Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 0801

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

  нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

  улсын яллагч Б.Батсайхан,

  шүүгдэгч Л...., түүний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч М.Намжилдорж

шүүгдэгч Д...., түүний өмгөөлөгч Э.Туул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еэнжив овогт ...ын ...,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт ...ын ..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эцээдүүд овогт ...ын ... нарт холбогдох 2002002400181 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай,     эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой    ажилгүй, ам бүл 5, эх, ах, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ...тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Еэнжив овогт ...ын ... /.../,

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай,     эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ...тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Халх овогт ...ын ... /.../.

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, ...тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Эцээдүүд овогт ...ын ... /.../.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Л.... нь Г....той бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, санаачлан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Д....оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан,

Яллагдагч Г.... нь Л....тай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д....оос авахад хамт уулзах байдлаар дэмжлэг үзүүлэн олж авсан,

Яллагдагч Д.... нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Бөхөн” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Л...., Г.... нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч Л....йн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би ...оос 2020.04.16-ны өдөр 10 дугаар хорооллын автобусны буудлын харалдаа хойно байдаг гражнуудын тэнд уулзаад атгасан гарын хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар ууттай өвс гэх бодис авсан. Тухайн үед ... ах бид хоёр хамт очиж авсан юм. Уг өвснөөс ... ... бид гурав л хэрэглэсэн. Намайг Д....оос өвс гэх нэршилтэи мансууруулах бодис авах зорилгоор уулзсаныг Г.... ах мэдэж байсан. ... ах бид хоёр угаасаа өвс авах зорилгоор уулзсан. ...” гэх мэдүүлэг /хх 71-72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          2.Шүүгдэгч Д....ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ... намайг ирэхийг мэдчихээд андаа найздаа жаахан өвс олоод ирээч гээд гуйгаад байсан. ... надаас байнга шалаад гуйгаад байхаар нь би хотод ирэхдээ Эрдэнэтээс багахан хэмжээний өвс түүж авчирч өгсөн. ... бид хоёр 2020.04.16-ны өдөр цагийг нь нарийн санахгүй оайна өдрийн цагаар 10 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзаад замын хойно байдаг байрнуудын гражнуудын тэнд очсон. Тухайн үед ... нэг ахтайгаа хамт ирсэн байсан. Надад байсан жаахан өвс гэх бодисыг тэр ахтайгаа хамт аваад явсан. Тийм ээ ...ын ... нь тухайн өдөр Л....тай хамт ирсэн ах нь мөн байна. Энэ ах нь угаасаа миний өгсөн өвс гэх бодисыг цүнхлээд ...тай хамт явсан. Би уг өвс гэх бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр суманд байдаг Бөхөнгийн амралтын хажууд байдаг өвөлжөөний тэнд ургасан байхаар нь найз Л....д аваачиж өгөх зорилгоор түүсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 77-79 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

         3.Шүүгдэгч Г....ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би ...тай хамт Д....оос “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис олж авсан нь үнэн. Яг хэзээ авснаа одоогоор санахгүй байна. Ямар ч байсан 10-р хорооллын автобусны буудлын хойно байдаг гражнуудын тэнд очиж авсан. Зүгээр авсан эсвэл худалдаж авсныг би мэдэхгүй байна. ... ...йн найз учраас зүгээр өгсөн байх гэж бодож байна. ... ... надад ...ийг ирэхээс өмнө өвс авах гэж байгаа гэдгээ хэлсэн, уг өвсийг авахад нь би хамт явсан ...” гэх мэдүүлэг /хх 84 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            4.Шинжээчийн 2446 дугаартай дүгнэлт

1.2.Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинэилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “... ЦП96051855 04.21”  гэсэн хаягтай шээс “Ц.... УП97032531 04.21” гэсэн хаягтай шээс зэргээс Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 40 х/,

 

         5.Шинжээчийн 2444 дугаартай дүгнэлт

1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Л....йн биед үзлэг хийж авсан ургамал 2020.04.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

3.Шинжилгээнд ирүүлсэн “Л....йн биед үзлэг хийж авсан ургамал 2020.04.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зуйлийн гялгар ууттай жин нь 17,2020 г, цэвэр жин нь 13,0157 г байна. ...” гэх дүгнэлт /хх 48 х/,

 

         6.Шинжээчийн 2445 дугаартай дүгнэлт

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Л.... 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 44 х/,

 

 7.Шүүх сэтгэц эмгэг судлалын 473 дугаартай дүгнэлт

            1.Л.... нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            2.Л.... нь одоо Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.

             3.Энэ нь сэтгэцийн олдмол өвчин юм.

             4.Л.... нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

             5.Л.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

             6.Л.... нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

             7.Л....д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэх дүгнэлт /хх 55 х/,

 

8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 568 дугаартай дүгнэлт

            1.Г.... нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            2.Г.... нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.Г.... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            4.Г.... нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.Г.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

            6.Г.... нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

            7.Г....т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            8.Г.... нь мансуурлах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй байна. ...” гэх дүгнэлт /хх 169-170 х/,

 

9.Шүүх сэтгэц эмгэг судлалын 587 дугаартай дүгнэлт

            1.Д.... нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            2.Д.... нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.Д.... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            4.Д.... нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.Г.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

            6.Д.... нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

            7.Д.... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            8 Д.... нь мансуурлах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж баримт үгүй байна. ...” гэх дүгнэлт /хх 173-174 х/,

 

10.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “.......йн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн Цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнээс та өөрийн биедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалаж байна уу? Хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд Л.... нь өвс байгаа гэж хариулан өмдний арын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 17.3 грамм ургамлыг гаргаж ирэв. ...” /хх 4-6 х/,

 

 11.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “... Г....ийн өмссөн хувцасыг тайлж түүний биед ил харагдах шинэ гэмтэл шарх, сорви, шивээс байгаа эсэхийг шалгахад: Г.... нь баруун гарын булчин дээр индиан хүний гавлын ястай шивээс, шууны баруун хэсэгт Rolex титэм, шууны дээд хэсэгт харь гаригийн хүний баруун өвдөг дээрээ сууж буй шивээс, ПС бэлэгдэл найрамдлын лого шивээс, 5 хошуу одны шивээс, цээжний шивээс хэвлий гэдэс хэсэгтхуучны зүсэлтийн эдгэсэн сорви, зүүн гарын шуу хэсэгт дээшээ харсан Кой загасны болон цэцэгний шивээстэй биед ил харагдах шинэ гэмтэл шарх сорви байхгүй байв. /хх 7 х/,

 

            12.Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-16 х/,

 

 13.Гэрч Ц....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ..., ... 2-ыг танина. Бид 3 Толгойтод нэг гудманд багаасаа тоглож өссөн найзууд. Хамгийн сүүлд өчигдөр орой Тахилтад байдаг манай хамаатны эгчийн гэрт уулзсан. Тухайн үед ... цамцныхаа халааснаасаа атганы хэмжээтэй өвс гаргаж ирээд бид нар тэр өвсийг мөнгөлөг цаасаар боогоод ундааны савыг цоолж бонго хийж хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 32 х/,

14.Гэрч Л.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Л.... нь төлөв даруу зантай, дөлгөөн хүн байгаа юм. Хааяа нэг уурлахаараа жаахан түргэн ууртай. Л.... нь одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 2-1а тоотод ээж 2 дүү болон надтай хамт амьдардаг. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

 

15.Гэрч Д.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д....ийн төрсөн эгч нь байгаа юм. Бид нар эхээс 5-уулаа бөгөөд  ... нь хамгийн бага дүү минь байгаа юм. ... нь одоогоор Орхон аймгийн Баянөндөр суманд аав ээжийн хамт амьдарч байгаа. Манай дүү ... нь 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймагт төрсөн бөгөөд арван жилийн сургуулиа Орхон аймгийн Баянөндөр сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийг 2017 онд 12 дугаар анги төгссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирээд Мон-Алтиус дээд сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангид элссэн. Одоо 3 дугаар курст суралцаж байгаа. Тэгээд дүү ... маань саяхан 10-аад хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумруу барилгын ажил хийхээр явсан. Тэгтэл өнөөдөр Хар тамхитай тэмцэх газар байна гэхээр нь яваад ирлээ. ...Манай дүү ... нь аав, ээж, ах, эгч нарынхаа үгэнд сайн ордог, бусдад тусархуу, төлөв даруу, томоотой хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/,

 

16.Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг /хх 20 х/,

 

17.Л....йн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 101, 121 х/,

18.Л....йн оршин суух хаягийн тодорхойлолт /хх 102 х/,

19.Л....йн боловсролын гэрчилгээнүүд /хх 103-105 х/,

20.Л....йн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 136 х/,

21.Д....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 137 х/,

22.Г....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 138 х/,

23.Д....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 124 х/,

24.Г....ийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 130 х/,

25.Г....ийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 141-148 х/,

26.Д....ийн ажлын газрын болон сургуулийн тодорхойлолтууд  /хх 216-217 х/,

27.Д....ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 218-221 х/ зэрэг болно.

           

Шүүгдэгч Л.... нь Г....той бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Д....оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Шүүгдэгч Л.... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Сонгинохайрхан дүүргийн 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан,

Шүүгдэгч Г.... нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Л.... худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д....оос авахад хамт явж дэмжлэг үзүүлэн олж авсан,

Шүүгдэгч Д.... нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Бөхөн” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Л...., Г.... нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн болох нь:

Шүүгдэгч Л....йн “... Би ...оос 2020.04.16-ны өдөр 10 дугаар хорооллын автобусны буудлын харалдаа хойно байдаг гражнуудын тэнд уулзаад атгасан гарын хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар ууттай өвс гэх бодис авсан. ... Намайг Д....оос өвс гэх нэршилтэи мансууруулах бодис авах зорилгоор уулзсаныг Г.... ах мэдэж байсан. ... ах бид хоёр угаасаа өвс авах зорилгоор очисон. ...” гэх мэдүүлэг /хх 71-72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Шүүгдэгч Д....ийн “... ... намайг ирэхийг мэдчихээд андаа найздаа жаахан өвс олоод ирээч гээд гуйгаад байсан. ... надаас байнга шалаад гуйгаад байхаар нь би хотод ирэхдээ Эрдэнэтээс багахан хэмжээний өвс түүж авчирч өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 78-79 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Шүүгдэгч Г....ийн “... Ямар ч байсан 10-р хорооллын автобусны буудлын хойно байдаг гражнуудын тэнд очиж авсан. ......ийг ирэхээс өмнө ... надад өвс авах гэж байгаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх 84 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “.......йн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн Цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнээс та өөрийн биедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалаж байна уу? Хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд Л.... нь өвс байгаа гэж хариулан өмдний арын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 17.3 грамм ургамлыг гаргаж ирэв. ...” /хх 4-6 х/,

            Шинжээчийн 2446 дугаартай дүгнэлт

1.2.Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “... ЦП96051855 04.21”  гэсэн хаягтай шээс “Ц.... УП97032531 04.21” гэсэн хаягтай шээс зэргээс Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 40 х/,

         Шинжээчийн 2444 дугаартай дүгнэлт

1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Л....йн биед үзлэг хийж авсан ургамал 2020.04.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

3.Шинжилгээнд ирүүлсэн “Л....йн биед үзлэг хийж авсан ургамал 2020.04.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зуйлийн гялгар ууттай жин нь 17,2020 г, цэвэр жин нь 13,0157 г байна. ...” гэх дүгнэлт /хх 48 х/,

         Шинжээчийн 2445 дугаартай дүгнэлт

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Л.... 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 44 х/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “.......йн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн Цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнээс та өөрийн биедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалаж байна уу? Хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд Л.... нь өвс байгаа гэж хариулан өмдний арын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 17.3 грамм ургамлыг гаргав. ...” /хх 4-6 х/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-16 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан.

 

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.... нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс уг ургамлыг худалдаалах зорилгогүйгээр найзын гуйлтын дагуу түүсэн, шүүгдэгч Л...., Г.... нарт худалдаалах зорилгогүйгээр авчирч өгсөн, мөн шүүгдэгч Л.... нь өөрийн биедээ 2020 оны 04 дүгээр сарын 16-21-ний өдөр хүртэлх хугацаанд авч явсан, хууль бусаар олж авсан, шүүгдэгч Г.... нь уг ургамлыг Д....оос Л....йг очиж авахад мэдсээр байж хамт явж хууль бусаар олж авахад дэмжлэг үзүүлэн оролцсон, уг ургамлаас Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон бодис илэрсэн бөгөөд байгальд ургадаг сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлын жагсаалтад багтсан.

Д.... нь найзын гуйлтын дагуу  түүж цуглуулсан  нь “Бэлтгэсэн”-д,

Сэтгэцэд нөлөөт бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр зэрэгт сэтгэцэд нөлөөлөх  бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан”-д,

Хууль бусаар түүж бэлтгэн авчирсан сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлыг бусдад өгсөнолж авсан, авахад нь хамтран оролцсон, мөн уг бодисыг худалдаалах зорилгогүй байсан үйлдлүүд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжүүдийг хангасан.

 

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул  шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон.

 

          Шүүгдэгч Г....ийн өмгөөлөгч:Г....ийг бүлэглэн олж авахад дэмжлэг үзүүлсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй Г.... уг бодисыг өөртөө аваагүй, хамт очоод хараад зогсож байсан тул түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэх,

          Шүүгдэгч Д....ийн өмгөөлөгчийн:Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдох ёстой.Эд мөрийн баримтаар хураан авах ажиллагаа тэмдэглэл үйлдэгдэх ёстой байтал зөрчигдсөн, уг ургамлыг түүсэн гэх газарт үзлэг хийж үнэхээр ургадаг эсэхийг тогтоогоогүй, шээснээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн нь тогтоогдсон боловч мэргэжилтнийг оролцуулалгүй шээс авсан, гэрч ...ын мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож байгаа боловч түүнд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй гэх асуудлуудын талаар;

 

          Шүүгдэгч Г....т уг сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлыг Д....оос очиж авахын өмнө түүнд Л.... юу авах гэж хамт явж байгаагаа тодорхой хэлсэн болох нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байгаа, Д....ийг Эрдэнэтээс ирэхэд нь Л....йн хамт тосон уулзаж уг ургамлын түүхий эдийг олж авахад хамтран оролцсон, ямар төрлийн юуны зориулалттай эд зүйлс авахад байлцсан болон түүнийг хамт хэрэглэсэн түүний үйлдлээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олж авахад хамтран оролцсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, харин өөрийн биедээ авч явсан бол давхар өөр гэмт хэргийн шинжийг хангах байсан тул прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх гэмт хэргээр зүйлчлэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

          Шүүгдэгч нарын мөрдөн шалгах, ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт зэргээр давхар нотлогдож байгаа, уг ургамлыг түүж бэлтгэсэн газарт үзлэг хийгээгүй, шээснээс дээж авахад мэргэжилтнийг оролцуулаагүй, гэрч ...ын зөрчлийн хэрэгт хариуцлага хүлээлгэсэн эсэх зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болон шууд хамаарал бүхий нотлох баримтууд биш тул шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Улсын яллагч: Шүүгдэгч Г....т 01 жил 02 сарын хорих ял, Л....д 1 жил 2 сарын хоиих ял, Д....ид 01 жил 02 сарын хорих ял тус тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. 

 

            Шүүгдэгч Л....йн өмгөөлөгч Б.Баттулга: Л.... нь олж авсан гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан, хадгалсан гэмт хэргийг насанд хүрсэн байхдаа үйлдсэн тул түүнийг өсвөр насны шүүгдэгчид тооцож ял эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү? гэв.

 

Шүүгдэгч Г....ийн өмгөөлөгч Н.Намжилцогт: Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах, гэм бурууд нь тохирсон байх зарчмыг баримтлах, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэж өгнө үү? гэв.

 

Шүүгдэгч Д....ийн өмгөөлөгч Э.Туул: Миний үйлчлүүлэгч уг бодисыг өөрөө хэрэглэдэггүй, энэ талын мэдлэг, мэдээлэл  муутай байдлаас болж хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж байгаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэж өгнө үү? гэв.

 

Шүүгдэгч Г...., Л.... Д.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, уг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, нийгмийн хор аюул ихтэй, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, насны онцлого, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан  Л....д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Г....т 01 жилийн хугацаагаар хорих ял, Д....ид 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, мөн цагаан өнгийн гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Г....ийн 2020.05.22-07.10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэсэн.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.... Д.... нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч Л.... Д.... нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад хариуцуулж, Г....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Еэнжив овогт ...ын ...йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Халх овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

 Эцээдүүд овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Л....йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

Д....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

 Г....ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г...., Л.... Д.... нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г....ийн урьдчилан цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

    5.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн гялгар ууттай 13,0157 грамм өвс гэх нэршилтэй Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг Цагдаагийн Ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Л.... Д.... нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.... Д.... нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгаж, энэ өдрөөс тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ