Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 03

 

  Г.Ц, Г.Б, Ц.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                     Г.Эрдэнэбат

  Прокурор                                          Ч.Мөнхзул

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Г.Ганболд, М.Энхтуяа, З.Нямсүрэн 

                        Шүүгдэгч                                           Г.Ц нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Б.Энхбаатар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир нарын давж заалдах гомдлоор Г.Ц, Г.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 201511000035 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1964 оны 04 сарын 29-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймаг дахь    ийн захирал ажилтай байсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын -р баг      тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, улсаас боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд нь Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 06 сарын 15-ны өдрийн    шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Ш тБүргэд овогт Гн Ц. /РД:     / 

Монгол улсын иргэн, 1964 оны 04 сарын 27-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймаг дахь .... ажилтай байсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын -р баг ... тоотод оршин суудаг, улсаас санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн С овогт Гын Б /РД: .... / 

Монгол улсын иргэн, 1957 оны 08 сарын 02-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймгийн .... дарга ажилтай байсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын -р  баг .... тоотод оршин суудаг,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Д овогт Цын Т  /РД: ... /

Шүүгдэгч Г.Ц нь Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн няглан бодогч Г.Бтай бүлэглэн, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  2012-2014 оны хооронд ....-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж, Дорнод аймгийн ...-д нийт 25,109,210 төгрөгийн, 2014 онд ....-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу ....-ийн данснаас мөнгө шилжүүлэн тус төвд 41944777 төгрөгийн нийт 67053987 төгрөгийн буюу онц их хэмжээний эд хөрөнгийг завшсан,            

  • үүгдэгч Ц.Ттай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Дын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,  

             -“Өлзий-Энхжүүлэгч” хоршооны дарга С.Бийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга Г.Баар гарын үсэг зуруулж, Ц.Ттай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

-Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Тны “Өлзий-Энхжүүлэгч” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5420282923 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5405258070 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Тд жолооч Т.Эаар нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,160,000 төгрөгний буюу нийт 90213987 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Б нь Дорнод аймгийн   төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус төвийн  захирлаар ажиллаж байсан Г.Цтай бүлэглэн давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж Дорнод аймгийн МСҮТ-д 25,109,210 төгрөгийн, 2014 онд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлж тус төвд 41,944,777 төгрөгийн нийт 67053987 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Т нь шүүгдэгч Г.Цтай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Дын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан, 

            -“Өлзий-Энхжүүлэгч” хоршооны дарга С.Бийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга Г.Баар гарын үсэг зуруулж, Ц.Ттай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан, 

-Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Тны “Өлзий-Энхжүүлэгч” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5420282923 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5405258070 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Тнд жолооч Т.Эаар нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,160,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор: Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг, шүүгдэгч Ц.Тд холбогдох эрүүгийн хэргээс 2014 оны 10 сарын 22-ны өдөр Ажлын гараа төслөөс 3600000 төгрөг, 2014 оны 12 сарын 11-ний өдөр Ногоон ажлын гэрээ хөтөлбөрөөс 3726000 төгрөгийг тус тус завшсан гэмт хэргийн гэм буруу нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Цд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, Шүүгдэгч Г.Цыг бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Тг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Тд холбогдох хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар шүүгдэгч Г.Цыг хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх нөхцөлд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200000 төгрөгийг хураах нэмэгдэл ял  5 жил 1 сарын хорих үндсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Цаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 74413987 /далан дөрвөн сая, дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, 67053987 /жаран долоон сая тавин гурван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрийн төвд 7360000 /долоон сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст шүүгдэгч Ц.Таас 15800000 /арван таван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст тус тус олгож, Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын иргэний баримт бичгийг буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цын эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худгийн зүүн хэсэгт 12-р гудамжны 05 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614015638 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн сумын 1-р багийн Даавууны үйлдвэрийн урд талд 1-2 тоотод байрлах, эрхийн бүртгэлийн Ү-0614007420 дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ц.Тны эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 21-23 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002337 дугаартай орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Дүнзэн гудамжны 01 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0614005800 дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614005294 дугаартай газар, 1 дүгээр баг, Улаан худгийн хойд хэсэг гудамжны 16-03 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай Г-0614002585 дугаартай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Цд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б, Ц.Т нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир нар давж заалдах гомдолдоо: “ ... Уг тогтоолын зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг хавтаст хэргийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн тухайд хуульд бүрэн нийцүүлэн шийдвэрлэсэн.

Харин хохирлын хэмжээний тухайд 2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22659210 төгрөгийг үрэгдүүлсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь уг үрэгдүүлсэн гэх үйлдэл нь “НИК” ХХК-ийн данс руу уг мөнгийг шилжүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг хэзээ, хэрхэн төгссөн нь тодорхойгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзвэл гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл санхүүгийн баримт үйлдээгүй зарцуулсан нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүрдэхгүй бөгөөд энэхүү санхүүгийн зөрчлийг баримт бичгийг нөхөн бүрдүүлэх замаар арилгах боломжтой.

Уг үрэгдүүлсэн гэх үйлдэлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд:

  1. Гэрч А.Ганхүрэл /1-р хх-ийн 69-70 дах талд, 10-р хх-ийн 33-34 дэх тал/
  2. Гэрч З.Ганболд /10-р хх-ийн 31-32 дах тал/
  3. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2016 оны 03 сарын 15-ны өдрийн 24-р дүгнэлт
  4. Дорнод аймгийн НХС-ийн харъяа ШТС-ийн МСҮТ-д олгосон ШТМ-ын жагсаалт /11-р хх-ийн 169-207 дах тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч Г.Ц нь уг үрэгдүүлсэн гэх шатахууны мөнгө болох 22347086 төгрөгийг үрэгдүүлээгүй болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Дорнод аймгийн МСҮТ-ийн жолоочоор ажиллаж байсан Ч.Ганхүрэл, З.Ганболд нарын мэдүүлэгт НИК-ийн шатахуун түгээх газраас авсан шатахууныг гагцхүү албан хэрэгцээнд ашиглаж байсан нь тогтоогддог бөгөөд гагцхүү замын хуудас бөглөөгүй гэх шалтгаан нь хүнийг үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг тогтоохдоо дээрх нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэж, үүний улмаас миний үйлчлүүлэгч 22347086 төгрөгийг бусдад үндэслэлгүйгээр төлөх болоод байна. Иймд хохирлын хэмжээнээс 22347086 төгрөгийг хасч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Өмгөөлөгч нарын гомдлыг дэмжиж байна. Тэд үрэгдүүлэлт гэж үзсэн 22659210 төгрөгийг гэмт хэргийн шинжгүй, санхүүгийн баримтын бүрдэл дутуугаас илэрсэн 22.6 сая төгрөгийн зөрчлийг баримтыг бүрдүүлэх журмаар засдаг учир төлөгдвөл зохих төлбөрөөс хасч өгнө үү гэх үндэслэл бүхий гомдол бичжээ. Төсвийн байгууллагад аудитын байгууллага, хяналт шалгалтын албанаас шалгалт хийгээд баримт нь дутуу бүрдсэн зардлын баримтыг бүрдүүлэхээр акт тавьж зөрчлийг арилгадаг. Тиймээс түүний нэгэн адил зөвхөн замын хуудас бичээгүйтэй холбоотой асуудал. ... Иймд үрэгдүүлэлтийн хэргийн шинжгүй зөрчил гэж үзэж байгааг дэмжиж байна. Шүүх хуралдаанд оролцоно” гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Тухайлбал, Г.Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийн завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт, мөн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон атлаа “шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалт нь шүүгдэгчийн ялын хувьд эрх зүйн байдал нь дээрдэж байна” гэж дүгнэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн хүнд тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэхийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хориглосон байна. Уг хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хориглолт мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тэнсэхэд  хамаарахгүй гэж ойлгох нь буруу юм.  Өөрөөр хэлбэл, хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн хүнийг тэнсэхийг Эрүүгийн хуулийн нэг хэм хэмжээгээр зөвшөөрөөд, өөр хэм хэмжээгээр хориглосон гэж үзэх нь логик алдаатай дүгнэлт болно. 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцэх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан “22,347,086 төгрөгийг үрэгдүүлээгүй” гэх  гомдлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Г.Ц, Г.Б, Ц.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                       Б.СҮХГОМБО

                                                                                          О.БААТАРСҮХ