| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0450/Э |
| Дугаар | 470 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 470
2020 06 15 2020/ШЦТ/470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч М.О, А.Х, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чечек овогт М.О, Бэгз овогт А.Х, Тэмээч овогт Б.Э нарт холбогдох эрүүгийн 1911 02929 0278 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, найз охин Түвшинзаяа нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амарсанаагийн гудамжны 73 дугаар байрны 108 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Бэгз овогт А.Х, регистрийн дугаар / /,
Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн оюутан, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханц хутагт гудамжны 71 дүгээр байрны 83 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Чечек овогт М.О, регистрийн дугаар / /,
Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан, ам бүл-4, эцэг, эх, ах нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Ард Аюушын өргөн чөлөө гудамжны 43 дугаар байрны 48 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Тэмээч овогт Б.Э, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.Х, Б.Э, М.О нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Уянга" караоке дотор иргэн В.Вероникагийн цэнэглэж байсан “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 671.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн үед бид гурав уулзаагүй удсан байсан. Анх “PC” тоглоомын газар тоглоё гэж бодож байсан. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо “PC” тоглоомын газар орсон боловч сул компьютер байгаагүй. “Бөмбөгөр” худалдааны төвөөс Баруун 4 зам руу явж байх замд “Уянга” караоке руу үнийг нь асууя гэж орсон. Би утас цэнэглэж байгааг харсан. Караокеноос гарч ирээд хоорондоо ярьж гар утсыг авахаар тохиролцож гар утсыг авсан. “Уянга” караоке руу орохдоо гар утас хулгайлна гэж төлөвлөж ороогүй. Бид гурав нийлж хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би хохирогчтой утсаар ярихад хохирогч ямар нэг гомдол саналгүй гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч В.Вероникагийн “...Би гал тогоондоо байж байгаад гар утсаа цэнэглэх гээд зааланд гарч ирээд гар утсаа цэнэглэж үлдээгээд ханын тавиур дээр өөрийн Самсунг А-50 маркийн гар утсаа цэнэглэгчээрээ цэнэглэж үлдээгээд буцаад гал тогооны өрөөнд буцаж байхад гаднаас 3 банди орж ирээд дээшээ караокений өрөө харах гэж ороод буцаж бууж байхдаа миний цэнэглэж үлдээсэн гар утсыг харчихаад текен дээр зогсож байсан...Би тэгээд гал тогооны өрөөнөөс 2-3 минут болоод гар утсаа авах гээд гарахад миний гар утас байхгүй болсон байсан...хяналтын камерийн бичлэг шүүгээд үзэхэд караокений өрөө үзэж байсан 3 залуугийн нэг нь эргэж орж ирээд миний гар утсыг цэнэглэгчнээс нь салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч М.Билгүүний “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд 20 орчим насны 3 эрэгтэй орж ирээд сул өрөө байгаа юу гэж асуусан. Би байгаа гэж хэлээд 2 давхар руу дагуулж гараад өрөөгөө үзүүлсэн. Тэр гурван залуу юм хэлэлгүй буцаж бууж ирээд меню харж байгаад хоорондоо сууж, дуулах уу гэж ярьж байгаад буцаад гараад явсан...манай тогооч Вера эгч утсаа асууж гарч ирээд утас байхгүй байна гэж хэлсэн. Бид 2 хяналтын камерийг шүүж үзэхэд өрөө асууж байсан гурван залуугийн нэг нь намайг гал тогоо руу орсон хойгуур буцаж орж ирээд коридорын хананд залгаатай цэнэглэж байсан гар утсыг авч гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Огийн “...тэр караокенаас гараад караокений үүдэнд А.Х, Б.Э бид гурав зогсож байхад А.Х караоке дотор утас цэнэглээстэй байна, тэрийг авчих уу гэхээр нь А.Х, Б.Э бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод тэр утсыг хулгайлж авахаар болоод А.Х караоке руу буцаж орж, гар утсыг хулгайлж авсан...маргааш өглөө нь 10 цагийн үед А.Х, Б.Э бид гурав хулгайлж авсан гар утасныхаа жи мэйл, кодыг 30.000 төгрөгөөр 3, 4 дүгээр хороололд байрлах гар утасны засварын газраар гаргуулж аваад улмаар би модны 2-т байрлах нэг ломбарданд /ломбардын нэрийг мэдэхгүй, ломбардаа зааж өгч чадна/ өөрийнхөө нэрээр 350.000 төгрөгөөр тавиад, Б.Эад 110.000 төгрөг, А.Хт 110.000 төгрөг өгөөд өөрөө 130.000 төгрөгийг авсан. Гар утасны кодыг тайлуулахад би өөрөөсөө 30.000 төгрөг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Эын “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз А.Х, М.О бид гурав Уянга гэх нэртэй кареокед ороод дуу дуулах гээд цагийн үнийг асуухад үнэтэй байхаар нт бид гурав тэндээс гарсан. тэр караокенаас гараад караокений үүдэнд бид гурав зогсож байхад А.Х караоке дотор утас цэнэглээстэй байна, тэрийг авчих уу гэхээр нь бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод тэр утсыг хулгайлж авахаар болоод А.Х караоке руу буцаж орж, гар утсыг хулгайлж авсан...маргааш өглөө нь 10 цагийн үед А.Х, М.О бид гурав хулгайлж авсан гар утасныхаа жи мэйл, кодыг 30.000 төгрөгөөр 3, 4 дүгээр хороололд байрлах гар утасны засварын газраар гаргуулж аваад улмаар модны 2-т байрлах нэг ломбарданд М.О өөрийнхөө нэрээр 350.000 төгрөгөөр тавиад, надад 110.000 төгрөг, А.Хт 110.000 төгрөг өгөөд өөрөө 130.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Хын “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз Б.Э, М.О бид гурав Уянга гэх нэртэй кареокед ороод дуу дуулах гээд цагийн үнийг асуухад үнэтэй байхаар нь бид гурав тэндээс гарсан. Тэр караокенаас гараад караокений үүдэнд бид гурав зогсож байхдаа би караоке дотор утас цэнэглээстэй байна, тэрийг авчих уу гээд бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод тэр утсыг хулгайлж авахаар болоод би караоке руу буцаж орж, гар утсыг хулгайлж авсан...маргааш өглөө нь 10 цагийн үед бид гурав хулгайлж авсан гар утасныхаа жи мэйл, кодыг 30.000 төгрөгөөр 3, 4 дүгээр хороололд байрлах гар утасны засварын газраар гаргуулж аваад улмаар модны 2-т байрлах нэг ломбарданд М.О өөрийнхөө нэрээр 350.000 төгрөгөөр тавиад, надад 110.000 төгрөг, Б.Эад 110.000 төгрөг өгөөд өөрөө 130.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 96, 97, 98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 80, 83, 86/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Х, Б.Э, М.О нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Уянга" караоке дотор иргэн В.Вероникагийн цэнэглэж байсан “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 671.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Хохирогч В.Вероникагийн “...Би гал тогоондоо байж байгаад гар утсаа цэнэглэх гээд зааланд гарч ирээд гар утсаа цэнэглэж үлдээгээд ханын тавиур дээр өөрийн Самсунг А-50 маркийн гар утсаа цэнэглэгчээрээ цэнэглэж үлдээгээд буцаад гал тогооны өрөөнд буцаж байхад гаднаас 3 банди орж ирээд дээшээ караокений өрөө харах гэж ороод буцаж бууж байхдаа миний цэнэглэж үлдээсэн гар утсыг харчихаад текен дээр зогсож байсан...Би тэгээд гал тогооны өрөөнөөс 2-3 минут болоод гар утсаа авах гээд гарахад миний гар утас байхгүй болсон байсан...хяналтын камерийн бичлэг шүүгээд үзэхэд караокений өрөө үзэж байсан 3 залуугийн нэг нь эргэж орж ирээд миний гар утсыг цэнэглэгчнээс нь салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч М.Билгүүний “...манай тогооч Вера эгч утсаа асууж гарч ирээд утас байхгүй байна гэж хэлсэн. Бид 2 хяналтын камерийг шүүж үзэхэд өрөө асууж байсан гурван залуугийн нэг нь намайг гал тогоо руу орсон хойгуур буцаж орж ирээд коридорын хананд залгаатай цэнэглэж байсан гар утсыг авч гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, шүүгдэгч М.Огийн “...тэр караокенаас гараад караокений үүдэнд А.Х, Б.Э бид гурав зогсож байхад А.Х караоке дотор утас цэнэглээстэй байна, тэрийг авчих уу гэхээр нь А.Х, Б.Э бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод тэр утсыг хулгайлж авахаар болоод А.Х караоке руу буцаж орж, гар утсыг хулгайлж авсан...өөрийнхөө нэрээр 350.000 төгрөгөөр тавиад, Б.Эад 110.000 төгрөг, А.Хт 110.000 төгрөг өгөөд өөрөө 130.000 төгрөгийг авсан. Гар утасны кодыг тайлуулахад би өөрөөсөө 30.000 төгрөг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Эын “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз А.Х, М.О бид гурав Уянга гэх нэртэй кареокед ороод дуу дуулах гээд цагийн үнийг асуухад үнэтэй байхаар нь бид гурав тэндээс гарсан. А.Х караоке руу буцаж орж, гар утсыг хулгайлж авсан...маргааш өглөө нь 10 цагийн үед А.Х, М.О бид гурав хулгайлж авсан гар утасныхаа жи мэйл, кодыг 30.000 төгрөгөөр 3, 4 дүгээр хороололд байрлах гар утасны засварын газраар гаргуулж аваад улмаар модны 2-т байрлах нэг ломбарданд М.О өөрийнхөө нэрээр 350.000 төгрөгөөр тавиад, надад 110.000 төгрөг, А.Хт 110.000 төгрөг өгөөд өөрөө 130.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч А.Хын “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз Б.Э, М.О бид гурав Уянга гэх нэртэй кареокед ороод дуу дуулах гээд цагийн үнийг асуухад үнэтэй байхаар нь бид гурав тэндээс гарсан. Тэр караокенаас гараад караокений үүдэнд бид гурав зогсож байхдаа би караоке дотор утас цэнэглээстэй байна, тэрийг авчих уу гээд бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод тэр утсыг хулгайлж авахаар болоод би караоке руу буцаж орж, гар утсыг хулгайлж авсан...маргааш өглөө нь 10 цагийн үед бид гурав хулгайлж авсан гар утасныхаа жи мэйл, кодыг 30.000 төгрөгөөр 3, 4 дүгээр хороололд байрлах гар утасны засварын газраар гаргуулж аваад улмаар модны 2-т байрлах нэг ломбарданд М.О өөрийнхөө нэрээр 350.000 төгрөгөөр тавиад, надад 110.000 төгрөг, Б.Эад 110.000 төгрөг өгөөд өөрөө 130.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус тайлбарлав.
Хохирогч Н.Вероника нь “...би хохирол болох 672.000 төгрөгийг авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чечек овогт М.О, Бэгз овогт А.Х, Тэмээч овогт Б.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, А.Х, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ