Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 18

 

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би О.Эрдэнэчулууны нэхэмжлэлтэй Э.Эрдэнэхүүд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01-р  сарын 11-ний өдөр хүлээн авч,                                                                                           

 

                  Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           О.Эрдэнэчулуунаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа: О.Эрдэнэчулуун миний бие 2008 онд Э.Эрдэнэхүүтэй танилцаж улмаар 2009-12-21-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2010-10-27-ны өдөр Э.Ариун-Эрдэнэ, Э.Амин-Эрдэнэ гэсэн 2 ихэр хүүхэдтэй болсон. Одоо амьдарч байгаа амьдралаа бид 2 өөрийнхөө хүч хөдөлмөрөөр босгосон. Гэвч сүүлийн жилүүдэд бид зан харьцааны таарамжгүй байдалд орж хэрүүл маргаантай, зодоон цохионтой амьдрах болсон. Нөхөр Э.Эрдэнэхүү улирлын чанартайгаар Бичигтийн уурхайд ажилладаг бөгөөд ирэх болгондоо архи ууж хэрүүл маргаан дэгдээж, намайг зодож хэл амаар доромжлон, эд хөрөнгөө өмчирхөх, хөөж туух явдлыг олон удаа гаргасан. Эрдэнэхүү нь өөртөө дүгнэлт хийж, дахин өмнөх байдлаа болон алдаагаа давтахгүй гэж амлаж байгаа тул хоёр хүүгээ бодоод эвлэрч байна. Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Эрдэнэхүүгээс гаргуулахгүй гэжээ.

Хэнтий аймгийн Галшар сумын 6-р баг Цамбацагаан хорооны задгайд оршин суух, РД:СИ89021511, Энх овогт Энхбатын Эрдэнэхүү шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа: Би тэр болгон архи уугаад байдаггүй. Баяр ёслолоор хааяа уудаг. Уусан үедээ байнга хэрүүл хийгээд байдаггүй. Миний эхнэрээ хардах болсон үндэслэл нь манай сумын нэг ах байдаг. Надтай хамт ажилладаг байсан. Нэг удаа тэр хүнтэй утсаар ярьж байснаа намайг “хайраа хэнтэй ярьж байгаа юм” гэхэд “дүүтэйгээ ярьж байна” гэж худал хэлсэн. Би дугаарыг нь мэддэг байсан учир худал хэлснээс нь болж хардаж эхэлсэн. Би өөр хэн нэгэн хүүхэнтэй утсаар ярьж байгаад эхнэрийгээ асуухад нь “эгчтэйгээ ярьж байна” гэж худал хэлвэл энэ хүнд ямар санагдах вэ. Хэн ч мэдээж хардаж таарна. Би сүүлийн 2 жил эхнэртээ гар хүрээгүй. Бид өөрсдөөсөө болж муудалцахаа байсан. Хоёр хүүхдээс л болж муудалцаж байгаа. Өчигдөр бид хоёр шуудангаар хамт ирсэн. Тэгэхдээ хоёулаа хүүхдүүдээ бодоод хамт амьдрая гэж ярилцсан. Эхнэр маань намайг архи уусан үед хэрүүл үүсгэхгүй бол миний хувьд өмнөх алдаагаа давтахгүй байж чадна. Хоёр хүүгээ бодоод эргэж амьдарна. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хоёр хүүхэд ээжийгээ санаад хэцүү юм байна лээ. Надад ч гэсэн их зүйл бодогдсон. Өмнөх алдаагаа сөхөж биш ирээдүйгээ харж амьдарна  гэжээ.              

              Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч О.Эрдэнэчулуун нь хариуцагч Э.Эрдэнэхүүгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчулуун, хариуцагч Э.Эрдэнэхүү нар нь эвлэрсэн болох нь 2017-02-06-ны өдрийн 157/ЭГ2017/00005 дугаартай эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчулуун, хариуцагч Э.Эрдэнэхүү нар нь эвлэрсэн нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчулуун нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэхүүгээс гаргуулахгүй гэсэн байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 741.6 заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

               1.Нэхэмжлэгч О.Эрдэнэчулуун хариуцагч Э.Эрдэнэхүү нарын эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмтэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар О.Эрдэнэчулууны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.

            3. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА