Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/540

 

 

    2020        06          04                                   2020/ШЦТ/540  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч П.У, С.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түгдээ овогт П.Э, Дамба овогт С.Э нарт холбогдох эрүүгийн 2009000000629 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр баг Хэлгий булагт оршин суух, урьд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 254 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Түгдээ овогт П.Э. /РД: /,
  2. Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, цайны газар ажиллуулдаг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 3 дугаар гудамж 56 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Дамба овогт С.Э. /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.Энь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн орчимд замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлага тавьсны улмаас П.Утай маргалдаж харилцан зодолдож эрүүл мэндэд нь “Нэг шүдний эмтрэл, хүзүү, цээжний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

П.У нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн орчимд С.Энь замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлага тавьсны улмаас С.Эрдэнэбаттай маргалдаж эрүүл мэндэд нь “Хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Энь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн орчимд замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлага тавьсны улмаас П.Утай маргалдаж харилцан зодолдож эрүүл мэндэд нь “Нэг шүдний эмтрэл, хүзүү, цээжний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч П.У нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн орчимд С.Энь замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлага тавьсны улмаас С.Эрдэнэбаттай маргалдаж эрүүл мэндэд нь “Хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2009000000629 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч П.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ...хүүхдийн 100-ын замаар явж байхад урд Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хааж зогсоод “пиздаа минь чи яаж яваад байгаа юм бэ ...зам дээр шахлаа гээд байсан”. ...тэр ах машинаасаа гарч хүрч ирээд миний шүд рүү цохисон. Би машинаасаа буусан чинь миний өөдөөс дайраад миний шанаа руу цохихоор нь би түүний нүүрийг мангасдаад цаад талын машин руу нь очтол түлхсэн. Над руу дахиад дайрахаар нь бид хоёр хоорондоо барилцаад авахад миний зузаан гуя руу өшиглөсөн. Би түүнийг машины хамар руу түлхээд дээр нь дараад авсан чинь над руу хөлөөрөө жийгээд байсан. Бид хоёрыг тэнд байсан хүмүүс болон таксины жолооч боль гээд салгасан. Би тэр хүнийг цохиогүй, гар хүрсэн зүйл байхгүй. ...эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг авсан. ...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн үед ...номын сангийн баруун уулзварын тэнд цагаан өнгийн Баянхонгор аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний урдуур тэр чигээрээ дайраад давхиад ороод ирсэн. Би замын үргэлжилсэн хөндлөн замын зураасыг давж эсрэг талын урсгал руу орсон. Тэр машинаас өөрийнхөө машиныг зайлуулж холдуулсан. Энэ одоо яаж байгаа юм болоо аваар гаргах гэж байна ш дээ гээд ардаас нь гүйцэж түрүүлээд урд нь очиж зогсоод чи чинь яасан өвчтэй залуу вэ гэж хэлсэн чинь миний өөдөөс би яасан юм бэ, пизда минь гээд миний өөдөөс уурлаж улмаар бид хоёр хоорондоо маргалдсан. Харилцан зодолдож байгаад салцгаасан. ...Надтай харилцан зодолдсон залуу миний хамарлуу цохисон. Бид хоёр нилээн хэдэн удаа цохилцсон тэгээд намайг газар халитраад унах үед миний дээр гараад хэд хэдэн удаа цохиход л үүссэн. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,                                                                                                       

Шүүгдэгч П.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн найз Баяраатай Андуудаас 19-р орох гээд хүүхдийн 100-ын замаар явсан тэгээд Номын сангийн KFC-тэй автобусны уулзвар дээр явж байсан чинь гэнэт Приус-30 маркийн 71-06 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам хааж зогсоод пизда минь чи яаж яваад байгаа юм бэ зам дээр шахлаа махлаа гээд байсан. Тэгэхлээр нь би найзтайгаа энэ юу яриад байгаа юм гээд хоорондоо ярьчихаад тэгсэн чинь тэр ах машинаасаа гараад хүрч ирээд миний шүд рүү цохисон. ...би машинаасаа буусан чинь миний өөдөөс дайраад миний шанаа руу цохихлоор нь би түүний нүүрийг нь мангастаад түлхсэн. ...бид хоёр хоорондоо барьцалдаад авахад миний зузаан гуя руу өшиглөсөн. Тэгэхлээр нь би түүнийг машины хамар руу түлхээд дээр нь дараад авсан чинь над руу хөлөөрөө жийгээд байсан. Би тэр ахтай барьцалдаж авсан бөгөөд улмаар харилцан зодолдсон. Эрдэнэбатын биед ...гэмтэл үүссэн байсан. Би тэр хүнийг мангасдаад түлхэх үед үүссэн байх. ...Би тэр хүнийг зодоогүй, би хэрэг хийгээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед эхнэртэйгээ ...Номын сангийн баруун уулзварын тэнд гэрлүүгээ өөрийн Приус-30 маркийн 71-06 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2-р эгнээгээр төв замаараа явж байхад цагаан өнгийн 13-49 БНХ Toyota Altezza Баянхонгор аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний урдуур тэр чигээрээ дайраад намайг шахаад ороод ирсэн. Тэгэхлээр нь би замын үргэлжилсэн хөндлөн зураасыг давж эсрэг талын урсгал руу орон зайлуулж холдуулсан. Тэгээд энэ одоо яаж байгаа юм болоо аваар гаргах гэж байна ш дээ гээд ардаас нь гүйцэж түрүүлээд урд нь очиж зогсоод чи чинь яасан өвчтэй галзуу явдаг юм бэ гэж хэлсэн чинь миний өөдөөс би яасан юм бэ пизда минь гээд уурлаж улмаар бид хоёр хоорондоо маргалдаж тэгээд харилцан зодолдож байгаад салцгаасан. ...би Ундрахбаярын нүүрэн тус  газарт гараараа 1-2 удаа цохисон. ... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 300.000 төгрөг өгсөн. Бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ий 38-40 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...приус-30 маркийн машин гэнэт урд талд шахаж зогсоод жолооч бууж ирээд чи яаж яваад байгаа юм, чи аваар хийлээ ш дээ гэж хэлээд манай найзыг шууд цохисон. П.У өөдөөс нь аваар хийсэн бол тэндээ л бүх зүйл болж болох байсан ш дээ, гэнэт аваар осол болоогүй байхад чи яагаад намайг цохиод байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаад барилцаж аваад харилцан хоорондоо зодолдсон. ...тэгээд тэр хоёр буугаад бие биенийгээ цохиод байхаар нь ...салгасан. Ундрахбаяр цохиж зодсон байх, машинаас буугаад очиход Ундрах нь дээр нь гарчихсан нөгөө ах нь доор орчихсон заамдалцаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч З.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны орой 23 цаг 30 минутын үед ...төв замаар чигээрээ явж байхад 1 дүгээр эгнээнд явж байсан шууд урдуур хурдтай ороод ирэхээр ...нөхөр эсрэг талын урсгал сөрөөд хурдаа хасаад бид 2 сандарсан. ...гүйцэж түрүүлээд чи яаж байгаа юм бэ аваар хийлээ ш дээ гэсэн. ...тэр залуу манай нөхөр хоёр муудалцаад манай нөхөр нөгөө залуугийн нүүрийг гараараа түлхээд мангасдсан. Тэгсэн нөгөө залуу машинаасаа бууж ирээд манай нөхөрийг 2-3 удаа цохисон. ...салгах боломжгүй байсан учраас цагдаа дуудсан. ...намайг машинаас буугаад очиход үл таних залуу манай нөхөрийг заамдаж аваад доороо хийчихсэн нүүр рүү нь 2-3 удаа цохиод хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4750 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...С.Эрдэнэбатын биед хамар ясны хугарал хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4765 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...П.Уын биед нэг шүдний эмтрэл, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

            Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

            Шүүгдэгч П.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч С.Э иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 54 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.У, С.Энарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Э, П.У нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Энь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

Харин шүүгдэгч П.У нь “...эхлээд намайг цохисон. Би цээжрүү нь түлхээд явсан. Би өөрийгөө хамгаалж ...дарж авсан. Тэгэхэд миний өмнөөс жийсэн тэгж байхдаа толгой руугаа цохисон байх, би цохисон гэж мэдүүлэг өгөөгүй. Ямар үндэслэлээр намайг цохисон гээд байгааг ойлгохгүй байна. ...би гэм буруугүй...” гэж маргаж, мэтгэлцэв.  

         

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.У, С.Энарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.Энь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн орчимд замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлага тавьсны улмаас П.Утай маргалдаж харилцан зодолдож эрүүл мэндэд нь “Нэг шүдний эмтрэл, хүзүү, цээжний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.У нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв номын сангийн орчимд С.Энь замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлага тавьсны улмаас С.Эрдэнэбаттай маргалдаж эрүүл мэндэд нь “Хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

Гэрч Г.Баярцогтын “...чи яагаад намайг цохиод байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаад барилцаж аваад харилцан хоорондоо зодолдсон. ...тэгээд тэр хоёр буугаад бие биенийгээ цохиод байхаар нь ...салгасан. Ундрахбаяр цохиж зодсон байх, машинаас буугаад очиход Ундрах нь дээр нь гарчихсан нөгөө ах нь доор орчихсон заамдалцаад байж байсан...” гэх,  

Гэрч З.Саранцэцэгийн “...тэр залуу манай нөхөр хоёр муудалцаад манай нөхөр нөгөө залуугийн нүүрийг гараараа түлхээд мангасдсан. Тэгсэн нөгөө залуу машинаасаа бууж ирээд манай нөхөрийг 2-3 удаа цохисон. ...салгах боломжгүй байсан учраас цагдаа дуудсан. ...намайг машинаас буугаад очиход үл таних залуу манай нөхөрийг заамдаж аваад доороо хийчихсэн нүүр рүү нь 2-3 удаа цохиод хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх,

Хохирогч С.Э “...бид хоёр хоорондоо маргалдсан. Харилцан зодолдож байгаад салцгаасан. ...Надтай харилцан зодолдсон залуу миний хамарлуу цохисон. Бид хоёр нилээн хэдэн удаа цохилцсон тэгээд намайг газарт халитраад унах үед миний дээр гараад хэд хэдэн удаа цохиход л үүссэн. ...би өөрийгөө цохих боломжгүй...”

Хохирогч П.Уын “...тэр ах машинаасаа гарч ирээд миний шүд рүү цохисон. Би машинаасаа буусан чинь миний өөдөөс дайраад миний шанаа руу цохихоор нь би түүний нүүрийг мангасдаад цаад талын машин руу нь очтол түлхсэн. Над руу дахиад дайрахаар нь бид хоёр хоорондоо барилцаад авахад миний зузаан гуя руу өшиглөсөн. Би түүнийг машины хамар руу түлхээд дээр нь дараад авсан чинь над руу хөлөөрөө жийгээд байсан. Би тэр хүнийг цохиогүй, гар хүрсэн зүйл байхгүй...” гэх,

Шүүгдэгч П.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...тэр ах машинаасаа гараад хүрч ирээд миний шүд рүү цохисон. ...би машинаасаа буусан чинь миний өөдөөс дайраад миний шанаа руу цохихлоор нь би түүний нүүрийг нь мангастаад түлхсэн. ...бид хоёр хоорондоо барицалдаад авахад миний зузаан гуя руу өшиглөсөн. Тэгэхлээр нь би түүнийг машины хамар руу түлхээд дээр нь дараад авсан чинь над руу хөлөөрөө жийгээд байсан. Би тэр ахтай барицалдаж авсан бөгөөд улмаар харилцан зодолдсон... гэх, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...бид хоёр хоорондоо маргалдаж тэгээд харилцан зодолдож байгаад салцгаасан. ...би Ундрахбаярын нүүрэн тус  газарт гараараа 1-2 удаа цохисон. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ундархбаяр намайг цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ий 38-40 дүгээр хуудас/ болон

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4750 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...С.Эрдэнэбатын биед хамар ясны хугарал хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4765 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...П.Уын биед нэг шүдний эмтрэл, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.У шүүхийн хэлэлцүүлэгт “...би гэм буруугүй, би өөрийгөө хамгаалж ...цээжрүү нь түлхсэн ...дарж авсан. ...миний өмнөөс жийсэн тэгж байхдаа толгойруугаа цохисон байх, ямар үндэслэлээр намайг цохисон гээд байгааг ойлгохгүй байна...” гэж маргаж байх хэдий ч шүүгдэгч П.Уыг гэм буруугүй, хохирогч С.Эөөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч П.У нь С.Эрдэнэбатыг цохисон талаар гэрч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээгүй байхаас гадна шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч П.Уыг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч П.У, С.Энарыг хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Шүүгдэгч С.Энь П.Ут эмчилгээний зардал 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. С.Эрдэнэбат, П.У нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх...” гэх,

Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгай санал гаргаагүй болно.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.У, С.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Энь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч П.Ут эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.У, С.Энарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.     

Шүүгдэгч П.Ут ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргасан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч С.Э ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Ут Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.У нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, хурал нь болоогүй гэж тайлбарлаж байх бөгөөд улсын яллагч шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх санал гаргасан ба шүүх Сонгионхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолд дүгнэлт хийх боломжгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, ялтан нь ялыг эдлэж эхлээгүй байх тул шүүгдэгч П.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Түгдээ овогт П.Э, шүүгдэгч Дамба овогт С.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Эрдэнэбатыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Ут Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор шүүгдэгч П.Ут оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдүүлсүгэй.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У, шүүгдэгч С.Энарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
    П.Ундарахбаяр, С.Энарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАТСАЙХАН