| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00194/И |
| Дугаар | 195 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 195
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Пүрэвдолгорт холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Пүрэвдолгор нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 01-р сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 төгрөгийг Б.Пүрэвдолгороос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 37-р байрны 23 тоотод оршин суух ЕТ79121309 регистрийн дугаартай Боржигон овогт Баярсайханы Пүрэвдолгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Пүрэвдолгор миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 37-р байрны 23 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 2015 оны 01 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацааны 535800 төгрөгийг болон 2016 оны 08 сарын 14850 төгрөг нийт 550650 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 8362 төгрөгийг 2016 оны 08 сарын 29-ний өдөр төлж барагдуулсан” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Пүрэвдолгороос орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Пүрэвдолгороос орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Б.Пүрэвдолгор нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн “37-23 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн задаргаа”, хариуцагч Б.Пүрэвдолгорын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Пүрэвдолгор нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 төгрөгийг 2016 оны 08 сарын 29-ний өдөр төлж, төлбөр төлсөн баримт мөн хариу тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Б.Пүрэвдолгор нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 төгрөгийг 2016 оны 08 сарын 29-ний өдөр төлж, тайлбарыг нотлох баримтын хамт бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Б.Пүрэвдолгор нь нэхэмжлэгч байгууллагын дансанд 550650 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 14850 төгрөгийг илүү төлснийг 2016 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрт оруулж тооцож болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь 535800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16724 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Б.Пүрэвдолгор нь улсын тэмдэгтийн хураамж 16724 төгрөгний тал хувь болох 8362 төгрөгийг төлж баримт ирүүлсэн байх тул хариуцагч Б.Пүрэвдолгороос улсын тэмдэгтийн хураамж гаргуулах шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 535800 /таван зуун гучин таван мянга найман зуун/ төгрөгийг хариуцагч Б.Пүрэвдолгор нь 2016 оны 08 сарын 29-ний өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16724 төгрөгний тал хувь болох 8362 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгож, хариуцагч Б.Пүрэвдолгор нь улсын тэмдэгтийн хураамж 8362 төгрөгийг нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт төлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ