Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 192

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч                                                                                    биелүүлснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн  нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Батцэнгэлд холбогдох орон сууцны халаалт, халуун хүйтэн усны төлбөр 310372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                       Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Батцэнгэл нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 09-р сард 150000 төгрөг, 2015 оны 10-р сард 78250 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372 төгрөгийг Ш.Батцэнгэлээс гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байрны 23 тоотод оршин суух ИЭ78022777 регистрийн дугаартай Сартуул овогт Шаравжамцын Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Батцэнгэл миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 35-р байрны 23 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамж 4981 төгрөгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж барагдуулсан” гэжээ.

 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Ш.Батцэнгэлээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372  төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Ш.Батцэнгэлээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ш.Батцэнгэл нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн “35-23 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн задаргаа”, хариуцагч Ш.Батцэнгэлийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Батцэнгэл нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372 төгрөгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж, төлбөр төлсөн баримт мөн хариу тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 Иймд хариуцагч Ш.Батцэнгэл нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372 төгрөгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж, тайлбарыг нотлох баримтын хамт бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч байгууллага нь 310372 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9961 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Ш.Батцэнгэл нь улсын тэмдэгтийн хураамж 4981 төгрөгийг төлж баримт ирүүлсэн байх тул хариуцагч Ш.Батцэнгэлээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 310372 /гурван зуун арван мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагч Ш.Батцэнгэл нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9961 төгрөгний тал хувь болох 4980 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 4980 төгрөг 50 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ