Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 602

 

 

 

 

 

2020          06          23                                   2020/ШЦТ/602      

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Гэрч У.Мөнхжаргал,  

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч С.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 1902008640383 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто-инженер мэргэжилтэй, “Баянгол тариалан” ХХК-ийн уурхайн захирал ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол 1-89 тоотод бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57-1-36 тоотод оршин суух, урьд:

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаао шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.М нь Өөрийн түрээслэн амьдардаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Кокайн /cocaine/-ны агууламж бүхий гялгар уутны хамт 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан,

 

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэгт 200.000 төгрөгөөр худалдсан,

 

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй 0,3 грамм орчим жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.Мөнхжаргалд 500.000 төгрөгөөр худалдсан,

 

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанкрила 2” зочид буудлын В2 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нарт худалдаалах зорилгоор хууль бусаар авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Манай гэрт 0.5 грамм өвс гэх нэртэй зүйл байсан учир хүлээн зөвшөөрч байна. Харин 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Алтанчимэгтэй уулзаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнхжаргалд 500.000 төгрөгөөр худалдсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шангрилла зочид буудалд хоол идэх гэж орсон. Хоолны тооцоо хийх үедээ цүнхэнд тухайн зүйл байгааг мэдсэн. Би Алтанчимэг, Мөнхжаргал нарт мөс худалдаалаагүй. Учир нь би Алтанчимэгтэй дотно харилцаатай байсан. Мөн Мөнхжаргал нь мөс худалдсан гэж худал мэдүүлэг өгсөн...” гэв.

 

Гэрч У.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сард хөдөө ажлын шугамаар явж байх үед манай багын найз Түнтэв ахтайгаа байна гэж ярьсан. Тэрээр надтай ажлын яриа байна гээд Мөнхтөртэй танилцуулсан. Мөнхтөр ах гэртээ намайг ажил ярих зорилгоор дуудаж ууттай зүйл санал болгоод “энэ нь их үнэтэй. Дараа нь мөнгийг нь өгөөрэй” гэж хэлээд 2-3 удаа үлээж хэрэглэсэн. Хэд хоногийн дараа над руу залгаад 500.000 төгрөг нэхэхэд би 100.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 400.000 орчим төгрөгийг өгсөн. Уг мөнгийг ажилд хэрэгтэй гээд хэлж авсан. Би өмнө Мөнхтөрөөс тухайн бодисыг худалдаж авч байгаагүй...” гэв.

 

Эрүүгийн 1902008640383 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.Мийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /2 дугаар хх-ийн 76-88 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар өнгийн, урт курткны гадна талын зүүн халааснаас жижиг хэмжээтэй хар өнгийн гар цүнхийг гаргаж ирээд дотроос нь зиплок түгжээтэй ууттай, цагаан шаргал өнгийн нунтаг бодис гаргаж өгснийг стандарт бус жин дээр жинлэхэд 0.9 граммыг заасныг тэмдэглэн эд мөрийн баримтаар хураан авав. Т.М нь уг хар өнгийн гар цүнхнээс “Номин УИД” гэсэн бичигтэй 290.000 төгрөгийн төлбөр төлсөн Е баримтанд боосон жижиг ууттай, цагаан өнгийн нунтаг бодис сайн дураараа гаргаж өгснийг стандарт бус жин дээр жинлэхэд 0.9 граммыг заасныг тэмдэглэн эд мөрийн баримтаар хураан авав. Т.М нь “надад өөр ямар ч мансууруулах бодис байхгүй” гэв. Т.Мийн биед хийсэн үзлэгээр нийт 4 ширхэг гар утас илэрснийг тусад нь үзлэг хийхээр хураан авлаа...” гэжээ /1 дүгээр хх-ийн 27-37 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 38, 197 дугаар хуудас/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Т.Мийн оршин суух Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэгжлэг хийсэн. Уур хиншүү сорогчийн дээд хэсэгт байх шүүгээ рүү зааж эд зүйлс тэнд байгаа гэж хэлсний дагуу шүүгээг нээж нэгжлэг хийхэд шаргал өнгийн тагтай, тагны гол хэсэгт 2 удаа цоолж цоолсон нүхээр 2 ширхэг хуванцар гуурс шургуулсан шилэн сав, цагаан өнгийн тагтай цэнхэр хуванцар сав, цагаан өнгийн тагтай цэнхэр хуванцар сав байх ба савны тагийг нээхэд 3 давхар салж нээгдэх ба уг саван дотор улаан өнгийн судалтай зиплок түгжээ бүхий гялгар ууттай ёроол хэсэгтээ цагаан өнгийн нунтаг мөс мэт бодистой байсныг жинлэхэд уутны хамт 0.5 грамм байсныг 1 гэж дугаар тавьж хураан авч, Trunarc багажаар шалгахад 828 метамфетамины агууламжтай гэж заав. Мөн waterproof гэсэн бичиглэлтэй резиненээр боосон гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг жинлэхэд уутны хамт 3.9 грамм жинтэй байх ба Trunarc багаж ашиглан бодисын агууламжийг шалгахад 829-т Cocaine HCL гэж заав. Улбар шар өнгийн тагны хэсэгтээ OG FOUR 2.0 гэсэн бичиглэл бүхий улбар шар өнгийн резинэн сав дотор хэсэгтээ бор өнгийн шингэн зүйлийн үлдцээр бохирлогдсон, Лидокайн гэсэн бичиглэл бүхий толгой хэсгийн хагалсан 2 ширхэг тарианы усны шил, дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, 4 ширхэг шаргал болон саарал хуванцар гуурс мэт зүйл, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн төмөр, саарал өнгийн тагтай тагны хэсэгтээ саарал хуванцар гуурс мэт зүйл хийсэн дээд хэсэгтээ цоолж резинэн гуурс хийсэн сав, ногоон өнгийн 2 ширхэг, улаан өнгийн 1 ширхэг, улбар шар өнгийн 1 ширхэг, улаан цагаан өнгийн эрээн 1 ширхэг, шар, улаан, цагаан өнгийн 2 ширхэг хуванцар гуурс 2 талдаа хөвөнтэй модон иш 1 ширхэг, толгой хэсэг нь эвдэрсэн дөрвөлжин шоо бүхий дүрстэй асаагуур 1 ширхэг байсныг дээрх эд зүйл байсан савны хамт хураан авлаа...” гэжээ /1 дүгээр хх-ийн 41-52 дугаар хуудас/,

 

Орон сууц хөлслөх гэрээ /1 дүгээр хх-ийн 53-55 дугаар хуудас/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 56-98 дугаар хуудас/,

 

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд “...1. Т.Мийн эзэмшлийн Mercedes benz G55 маркийн 7700 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсүгэй. 2. Битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг яллагдагч Т.Мийн төрсөн ах Т.Мөнхтулгад хүлээлгэсүгэй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 160 дугаар хуудас/,

 

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...1. №1, №2 гэсэн дугаартай гялгар ууттай “мөс” мэт талстлаг зүйл, 2. Шар өнгийн тагтай, тагны гол хэсэгт 2 цоолсон нүхтэй, 2 ширхэг гуурс шургуулсан шилэн сав, 3. Цагаан өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар сав /дотроо 3 давхар тасалгаатай/, 4. Уг саванд байсан №1 гэж дугаарласан зипок гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйл, 5. Waterproof гэсэн бичиглэлтэй резинээр боосон гялгар ууттай  цагаан өнгийн нунтаг, 6. OG four 2.0 гэсэн бичиглэлтэй резинен сав, 7. Лидокаин гэсэн бичиглэлтэй, толгой хэсэг нь хагарсан 2 ширхэг тарианы усны шил, 8. Дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, 9. Тайрсан, цоолсон гуурс мэт зүйлс 10 ширхэг, 10. Үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн гуурс мэт зүйл, 11. Саарал өнгийн тагтай, тагны хэсэгт саарал өнгийн гуурс мэт зүйлтэй сав, 12. 2 талдаа хөвөнтэй мод 1 ширхэг, 13. Толгой хэсэг нь эвдэрсэн дөрвөлжин шоо бүхий дүрстэй асаагуур мэт зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Алтансувдын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-168 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сард Мөнхтөртэй Улсын их дэлгүүрийн дэргэд уулзаад тэндээс явж Нэгдүгээр амаржих газрын өөдөөс харсан зочид буудалд хоёр ороод секс хийхийн хажуугаар мөс хэрэглэсэн. Мөнхтөр бид хоёрын мөс хэрэглэсэн анхны удаагийн уулзалт... Энэ өдрөөс хойш 7 хоногт нэг удаа холбоо барьж уулзаад мөс хэрэглэдэг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүний гэрт уулзаж мөс сорсон. Мөс сорсоны дараа би тэндээс гараад найз охин Алтансувдын найз эмэгтэй Учралын гэрт очоод дэмий цаг нөхцөөж байгаад оройны 19 цагийн үед Мөнхтөрийн утас руу найз Алтансувдын 91916252 дугаарын утсаар залгаад “мөс байгаа юу” гэж асуутал Мөнхтөр “байгаа” гэхээр нь “надад 200.000 төгрөг байна. Мөс авъя” гэтэл Мөнхтөр “Их дэлгүүр дээр уулзъя” гэхээр нь би зөвшөөрөөд уулзахаар болсон. Тухайн үед миний мөнгө хүрэхгүй байсан учраас найз Адъяад өөрийн хэрэглэж байсан Айфоне-7 загварын гар утсыг барьцаанд тавиад хариуд нь 200.000 төгрөг бэлнээр авсан. Мөнхтөрийн дугаарт залгатал “Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ойролцоо байна” гэхээр нь найз Алтансувдын хамт яваад очтол цагдаа нар барьсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 169-170 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Намуунцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171 дүгээр хуудас/,

 

            Гэрч У.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Төрөө буюу Мөнхтөртэй найзаараа дамжуулан танилцаад удаагүй байхад надад “ийм юм байна” гээд мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис үзүүлсэн. “Чи тал мөнгийг нь гаргачих хоёулаа хэрэглэе” гэхээр нь би “яг одоо надад мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл дараа өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад өчигдөр гэнэт над руу залгаад “нөгөө мөнгөө яасан бэ, би хүүхдийн зууд явж байна” гэхээр нь очиж 200.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг өгөхдөө 100.000 төгрөгийг дансаар, 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн... 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад “нөгөө мөнгөө гүйцээж өг, ахад нь мөнгөний хэрэг байна, үлдэгдэл 280.000 төгрөгөө хэзээ өгөх гэж байна, яаралтай өгвөл сайн байна” гэж хэлэхээр нь би ажлынхаа орлогоос 500.000 төгрөг аваад “Төрөө ахад дүүд нь 500.000 төгрөг байна, та өрөндөө 280.000 төгрөг аваарай, 220.000 төгрөгт жаахан юм олдох уу” гэхэд “250.000 төгрөг нэмээд өгчих, ах нь зохицуулъя” гэж хэлэхээр нь эхнэрээсээ “яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа 250.000 төгрөг шилжүүлээч” гэсэн чинь манай эхнэр миний Хаан банкны 5003722552 тоот данс руу шилжүүлсэн байсан. Би Төрөө буюу Мөнхтөр ахтай утсаар яриад “мөнгөө олчихлоо” гэсэн чинь Хаан банкны 57-гоор эхэлсэн данс мессежээр явуулахаар нь тэр данс руу нь 750.000 төгрөг шилжүүлсэн. Би Төрөө ахын данс руу мөнгөө шилжүүлчихээд хэлэхэд “Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын байран дунд уулзъя” гэсэн. Төрөө ах дээр очиход гялгар уутны ёроолоор нэг мөс өгсөн. Би авахдаа жинлэж үзээгүй, нүдэн баримжаагаар 0,3 грамм орчим байсан байх. Ганц, хоёр сороод дуусчихаар нь би Төрөө ах руу дахиж залгаад “дахиад байна уу” гэсэн чинь “750.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би найз Манлайгаас 500.000 төгрөг зээлээд Төрөө ах руу өөрийнхөө данснаас шилжүүлэхэд Төрөө ах өөрөө надад мөс авч ирж өгнө гээд таг болчихсон. Би Төрөө ахыг хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад утсаа авахгүй байхаар мессеж бичсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172-175 дугаар хуудас/,

 

            У.Мөнхжаргалын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 176-178 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Дашзэвэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №174 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Төмөрхүрээ Мөнхтөр ЧЕ96112810” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/, метамфетамин /methamphetamine/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэжээ /1 дүгээр 217-218 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №169 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 222-223 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №168 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэжээ /1 дүгээр хх-ийн 227-228 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №178 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж хаягласан мөс мэт зүйл, дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, улбар шар өнгийн гуурс 1 ширхэг, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн төмөр 1 ширхэг, урт резинэн гуурс мэт зүйл 1 ширхэг, саарал өнгийн тагтай тагны хэсэгтээ саарал өнгийн гуурс мэт зүйл хийсэн дээд, доод хэсэгтээ цоолж резинен гуурс хийсэн сав, ногоон өнгөтэй богино гуурс мэт зүйл, улаан цагаан шар өнгөтэй алаг урт гуурс мэт зүйл, улаан цагаан алаг өнгөтэй гуурс мэт зүйл улаан өнгөтэй гуурс мэт зүйл, 2 тал нь бохирлогдсон модон иштэй хөвөн мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

Улбар шар өнгийн тагтай резинин савнаас делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

  1. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “waterroof” гэсэн бичиглэл бүхий резинээр боосон цагаан өнгийн нунтаг бодисоос кокайн /Cocaine/ илэрч байна.
  3. Шинжилгээнд илэрсэн кокаин /Cocaine/ нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцид багтдаг болно...” гэжээ /1 дүгээр хх-ийн 247-250 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №272 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №167 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №172 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №377 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 40-43 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №33 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.М нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.
  2. Одоо Т.М нь сэтгэцийн эмгэггүй байна.
  3. Т.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Т.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Т.Мд мансуурах дон, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  6. Мансуурах дон, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ нь энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
  7. Т.Мд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 122-125 дугаар хуудас/,

 

“Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Т.Мийн эзэмшлийн 77-00 УАЕ улсын дугаартай Герман улсад үйлдвэрлэсэн Mercedes Benz G55 маркийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнийг эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан 46.500.000 /дөчин зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоов...” гэжээ /2 дугаар хх-ийн 166 дугаар хуудас/,

 

У.Мөнхжаргалын “Хаан” банкны дансны хуулга /1 дүгээр хх-ийн 176-177, 3 дугаар хх-ийн 145 дугаар хуудас/, 

 

Т.Мийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 43-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 153 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 130, 133 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 128 дугаар хуудас/, гэрч Б.Даваадоржийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/, гэрч Т.Мөнхтулгын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/, гэрч Э.Цэнгэлмаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198 дугаар хуудас/, гэрч А.Золбоогийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/, гэрч З.Содгэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар хуудас/, гэрч Н.Жамбалдоржийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 207-208 дугаар хуудас/, “Баян гол Тариалан” ХХК-ийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 152 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 156 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос Т.Мд холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэгт 200.000 төгрөгөөр худалдсан, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй 0,3 грамм орчим жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.Мөнхжаргалд 500.000 төгрөгөөр худалдсан гэсэн үйлдлүүдийг хангалттай баримтаар нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь прокуророос Т.Мийг Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нарт “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй бодисыг худалдсан гэх боловч тухайн бодисыг чухам ямар бодис болохыг тогтоогоогүй, таамаг байдлаар дүгнэж түүнийг буруутгах нь үндэслэл муутай болжээ.

 

Мөн хэрэгт У.Мөнхжаргалын данснаас Т.Мийн данс руу 120.000, 400.000, 500.000, 250.000 төгрөгөөр гэх мэтчилэн хэд хэдэн удаагийн мөнгө шилжүүлсэн гүйлгээ байх боловч шүүгдэгчийг зөвхөн 500.000 төгрөгөөр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэсэн нь ойлгомжгүй, үүнд шүүх дүгнэлт хийх боломжгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэлээ.       

 

Харин шүүгдэгч Т.М нь:

 

- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн түрээслэн амьдардаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Кокайн /cocaine/-ны агууламж бүхий гялгар уутны хамт 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

 

- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанкрила 2” зочид буудлын В2 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нарт худалдаалах зорилгоор хууль бусаар авч, биедээ хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №174, №168, №178, №167, дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

 

Гэрч У.Мөнхжаргал, Э.Алтанчимэг нарын мэдүүлэг,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №33 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн амьдрах гэртээ 0.5 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Кокайн /cocaine/-ны агууламж бүхий 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан үйлдлээс гадна 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанкрила 2” зочид буудлын В2 давхарт өөрийн биедээ 1,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нарт худалдаалах зорилго агуулж энэ талаар хоорондоо ярилцаж тохиролцсон байх бөгөөд тухайн бодисыг түүнээс тэдгээрт шилжүүлж өгөх боломжийг олгохгүйгээр цагдаагийн байгууллагаас таслан зогсоогдсон үйл баримт тогтоогджээ. 

 

Шүүгдэгчийн амьдрах орон сууцанд нэгжлэг хийсэн газар, биеэс нь хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис, “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Кокайн /cocaine/-ны агууламж бүхий бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүй болон худалдаалах зорилгоор тус тус хууль бусаар олж авсан, хадгалсан болохыг дээрх нотлох баримтуудаар нотолжээ.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгчээс зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, худалдаалах зорилгогүйгээр өөрөө хэрэглэхээр олж авсан, хадгалсан, мөн бусдад худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Мийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Мийн Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжтэй 2 удаагийн үйлдэлд хүндрүүлэх шинжээр нь зүйлчилж, нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгчээс У.Мөнхжаргал, Э.Алтанчимэг нарт сэтгэцэд нөлөөт бодис худалдсан үйлдэл нь хангалттай баримтаар тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авч шүүх шийтгэх тогтоолд тодорхой дүгнэж шийдсэн болно.     

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Мийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх хор аюул, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

            Хэрэгт битүүмжилсэн Т.Мийн өмчлөлийн 77-00 УАЕ улсын дугаартай Мерседкс бенз жи-55 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар уутны хамт 0,9531 грамм жинтэй, цэвэр жин нь 0,7747 грамм цагаан өнгийн талстлаг зүйл, шар өнгийн тагтай, тагны гол хэсэгт 2 цоолсон нүхтэй, 2 ширхэг гуурс шургуулсан шилэн сав, цагаан өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар сав /дотроо 3 давхар тасалгаатай/, уг саванд байсан №1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйл, Waterproof гэсэн бичиглэлтэй резинээр боосон гялгар ууттай  цагаан өнгийн нунтаг, OG four 2.0 гэсэн бичиглэлтэй резинен сав, Лидокаин гэсэн бичиглэлтэй, толгой хэсэг нь хагарсан 2 ширхэг тарианы усны шил, дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, тайрсан, цоолсон гуурс мэт зүйлс 10 ширхэг, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн гуурс мэт зүйл, саарал өнгийн тагтай, тагны хэсэгт саарал өнгийн гуурс мэт зүйлтэй сав, 2 талдаа хөвөнтэй мод 1 ширхэг, толгой хэсэг нь эвдэрсэн дөрвөлжин шоо бүхий дүрстэй асаагуур гэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Т.М нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 90 хоног, нийт 92 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд хууль журмыг баримтлах, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Т.Мд холбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэгт 200.000 төгрөгөөр худалдсан, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй 0,3 грамм орчим жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.Мөнхжаргалд 500.000 төгрөгөөр худалдсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Т.Мийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 3 /гурав/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мийн цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Хэрэгт битүүмжилсэн Т.Мийн өмчлөлийн 77-00 УАЕ улсын дугаартай “Мерседес бенз жи-55” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар уутны хамт 0,9531 грамм жинтэй, цэвэр жин нь 0,7747 грамм цагаан өнгийн талстлаг зүйл, шар өнгийн тагтай, тагны гол хэсэгт 2 цоолсон нүхтэй, 2 ширхэг гуурс шургуулсан шилэн сав, цагаан өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар сав /дотроо 3 давхар тасалгаатай/, уг саванд байсан №1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйл, Waterproof гэсэн бичиглэлтэй резинээр боосон гялгар ууттай  цагаан өнгийн нунтаг, OG four 2.0 гэсэн бичиглэлтэй резинен сав, Лидокаин гэсэн бичиглэлтэй, толгой хэсэг нь хагарсан 2 ширхэг тарианы усны шил, дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, тайрсан, цоолсон гуурс мэт зүйлс 10 ширхэг, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн гуурс мэт зүйл, саарал өнгийн тагтай, тагны хэсэгт саарал өнгийн гуурс мэт зүйлтэй сав, 2 талдаа хөвөнтэй мод 1 ширхэг, толгой хэсэг нь эвдэрсэн дөрвөлжин шоо бүхий дүрстэй асаагуур гэх зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН