Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын 5 дугаар баг, Баянголд оршин суух, Чандмана, Жамцайн Наруушийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Нарууш шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Чандмана овогт Жамцайн Нарууш нь 1956 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт төрсөн. 1979 оны 06 дугаар сард хүнс, хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж, хүнс, хөдөө аж ахуйн яамны томилолтоор ирж, хүнс хөдөө аж ахуйн удирдах газрын дарга Д.Цогнийжавын 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №21 дугаартай тушаалаар Тахийн талд ирж 1992 оны 03 дугаар сар хүртэл ерөнхий аграномчоор тасралтгүй ажилласан. Мөн аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн дарга Р.Цогтбаатарын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот тушаалаар Тахийн тал хувьцаат компаний захирлаар томилогдон 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Энэ хугацааны шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт хөтлөгдсөн боловч 1983 оны дэвтэрт нөхөгдсөн гэх, мөн цалингийн баримт хагас дутуугаас баталгаажиж өгөхгүй байна гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололд Ерөнхий агрономчоор, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тахийн тал хувьцаат компаний захирлаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололд Ерөнхий агрономчоор, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992  оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тахийн тал хоршооллын захирлаар ажиллаж байсан болох нь  Говь-Алтай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай “ажилд томилох тухай” тушаалд “...Аймгийн Намын хорооны товчооны шийдвэрийг үндэслэн Бугат сум дахь Тахийн тал хоршооллын агрономчоор Жамцай овогтой Нарууш, ...нарыг 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай...” гэсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 250 дугаартай архивын лавлагаанд 1979 оны 08 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаа, Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршооллын даргын 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай “боловсон хүчнийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд” “...Жамцай овогтой Наруушийг хоршооллын агрономч, ахлах мэргэжилтнээр 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай...” гэсэн, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №10 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалд “...Ж.Наруушийг Тахийн тал хувьцаат компанийн захирлаар 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэсэн болон Говь-Алтай аймгийн гишүүн аж ахуйн нэгжүүдийн дарга, захирал нарын тогтвор суурьшилтын 1991-1994 оны судалгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иргэний тэтгэвэр авах эрх нь тухайн иргэний ажиллаж байсан газар эсвэл өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлж байсан нөхцөлд үүсэх бөгөөд Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №43 дугаартай архивын лавлагаанд “..Бугат сумын Тахийн тал ХХК нь 1991-1994 онуудад ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаагүй болохыг тодорхойлов...” гэсэн байх тул 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тахийн тал хувьцаат компаний захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.

Иймд Чандмана Жамцайн Наруушийг 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололд Ерөнхий агрономчоор, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тахийн тал хоршооллын захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Чандмана Жамцайн Наруушийг 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололд Ерөнхий агрономчоор, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тахийн тал хоршооллын захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН