Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Дархан суманд 1960 оны 06-р сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймгийн Дархан сумын 4-р баг Мэргэн хошуу 5-р гудамжны 5 тоотод оршин суух, РД:СК60061115, Мандал овогт Осорын Жигмэдийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэрийн  жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Жигмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь: 

            Хүсэлт гаргагч О.Жигмэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хөдөлмөрийн дэвтэрийг анх шинээр нээж олгохдоо сумын боловсон хүчин Л.Намжилмаа нь  хөдөлмөрийн дэвтэр дууссан гээд хүний нэр бичигдсэн дэвтэрийг засаж олгосон юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1977-1994 он хүртэл ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэрийг олгохдоо засвар оруулснаас болж тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

.                              

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

Хүсэлт гаргагч О.Жигмэд нь 1977-06-28-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлээс 1977-06-28-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр,

хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч Осорын Жигмэд мөн болох нь Улсын бүртгэлийн төв архиваас олгосон Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Т.Болд, С.Машсайхан нарын мэдүүлгээр нотлогдож байх тул хүсэлтийг бүхэлд хангах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэхь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлээс 1977-06-28-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч Мандал овогт Осорын Жигмэд болохыг тогтоосугай.

2. Улсын тэмтэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар О.Жигмэдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                               Т.БОЛОРМАА