| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00208/И |
| Дугаар | 196 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 196
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганбаатарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 29168959.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1292224.85 төгрөг нийт 30461184.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 сарын 16-нд Б.Ганбаатарт 30000000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний 6.2.2 дугаар заалтыг зөрчин хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээл 30000000 төгрөг, хүү 1839622.11 төгрөг байна. Үүнээс төлсөн үндсэн зээл 831040.74 төгрөг, хүү 547397.26 төгрөг байна. Одоо үлдэгдэл үндсэн зээл 29168959.26 төгрөг, хүү 1292224.85 төгрөг нийт мөнгөн дүн 30461184.11 төгрөг байна. Иймд Б.Ганбаатараас үндсэн зээл, хүү 30461184.11 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг Төмөр замын гудамж 22 тоотод оршин суух СЩ64072113 регистрийн дугаартай Өндгөн овогт Банзрагчийн Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 сарын 16-ны өдөр 30 сая төгрөгний зээлийг авсан. 2013 оны 06 сард саалийн сүүний 9 үхрийг нэг бүрийг нь 1800000-2000000 төгрөгөөр үнэлж авсан. Малын хашаа хороо 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний бие 30461184.11 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Б.Ганбаатараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн төлбөр 29168959.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1292224.85 төгрөг нийт 30461184.11 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Б.Ганбаатараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн төлбөр 29168959.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1292224.85 төгрөг нийт 30461184.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Б.Ганбаатар нь 2013 оны 05 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан 13/17 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 30000000 төгрөгийг, зээлийн гэрээний дагуу 3 жилийн зээлийн хүү төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 13/17 тоот зээлийн гэрээний хуулбар, 13/17 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, хариуцагч Б.Ганбаатарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганбаатар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 29168959.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1292224.85 төгрөг нийт 30461184.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Б.Ганбаатар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 29168959.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1292224.85 төгрөг нийт 30461184.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 29168959.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1292224.85 төгрөг нийт 30461184 /гучин сая дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.Ганбаатар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 30461184 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж улсын тэмдэгтийн хураамж 155128 /нэг зуун тавин таван мянга нэг зуун хорин найман/ төгрөгийг хариуцагч Б.Ганбаатараас гаргуулж, төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ганбаатар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ