гэмтэлтэй, Iphone 6 маркийн ашигладаг ID-тай, Хятад своч гэх цаг, сэлбэгт авч байсан LG маркийн гар утас, утасгүй шинээрээ байсан 2 ширхэг чихэвч, энгийн утастай чихэвч, эвдэрхий хуучин Samsung Galaxy маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 938.400 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.М нь ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамжны 574 тоот хохирогч О.Дүйнхэрсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 ширхэг түрийвч, бэлэн 240.000 төгрөгийг хулгайлж 277.800 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.М , өсвөр насны шүүгдэгч Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 6-179 тоот хохирогч Э.Энхбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “dell i5” маркийн зөөврийн компьютер хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.М , өсвөр насны шүүгдэгч Б.А , Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюушийн 25-9-252 тоот хохирогч Б.Одбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нэвтрэн орж Iphone-5 маркийн 2 ширхэг гар утас, Samsung Trend маркийн гар утас, повер банк цэнэглэгч, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Соёл-Эрдэний “...2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 11 цаг 50 минут гээд дээлгүүрээ хаагаад түгжээд явсан юм. Гэтэл маргааш өглөө нь буюу 2019 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 08 цаг 10 минутанд ирээд дэлгүүрээ онгойлгоод хулгай орсон эсэхийг анзааралгүй эд зүйлээ цэгцлээд лангуу болон бусад гар хүрэхээр газруудыг арчиж цэвэрлэсэн. Тэгээд 09 цаг өнгөрч байх үед манай дэлгүүрийн 2 давхарт байрлах гар утас засварын залуу болох Ууганаа ирээд эгчээ камер шүүж үзье миний эд зүйл алга болсон байна гэж хэлээд камер шүүж үзэх гэсэн чинь камерыг чинь залгуураар нь салгачихсан байна гэхээр нь харсан чинь камерын залгуурын утсыг нь салгаад унжуулчихсан харин нөгөө камер нь зүгээр байсан. Тэгээд 2 давхарт гарч үзсэн чинь манай өргөтгөл хийж байгаа хэсгийн хойд талын цонхыг хагалаад порчикоор нь хулгайч орсон болохыг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Миний санаж байгаагаар 150000 төгрөгийн үнэ бүхий юнителын нэгж бэлэн мөнгө 30000 төгрөг, хүрэн өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, түрийвчинд байсан Анударийн иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, 10000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 16-17/, хохирогч Б.Ууганбаатарын “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өөрийн ажилдаа ороод шууд цонхоо онгойлгодог юм. Онгойлгох үед цонхны хажууд байдаг өлгүүр дээр байдаг гар утасны сэлбэгнүүд чихэвч байхгүй нэг хоосон харагдаад юу билээ гэж бодоод сэлбэгнүүдээ шалгаж үзсэн чинь өлгүүрт байсан бараанууд лангууны доод тавцан дээр байсан 2 ширхэг гар утас алга байсан. Ах Б.Орхон руу залгаад асуусан чинь би ямарч юм аваагүй гэсэн тэгээд хулгай орж гэж бодоод дээд нэг давхарт байдаг хүнсний дэлгүүрийн эгчид хэлэхэд хулгай орсон гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд эд зүйлүүдээ шалгаад үзсэн чинь зарим нэг зүйлс алга болсоныг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. Түлхүүр өөр хүнд байдаггүй ганцхан надад л байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 20-21/, иргэний нэхэмжлэгч Я.Чулуунбаатарын “...би 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын Шинэ эцэст үйл ажиллагаа явуулах “Баян-Дүнгээ” дэлгүүрийн хоёр давхарт байрлах гар утас засварын газарт өөрийн эзэмшлийн Самсунг галакси эс-6 загварын гар утасныхаа цэнэглэгчийн оролтыг засуулахаар очиход маргааш аваарай гэсэн учраас үлдээсэн. Ингээд маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гар утсаа авахаар очиход дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан талаар мэдсэн... би дээрх гар утсыг 2018 онд шинээр нь 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 76/, шүүгдэгч Г.Мөнгөнтулгын яллагдагчаар өгсөн “...23 цаг өнгөрч байсан санагдаж байна. Ямар ч байсан дэлгүүр хаалттай хамаг гэрэл нь унтарсан байсан. Тэгээд Баттөгөлдөр өөрөө замын цаана гараад намайг цонхыг нээчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа очиод уг дэлгүүрийн 2 давхарын цонхыг нээх гээд цонхны шил хэсэг рүү түлхэх үед нээгдэхгүй байхаар нь газраас чулуу аваад цохиод шилийг хагалсан. Тэгтэл Баттөгөлдөр намайг харж байгаад хүрээд ирсэн. Тэгээд би түрүүлж ороод араас Баттөгөлдөр орж ирсэн. Ингээд эхлээд гар утас засварлаж байсан хэсгийн хаалгыг Баттөгөлдөртэй хамт татаж нээгээд дотроос нь гар 4 утаснууд болон нэг бугуйн цаг шиг хэлбэртэй гар утас байсныг аваад тэгээд цонхоороо гараад гадаа байж байхдаа Баттөгөлдөр бид хоёр хоорондоо ярьж байгаад хүнсний дэлгүүрээс нь идэж уух юм авъя гэж яриад эргээд би түрүүлж орооод араас Баттөгөлдөр орж ирсэн. Тэгээд бид хоёр шатаар доошоо буугаад аягатай гоймон, 2 ширхэг бүдүүн хиам, бидний ундаа 2 ширхэг аваад гарах гэж байхад лангуун дээр байсан юнителын нэгжнээс хэсгийг нь аваад зарим хэсгийг нь үлдээсэн. Мөн лангууны доороос бэлнээр 20 гаран мянган төгрөг байсныг аваад Баттөгөлдөрт өгсөн. Ямар ч байсан 30000 төгрөг хүрэхгүй мөнгө байсан. Тухайн үед би жижиг халаастай хувцас өмссөн байсан учраас Баттөгөлдөрт мөнгөө өгсөн. Ингээд Баян-Дүнгээ дэлгүүрээс цонхоор нь гараад дээшээ нарийн гудамжаар өгсөөд би 2 ширхэг гар утас аваад үлдсэн гар утсаа Баттөгөлдөрт өгөөд би бүх нэгжээ аваад Баттөгөлдөрийн гэрт орж гоймонгоо чанаж идээд тэндээсээ гэртээ харьсан. Маргааш нь Баттөгөлдөртэй гэрийнхээ ойролцоо уулзахад Баттөгөлдөр надаас нэгж гуйхаар нь эхлээд 5000 төгрөгийн нэгж өгсөн. Орой нь 3000 төгрөгийг нэгж хоёрыг, 2000 төгрөгийн нэгж нэгийг өгсөн. Үлдсэн нэгжнээс би өөрөө 10000 төгрөгийн нэгж хийгээд бусдыг нь цагдаад хүлээлгэн өгсөн... Хулгай хийсэн өдрөө Баттөгөлдөрөөс Эл Жи загварын марк тодорхойгүй нэг ширхэг утас, мөн Самсунг А-9 загварын гар утас нэг ширхэгийг аваад гар утсаа гэрийнхээ хувцасны шүүгээнд хийсэн байсан. Тэгээд цагдаад баригдсаныхаа дараа дээрх 2 утсаа цагдаад хүлээлгэн өгсөн. Баян-Дүнгээ дэлгүүрээс гараад авсан эд зүйлээ явж байхдаа гаргаж ирж үзээд би хоёр ширхэг гар утсыг авсан. Харин Баттөгөлдөр нэг ширхэг том таб, нэг ширхэг цаг шиг гар утас, мөн өөр хоёр гар утас нийт 4 ширхэг гар утас авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 52-53/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн №ЧД1-20-272 дугаар “...юнителын нэгж 150000 төгрөг, арьсан түрийвч 9000 төгрөг, иргэний цахим үнэмлэх 18300 төгрөг, хуучин цахилгааны масстай байсан Ай фоне-7 маркийн гар утас 160000 төгрөг, Ай фоне 6эс маркийн ажиллагаатай 202000 төгрөг, Ай фоне 6эс ажиллагаагүй 71000 төгрөг, Самсунг Алфа загварын хуучин 90000 төгрөг, Самсунг Галакси Эс-6 хуучин 104000 төгрөг, Ай фоне 6 маркийн сүлжээний гэмтэлтэй 114000 төгрөг, Ай фоне 6 маркийн ашигладаг ID-тай 114000 төгрөг, Хятад своч гэх цаг 30400 төгрөг, сэлбэгэнд авч байсан ЛЖИ маркийн гар утас 9000 төгрөг, утасгүй шинээрээ байсан 2 ширхэг чихэвч 30000 төгрөг, энгийн утастай чихэвч 5000 төгрөг, эвдэрхий хуучин Самсунг Гранд маркийн гар утас 9000 төгрөг нийт 1.115.700 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 35/, гэрч О.Дүйнхэрсүрэнгийн “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 57 минутын үед еерийн гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-574 тоотод байрлах байшиндаа ирэхэд том өрөөний саарал өнгийн төмөр хүрээтэй 2 давхар шилтэй, 2 данхны зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. Ингээд гэрийн цоож бүрэн бүтэн байхаар нь гэрлүүгээ ортол том өрөө болон жижиг өрөөний зарим эд зүйлсийг оролдож ухсан байсан. Мөн жижиг өрөөний цагаан өнгийн хувцасны шүүгээний дээрээсээ 2 дахь тавиур дотор миний эхнэр Цэцэгмаагийн улбар шар арьсан жижиг түрийвч болон түрийвч дотор эхнэр Цэцэгмаагийн цуглуулсан 200.000 төгрөг хулгайд алдагдсан байна. Өөр манай гэрээс алдагдсан зүйл байхгүй. Мөн миний хар өнгийн George Armani гэх бичигтэй арьсан түрийвч, 40000 төгрөгийн хамт алдагдсан байна...” /1-р хх 131-132/, шүүгдэгч Г.Мөнгөнтулгын “...дүүгээ сургуулиас нь аваад гэртээ оруулчихаад гэрээсээ гарч яваад айлын гадаа очиод хүн байхгүй байгааг анзаарч цонхоор нь ороод байшингийн хойд талын өрөөний шкафыг онгойлгоод хар өнгийн түрүйвчтэй 200.000 төгрөгийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх 126/, хэргийн газрын үзлэг хийсэн “...Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамж гудамжны 574 тоот... мөлхөө шүүгээнд байгаа эд зүйлсийг гаргаад тавьсан эмх замбараагүй байдалтай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн унтлагын өрөөнд явуулахад унтлагын өрөөнд байсан цагаан өнгийн хувцасны шүүгээний хувцас бусад эд зүйлсийг гаргаад шалан дээр эмх замбараагүй байдалтай гаргаж тавьчихсан байсан ба иргэн О.Дүйнхэрсүрэнгийн хэлснээр уг цагаа өнгийн шкафны дотор талд алдагдсан улбар шар өнгийн түрүйвчтэй 200000 төгрөг, мөн George Armani гэх хар өнгийн арвьсан түрүйвч 40000 төрөгтэй хамт байсан гэснийг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /1-р хх 122-123/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/746 дугаар “...Шинжилгээнд ирүүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй, 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд МN000720005570 дугаараар бүртгэгдсэн Гантулга овогтой Мөнгөнтулгын баруун гарын эрхий хурууны хээний дардасаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх 136/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн №ЧД1-20-274 дугаар “...Бөмбөгөр төвөөс худалдан авсан жиоржио армани брендийн түрүйвч 27000 төгрөг, 2017 онд худалдан авсан улбар өнгийн түрүйвч 10800 төгрөг нийт 37800 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 144-145/, эд зүйл хүлээн авсан тухай “...зээлийн гэрээний хуулбар болон Dell I5 маркийн зөөврийн компьютерыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 35 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн гэрч Г.Тамир...” гэх тэмдэглэл /1-р хх 183/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...хохирогч Э.Энхбатад хар өнгийн Dell I5 нөтбүүк-1 ширхэг, зөөврийн цэнэглэгч 2 ширхэг, хар өнгийн гар утас 2 ширхэг зэргийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /1-р хх 188/, хохирогч Э.Энхбатын “...би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед гарсан тухайн үед манай эхнэр хүүхдүүд гэртээ унтаад үлдсэн. Манай хамгийн том Ганбат нь 09 цагийн үед гэрээсээ гараад хаалгаа түгжээд ажилдаа явсан би өдрийн 15:40 минутын үед ирсэн тэгээд гэртээ анх орох үед хулгай орсон гэж мэдээгүй. Би гарч нойл орчихоод гэртээ эргээд орж ирэх үед цонх онгорхой байсан. Тэгэхээр нь өөрийн эхнэр Соёл руу залгаад хамгийн сүүлд хэн гарсан юм бэ хаалгаа үүдээ, цонхоо хааж явахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр бүгдийг нь хаасан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрээ үзсэн чинь шкапны хаалга бүгд онгорхой байсан. Тэгээд би зөөврийн компьютер байна уу гээд шалгасан чинь байхгүй байсан. Тэгээд би хулгай орсон гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн юм... Dell I5 маркийн зөөврийн компьютер байсан хар өнгийн 2 ширхэг ажилдаг тэгэхдээ муу утаснууд байгаа юм. Би загварыг нь мэдэхгүй. Бас 2 ширхэг зөөврийн цэнэглэгч алдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 192-193/, гэрч Г.Тамирын “...Миний бие Баянгол дүүрэг 15 дугаар хороо Билиг их дэлгүүрийн урд байрлах Өлзий төвд ломбард ажиллуулдаг. Тэгээд 2019 оны 10 сарын 8-ны өдөр 02 цагийн үед 2 хүүхэд орж ирээд нөтбүүк барьцаанд тавья гэж хэлсэн. Би тухайн үед нөтбүүкийг нь шалгахад зүүн талдаа сэтэрсэн байсан. Тэгээд бичиж тэмдэглээд бичиг баримтыг нь шалгаад 180.000 төгрөгөөр барьцаанд авсан. Нөтбүүкээ миний үнэлснээс бага зээл авсан тул хулгайн эд зүйлс гэж огт бодоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх 197-198/, шүүгдэгч Г.Мөнгөнтулгын “...би 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр би өөрийн найз Түмэнжаргалын гэрээс өдөр 12 цагт гараад модны 2-т очоод миний таньдаг ах Даваатай уулзчихаад бид хоёр Зурагт руу алхаад явж байх үед Түмэнжаргал мөнгөгүй байна хоёулаа гэр лүү орж хулгай хийх үү гэсэн. Тэгэхээр би тэгвэл тэгье гэж хэлээд Зурагтын эцсийн ойролцоо нэг гудамж руу ороод эзэнгүй айл хайгаад явсан. Тэгсэн бор өнгөтэй төмөр хашаатай айлын гадна хаалга онгорхой байсан. Тэгээд уг хашаа руу яваад орох үед хаалга нь түгжээтэй байсан тэгэхээр нь би очиод уг айлын цонхны торыг нь татсан. Намайг хаалгыг нээх үед Түмэнжаргал цонхыг нь түлхээд уг байшин руу орсон. Тэгээд би араас нь орсон. Бид 2 уг айл руу ороод цонхон дээр байсан шкапыг онгойлгох үед дотор нь хар өнгийн цүнхтэй нөтбүүк байсан тэрийг нь би аваад Түмэнжаргалд өгөөд уг айлаас дотогшоо орсон цонхоороо эргээд гараад явсан. Тэндээсээ гараад бид хоёр алхаад шууд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн хажуу талд байрлах нэрийг мэдэхгүй ломбарданд ороод уг нөтбүүкийг би өөрийн нэр дээр ломбарданд 180000 төгрөгөөр тавьсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх 199-200/, өвсөр насны шүүгдэгч Б.Т ын “...би 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр найз Мөнгөнтулгатай цуг явж байгаад мөнгөний хэрэг гараад айлын гэрт орж хулгай хийхээр болоод Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар сургуулийн хойд талын гудамжаар ороод эзгүй айл хайж явсаар байгаад хийдийн хажуу талын мухайр гудамж руу ороход ногоон өнгийн төмөр хашаатай айлын хаалгыг нь нүдсэн боловч онгойлгохгүй байсан юм. Тэгээд тэр хашааны хаалгыг онгойлгож ороод нэг давхар хоёр цонхтой байшин байсан ба цонх нь гадуураа хаалттай байсан юм. Тэгтэл уг цонхны хаалтыг Мөнгөнтулга татаад би цонхыг нь түлхэж байшинд ороод том өрөөнд зурагтны тавиур дээр байсан хар цүнхтэй зөөврийн нөтбүүк байсныг би аваад мөн түүний хажуу талд байсан шургуулганы доороос 2 ширхэг хар өнгийн гар утас байсныг Мөнгөнтулга аваад орсон цонхоороо буцаж гараад Билэг их дэлгүүрийн хажуу талын ломбарданд 180000 төгрөгөөр барьцаанд тависан...” гэх мэдүүлэг /1-р хх 223-224/, “Ашидбилгүүн” ХХК-ийн ТХҮ-719/322 дугаар “...Нөүтбүүк Dell 2017 оны 950000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 204-205/, эд зүйл хураан авсан тухай “...цагаан өнгийн Айфоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Айфоне 5 маркийн гар утас 1 ширхэг, Лж маркийн гар утас 1 ширхэг, Самсунг тренд маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн повербанк 1 ширхэгийг Мөнгөнтулгаас хураан авав...” гэх тэмдэглэл /2-р хх 26/, эд зүйл хүлээлгэн өгсөн “...цагаан өнгийн Айфоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Айфоне 5 маркийн гар утас 1 ширхэг, Лж маркийн гар утас 1 ширхэг, Самсунг тренд маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн повербанк 1 ширхэгийг иргэн Б.Одбаярт хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /2-р хх 27/, хохирогч Б.Одбаярын “...2019 оны 10 сарын 9-ний өдөр 06 цаг 50 минутын үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. 1 цагийн дараа манай дүү болох Эрдэнэсүх нь сургуульдаа явахаар гэрээ цоожлоод хаалга болон цонхоо шалгаад гарсан. Харин 16 цаг 10 минутын орчим манай дүү хичээлээ тараад гэртээ ирсэн. Тэгээд над руу утасдаад та гэртээ ирсэн юм уу манай гэрийн цонх онгорхой хамаг шүүгээ онгойлгосон байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрлүүгээ харьсан. Гэрт очиход хорооны цагдаа ирчихсэн байсан. Манай гэрээс 4 ширхэг гар утас, нэг повербанк, хүүхдийн цүнхэнд байсан 5000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх 31-32/, шүүгдэгч Г.Мөнгөнтулгын гэрчээр өгсөн “...2019 оны 10 сарын 9-ний өдөр 14 цаг 30 минутын үед найз Алтангэрэл, Түмэнжаргал нарын хамт Баянхошууны Хөтөлөөс ажлаа дуусгачихаад уул даваад “Буурал ээж” дэлгүүр лүү гарч ирсэн. Тэгээд тэнд эзэнгүй айл байвал хулгай хийхээр шийдээд “Буурал ээж” дэлгүүрийн замын эсрэг талын худгийн дээр байрлах ногоон өнгийн хашаанд нэг байшин, нэг гэртэй айл байсан. Бид 3 тухайн хашаанд байсан айлыг ажиглахад гэр нь цоожтой хүнгүй байсан. Мөн байшинд нь хүн байхгүй цоожтой байсан. Тэгээд Алтангэрэлийг бид 2 үлдчих гэж хэлээд хашааны хаалгыг нь Түмэнжаргал онгойлгоод бид 2 хамтдаа хашаа руу орсон. Тэгээд байшинтай айлын цонхон дээр нь очиод бид 2 вакум цонхыг нь түлхэхэд онгойсон. Гэрт нь ороход 2 өрөө байх бөгөөд гэрийн хоймор нь байрлах зурагтын мөлхөө тавиурын хаалгыг нь нээхэд 4 ширхэг гар утас, цагаан өнгийн повербанк байсан. Тэгээд тэдгээр устыг повербанктай нь цуг аваад бид 2 тухайн айлаас гарсан... Алтангэрэл гадаа хүн харах үүрэгтэй байсан бөгөөд яг тухайн байшинд орж хулгай хийсэн нь Түмэнжаргал бид 2 юм...” гэх мэдүүлэг /2-р хх 34-36/, өсвөр насны шүүгдэгч Б.А ын гэрчээр өгсөн “...бид 3 хулгай хийхээр тохиролцсон. Тэгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох 23 дугаар хороо “Буурал ээж” дэлгүүрийн замын эсрэг талд байрлах худгийн талд ногоон хашаатай нэг байшин, гэртэй айл байсан уг айлыг эзэнтэй эсэхийг мэдэх зорилгоор Түмэнжаргал, Мөнгөнтулга 2 харахад цоожтой байсан. Тэгээд тэр 2 намайг чи хүн харж бай гэж хэлээд тухайн айлын хашаа руу нь явж орсон. Би уг айлын хашаан доор байрлах цементэн дээр хүн хараад сууж байсан. 15 минутын дараа нөгөө 2 маань гарч ирсэн. Тэр 2 айлаас хулгай хийгээд гарч ирэхдээ авсан зүйлээ надад хэлээгүй. Би ямар эд зүйл авсан талаар асуухад юу ч дугараагүй юм... орой нь бид нар цугтаа байж байхад Мөнгөнтулга цүнхээ ухаад эвдэрхий гар утас 2 ширхэг айфоне-5 маркийн гар утас байх шиг байсан. Би тэгээд өдөр хулгайлсан зүйлс нь байх гэж бодсон. Уг гар утаснуудыг зарж борлуулаагүй Мөнгөнтулгад өөрт нь байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх 38/, өвсөр насны шүүгдэгч Б.Т ын нь гэрчээр өгсөн “...би 2019 оны 10 сарын 9-ний өдөр 14 цаг 30 минутын ойролцоо найз Алтангэрэл, Мөнхтулга нарын хамт уул даваад гэрлүү харих замдаа хулгай хийхээр тохиролцсон. Тэгээд “Буурал ээж” дэлгүүрийн замын эсрэг талд байрлах худгийн дээд талд гүйдэг ногоон хашаатай байшин, гэр 2 байсан. Тэгээд Мөнгөнтулга бид 2 тухайн айлд хүн байгаа эсэхийг харсан. Харахад гэрт нь хүн байгаагүй бөгөөд Алтангэрэлийг гадаа нь хүн харж бай гээд үлдээсэн. Мөнгөнтулга бид 2 байшинтай айлын вакум цонхыг нь цугтаа түлхэхэд онгойсон. Байшинд нь ороход 2 өрөө, гал тогооны тавилга нь цагаан өнгөтэй байсан санагдаж байна. Мөнгөнтулга том өрөөг нь ухаж харин би гал тогооны өрөөг нь ухсан. Мөнгөнтулга том өрөөний зурагтын мөлхөө тавиурын хаалгыг онгойлгоход 2 ширхэг айфоне 5 загварын гар утас болон ЛЖ загварын гар утас 1 ширхэг, самсунгийн тренд загварын гар утас 1 ширхэг мөн цагаан өнгийн повербанк, бэлэн 5000 төгрөгийн хамт авсан. Ойролцоогоор 10 минут болоод бид 2 уг эд зүйлсийг аваад байшингаас гарсан...” гэх мэдүүлэг /2-р хх 40-41/, өсвөр насны шүүгдэгч Б.А ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би өөрийн найзууд болох Мөнгөнтулга, Түмэнжаргал нарын хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөтөл нэртэй газарт машин угаалгын газарт ажиллаж дуусаад өдөр 14 цагийн орчимд хөтлөөс даваад “Буурал ээж” дэлгүүр лүү явж байхад Мөнгөнтулга нь хэлэхдээ энд эзэнгүй айл байх шиг байна. Гуравуулаа энэ айлруу орох уу гэхээр нь би орохгүй гадаа байж байя гэж хэлсэн чинь Мөнгөнтулга, Түмэнжаргал хоёр хүнд хаалгыг нь онгойлгоод дотогшоо ороод 10-15 минут болж гарч ирэхдээ нэг цүнх үүрээд гараад ирсэн. Тэгэхээр нь би юм авсан талаар надад хэлээгүй. Тэгээд бид гурав доошоо “Буурал ээж” доошоо уруудаж байгаад шинэ эцсийн буудал дээр явж байхад чи гэрлүүгээ явж бай бид хоёр ийшэлчихээд ирье гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /2-р хх 74-75/, шүүгдэгч Г.Мөнгөнтулгын яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийн талаар үнэн зөвөөр хэлж ярьсан байгаа. Бид гурав хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийх болсон...” гэх мэдүүлэг /2-р хх 77-78/, “Ашид Билгүүн” ХХК-ийн эд зүйлийн “...Гар утас Айфоне 5 нэг 2 ширхэг 200000 төгрөг, Самсунг Тренд 30000 төгрөг, повербанк 25000 төгрөг нийт 255000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 182-183/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М , М.Б , өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нар нь гэм буруугийн талаар, тэдгээрийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Г.Мөнгөнтулгыг ганцаараа нэг удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр,
шүүгдэгч М.Б ийг бусадтай бүлэгдэн 2 удаагийн үйлдлээр,
өсвөр насны шүүгдэгч Б.Т ыг бусадтай бүлэгдэн 2 удаагийн үйлдлээр,
өсвөр насны шүүгдэгч Б.А ийг бусадтай бүлэгдэн 1 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.М , М.Б , өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нар нь иргэний нэхэмжлэгч Г.Тамирт 180.000 төгрөг, хохирогч О.Дүйхэрсүрэнд 277.800 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 412.000 төгрөг, хохирогч М.Соёл-Эрдэнэд 217.300 төгрөг, хохирогч Б.Одбаярт 5.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.М , М.Б , өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх, шүүгдэгч Г.М , М.Б , өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт ял шийтгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан
шүүгдэгч Г.М , М.Б нарт хуульд зааснаар доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял,
өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.М , М.Б нар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно...” гэж заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд шүүх хорих ял оногдуулах болохыг сануулав.
Шүүгдэгч Г.Мөнгөнтулгын 2019.11.23-ны өдрөөс 2020.06.24-ний өдрийг хүртэлх нийт 215 /хоёр зуун арван тав/ хоног, шүүгдэгч М.Б ийн 2020.06.04-ний өдрөөс 2020.06.24-ний өдрийг хүртэл нийт 21 /хорин нэг/ цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нар нь энэ хэрэгт 2020.06.04-ний өдрөөс 2020.06.24-ний өдрийг хүртэл нийт 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нямүржин овгийн Г.М а, шүүгдэгч Дархан овгийн М.Б , өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Б.А , өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.М , М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М , М.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт оногдуулсан хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хоёр дахин багасгаж биечлэн эдлүүлж, ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хорих ял оногдуулах болохыг сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мөнгөнтулгын цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоног, шүүгдэгч М.Б ийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нар нь энэ хэрэгт 21 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М , М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч Б.Т , Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН