Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00030/и |
Дугаар | 26 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 26
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо Мандал- Овоо 24 гудамж, 43 тоотод оршин суух, Боржгин Гочоогийн Норжмаагийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Норжмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Боржгин Гочоо овогтой Норжмаа би 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор, 1983 оноос Цогт сумын Давшилт нэгдэлд ахлах тогоочоор, 1984 оноос 1993 он хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байгаад 1993 онд Худалдаа бэлтгэлийн трест хувьчлагдаж худалдаа хангамжийн компаний мэдэлд шилжүүлсэн. Худалдаа хангамжийн ХХК нь Хантайшир ХХК болж, өөрийнхөө Сутай зоогийн газар тогоочоор ажилласан. Мөн Сутай зоогийн газрын нарийн боовны цехэд нарийн боовчноор 1994 оны оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас Есөнбулаг сумын I дүгээр сургуульд гал тогооны тогоочоор ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн. Иймд миний 1981-1994 он хүртэлх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү. Миний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн орсон, гарсан тушаал байхгүй, он, сар, өдрүүд засвартай зэргээс болоод тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон учир энэхүү хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Норжмаа нь 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зоогийн газрын тогоочоор ажиллаж байгаад 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цогт сумын Давшилт нэгдэлд гуанзны ахлах тогоочоор ажиллаж байгаад 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд тогоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өмч хувьчлалын шийдвэрээр 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай зоогийн газар тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай Зоогийн газрын нарийн боовчноор, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нарийн боовны цехийн тогоочоор ажиллаж байтал нарийн боовны цех ажиллахгүй болсон тул ажлаас чөлөөлөгдсөн болно. Иймд 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зоогийн газарт тогоочоор, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэлд гуанзны ахлах тогоочоор, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд тогоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай зоогийн газар тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай Зоогийн газрын нарийн боовчноор, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нарийн боовны цехийн тогоочоор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зоогийн газарт тогоочоор, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэлд гуанзны ахлах тогоочоор, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 474 дугаартай архивын лавлагаанд Гочоо овогтой Норжмаагийн 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаа болон Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 91 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...Г.Норжмааг 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цогт сумын Давшилт нэгдлийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэсэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалд “...ахлах тогоочоор Г.Норжмааг 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс томилон ажиллуулсугай...” гэсэн, Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “төв дэлгүүр, Сутай зоогийн газрын ажилчдыг 01 дүгээр сарын 22-ноос ажлаас нь чөлөөлж худалдаа хангамжийн компанийн мэдэлд шилжүүлсүгэй. 3. Гочоо Норжмаа, тогооч...” гэсэн байгаа болон №039564 дугаартай Гочоогийн Норжмаагийн хөдөлмөрийн дэвтрийн 4-15 дугаар хуудсанд дээрх ажилласан жил тогтоолгох хугацаанд холбогдох бичилтүүд бүгд бүрэн хийгдэж тамга дарагдсан, ямар нэгэн засваргүй байгаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд Боржгин Гочоогийн Норжмааг 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зоогийн газарт тогоочоор, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэлд гуанзны ахлах тогоочоор, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсэг болох 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай зоогийн газар тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай Зоогийн газрын нарийн боовчноор, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржгин Гочоогийн Норжмааг 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зоогийн газарт тогоочоор, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэлд гуанзны ахлах тогоочоор, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсэг болох 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай зоогийн газар тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сутай Зоогийн газрын нарийн боовчноор, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН