Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/447

 

 

  2020        05          13                                          2020/ШЦТ/447                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Хохирогч Д.Эрдэнэ-Очир,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хосбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Гантуяа,

Шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аяа овогт Э.Т, Шар торго овогт Х.Унарт холбогдох 2009011800552 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 4-3/а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Аяа овогт Э.Т. /РД:/,
  2. Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овоогийн 15-8/а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шар торго овогт Х.У. /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Т, Х.Унар бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хангай хотхоны барилга дээр сангийн угсралтын ажил эрхэлж байсан паарнуудаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 33*300/1000 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэсэн хоёр ширхэг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө 33*300*1000 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэгдсэн паарнаас 4 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,080,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хангай хотхоны барилга дээр сангийн угсралтын ажил эрхэлж байсан паарнуудаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 33*300/1000 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэсэн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө 33*300*1000 хэмжээтэй 4 ширхэг паарнуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,080,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009011800552 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...4 ширхэг паарыг ажлынхаа өрөөнөөс гаргаад таньдаг айлдаа хэлэлгүйгээр хашаанд нь оруулаад тавьсан. Тэгээд өглөө нь 6 паар алга болсон байна гээд  цагдаа дуудсан. ...цагдаа ирээд бид хоёроос паар асуухаар нь Уламбаяр бид хоёр паарнуудыг авсан гэдгээ хэлээд 4 паараа айлын хашаанаас очиж авч, 2 паарыг нь зарсан газраа очоод мөнгийг нь өгөөд авсан.  Уламбаяр бид хоёр ярилцаж байгаад хулгай хийсэн. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Х.У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Тогтохжаргал бид хоёр барилга дээрээс 2 ширхэг паар гаргаад 100 айлын барилгын материалын дэлгүүрт 160000 төгрөгөөр зарсан. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө 4 ширхэг паар гаргаж айлын хашаанд мэдэгдэлгүйгээр тавьсан. ...цагдаа ирэхээр нь Тогтохжаргал бид хоёр авснаа хэлээд айлын хашаанд нуусан байсан паараа зааж өгсөн. ...дараа нь 100 айл дээр зарсан паараа зааж өгсөн. ....өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Х.У хууль ёсны төлөөлөгч Н.Хосбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...хүүдээ тавих хараа хяналт муу байсан учраас ийм гэмт хэрэгт холбогдсон байна. ...цаашид хараа хяналтаа сайжруулах болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Э.Тын авга ах, Х.Уламбаярын аавтай багын найзууд юм. Надад гомдол санал байхгүй. Шүүгдэгч нар бүх хохирол төлбөрийг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 08 цаг 10 минутын үед ажил дээрээ ирээд сангийн угсралтаар паарнуудаа суурилуулах гэхэд даргын үлдээсэн халаалтын паарнууд цөөхөн санагдаад байхаар нь тоолоод үзэхэд 6 ширхэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Чулуунхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаа хийгээд зогсож байхад 20 орчим настай намхан биетэй залуу орж ирээд ...паар авах уу гэсэн. 2 ширхгийг нийлүүлээд 200.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэр хоёр ширхэг халаалтын паар баглаа уут савтайгаа шинээрээ байсан. ...би ярьж байгаад 160000 төгрөгөөр худалдаж авсан. ...хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,  

  Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Damno” ХХКомпани 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.080000 /нэг сая наян мянга/-р үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Тын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-52 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Х.Уын Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 53-63 дугаар хуудас/, гэрч Н.Хосбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009011800552 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Т, Х.Унар нь бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хангай хотхоны барилга дээр сангийн угсралтын ажил эрхэлж байгаад хохирогч Д.Эрдэнэ-Очирын өмчлөл, ашиглалтанд байсан паарнуудыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 33-300-1000 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэсэн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө 33-100-1000 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэсэн 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1.080.000 төгрөгрийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Гантуяа нь “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Т, Х.Унар бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хангай хотхоны барилга дээр сангийн угсралтын ажил эрхэлж байсан паарнуудаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 33*300/1000 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэсэн хоёр ширхэг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө 33*300*1000 хэмжээтэй Турк улсад үйлдвэрлэгдсэн паарнаас 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,080,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

- хохирогч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...алдсан паарнуудаа буцаагаад авсан. Гомдолгүй гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

- шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн, “...Уламбаяр бид хоёр ярилцаж байгаад хулгай хийсэн. 4 паараа айлын хашаанаас очиж авч, 2 паарыг нь зарсан газраа очоод мөнгийг нь өгч буцаан аваад өгсөн. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

- өсвөр насны шүүгдэгч Х.Умөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тогтохжаргал бид хоёр паар авснаа хэлээд айлын хашаанд нуусан байсан паараа зааж өгсөн. ...дараа нь 100 айл дээр зарсан паараа зааж өгсөн. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,  

Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 08 цаг 10 минутын үед ажил дээрээ ирээд паарнууд цөөхөн санагдаад байхаар нь тоолоод үзэхэд 6 ширхэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Чулуунхүүгийн мөрдөн шалгах ажиллаганы шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 орчим настай намхан биетэй залуу орж ирээд ...паар авах уу гэсэн. ...би ярьж байгаад 160000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, 

Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унар нь Д.Эрдэнэ-Очирын өмчлөл ашиглалтад байсан паарнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Д.Эрдэнэ-Очир нь хулгайд алдсан паарнуудаа буцааж авсан тул гомдолгүй гэж байх тул шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустаж ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Х.Уламбаярыг Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Гантуяа саналдаа “...шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Х.Унар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцон үзэв.   

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тд 240 цагийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ут 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Уламбаярт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшалхгүй нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй болохыг дурдав.

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2009011800552 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аяа овогт Э.Т, өсвөр насны шүүгдэгч Шар торго овогт Х.Унарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аяа овогт Э.Тд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Шар торго овогт Х.Ут 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, өсвөр насны шүүгдэгч Х.Уламбаярт оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН