Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 193

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч                                                                                    биелүүлснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн  нэхэмжлэлтэй хариуцагч Г.Отгонбаатарт холбогдох орон сууцны халаалт, халуун хүйтэн усны төлбөр 491742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Отгонбаатар нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 01-р сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 491742 төгрөгийг Г.Отгонбаатараас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 45-р байрны 83 тоотод оршин суух ЛД87032012 регистрийн дугаартай Алтчин овогт Гомбодоржийн Отгонбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Отгонбаатар миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 45-р байрны 83 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал 506592 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамж 7701 төгрөгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж барагдуулсан” гэжээ.

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Отгонбаатараас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 491742  төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Г.Отгонбаатараас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 491742 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Г.Отгонбаатар  нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 491742 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр”  уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн “45-83 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн задаргаа”, хариуцагч Г.Отгонбаатарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Отгонбаатар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 506592 төгрөгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж, төлбөр төлсөн баримт мөн хариу тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 Иймд хариуцагч Г.Отгонбаатар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 491742 төгрөгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж, тайлбарыг нотлох баримтын хамт бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Хариуцагч Г.Отгонбаатар нь нэхэмжлэгч байгууллагын дансанд 506592 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 14850 төгрөгийг илүү төлснийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрт оруулж тооцож болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь 491742 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15402 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Г.Отгонбаатар нь улсын тэмдэгтийн хураамж 7701 төгрөгийг төлж баримт ирүүлсэн байх тул хариуцагч Г.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 491742 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч Г.Отгонбаатар нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15402 төгрөгний тал хувь болох 7701 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ