Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1938007170458 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.Б-,

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн иргэн П.Б-ийн малыг маллаж байгаад тухайн малд байсан П.Ө- болон Д.Б- нарын хонийг хулгайлж бусдад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн ЦагааУул сумын 2 дугаар багийн иргэн П.Ө-, Д.Б- нарын хонийг хулгайлж бусдад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007170458 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудшинжлэн судлав.

Үүнд: Хохирогч П.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би өөрийн хүүхэд Мягмар-Очирын хамт Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын 02-р багт мал маллаж амьдардаг. 2019 оны 06-р сарын үеэр миний бие муудаад Улаанбаатар хотод эмчлүүлэхээр болсон. Тухайн үед өөрийн эзэмшлийн 152 тооны хонь, 128 тооны ямаа нийт 380 тооны бог малыг өөрийн найз П.Б-ийнд мал нийлүүлж харуулахаар тохироод би эмчилгээндээ явсан. Би Улаанбаатар хотоос 2019 оны 07-р сард Мөрөн суманд ирээд мөн эмчилгээ хийлгэсэн. 2019 оны 09-р сарын сүүлээр манай найз П.Б- над руу гар утсаар залгаад манай хүргэн Н.Б- танай хониноос 10 тооны хонийг Цагаан-уул сумын махны ченж Замиланд зарсан байна гэж хэлсэн. Би тухайн үед Цагаан-уул сум орж Замь ченжид Н.Б- гэх залуу зарсан хонь малыг харсан. Тэгтэл миний 6 тооны хонь мөн байсан...Ц.З- надад 520.000 төгрөг өгсөн. Ц.З- нь Н.Б-тэй учраа олно гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 18-р тал/,

Хохирогч А.Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 08-р сарын ихээр Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын 02-р баг Өвгөдийн гол гэх газар манайх нүүж очсон. Тэгтэл 2019 оны 09-р сарын сүүлээр Өвгөдийн голоос манайхтай ойр зусдаг Бааяа жинхэнэ нэрийг нь П.Б- гэх айлын хүргэн Н.Б- нь Цагаан-Уул сумын махны ченж Замь гэх хүнд хонины бэлчээрээс 10 гаран тооны хонь ачуулж зарсан гэж манай нутгийн хүмүүс яриад байсан. Тэр үеэр би ганцаараа ЦагаанУул сумын төв рүү мотоцикльтой орж Замь ченжгэй уулзсан. Замь ченж хэлэхдээ Н.Б-гээс хонины бэлчээрээс 10 тооны хонь худалдан авсан. Одоо уг 10 тооны хонь Цагаан-Уул сумын / яг хэддүгээр багийг нь мэдэхгүй байна / Хужирт гэх газарт манай малчны хонинд байгаа очиж үзээрэй гэж хэлсэн. Тухайн үед Замь ченж надад малчныхаа нэрийг нь хэлж байсан ба би одоо санахгүй байна. Би Хужирт гэх газарт очиж малчинтай нь уулзаж Н.Б-гийн зарсан 10 тооны хонийг хартал 4 тооны хонь нь манай хонь байсан. Би Замь ченжтэй гар утсаар яриад 4 тооны хонь нь манай хонь мөн байна хонио авъя гэж хэлтэл Замь ченж Н.Б- наад хонинуудын чинь мөнгийг авсан надад буцааж мөнгийг минь өгч байж хонио аваарай гэж хэлсэн. Би Замь 3 ченжид наад 4 тооны хонио амьд байлгаж байгаарай гэж хэлээд гэр рүүгээ явсан... Ц.З- надад 340.000 төгрөг өгсөн. Ц.З- нь Н.Б-тэй учраа олно гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцөгсөн: ...Н.Б- надаас 300.000 төгрөг зээлж аваад 6 төлөг өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд байж байтал 9 дүгээр сарын үед Н.Б- та 6 тооны малаа ирж ав гэхээр нь би Өвгөд багийн Сонгинт гэдэг газар очоод авах гэтэл хадам аав, ээж мөнгө явуул гээд байна 4 тооны хонь нэмээд авчих гэхээр нь би нэмж аваад маргааш нь 4 тооны хонины мөнгө болох 300.000 мянган төгрөг өгсөн юм...Би Н.Б-гийн өгсөн 10 тооны хонийг сар гаран өөрийн мал дээр байлгасан юм. Тэгээд авахгүй удахаар нь 10 тооны хонио зарчихсан. Гэхдээ тэр 10 хонины эзэд болох П.Ө- , Д.Б- нарын хохирлыг барагдуулж мөнгийг нь буцааж өгсөн. Харин би 10 хонины төлбөр болох 600.000 төгрөгийг Н.Б-гээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

Гэрч Г.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Баянмө/Баяа/ гэх залуу нэг эмэгтэй хүнтэй хамт ирж надтай уулзсан. Би тухайн үед хониндоо явж байсан. Баяа гэх залуу манай хонь байна гээд зураг дарж аваад байсан. Тэгэхээр нь би Жамиланжамцын хонь гэж хэлээд явуулсан. Намар би адуунд явсан хойгуур манай гэрт нэг залуу ирээд хонь шүүнэ гээд хонь шүүгээд явсан гэсэн. Тэр ямар залуу ирсэн гэдгийг би мэдээгүй. Манайд ирсэн Баяа гэх залуу хэдэн тооны хонь гэж яриагүй, манай асман хар толгойтой хонь мөн байна, өөр хонь байна гээд зургийг гар утсаараа дарж аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Манай хонинд П.Ө- 2019 оны 6 дугаар сард 200 гаруй хонь, 100 гаруй ямаа тавьсан. Би өвөл маллаж өгөхөөр болсон. Д.Б-гийн 4 хонь байсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед манай хонинд ирж нийлсэн байсан. Тэгээд Д.Б- авч чадаагүй байж байтал 2019 оны 9 дүгээр сарын 10-ны үед П.Ө-ийн 8 тооны хоньтой алга болсон байсан...Н.Б- нь манайд 2-3 жилийн өмнөөс ирж, очих болсон. Манай хүргэн болох гээд ирэн очин байдаг байсан. Манай охинтой таарамжгүй байхаар нь Н.Б-г хөөгөөд явуулсан. Би энэ жил 8 сарын 03-04 үед эмчилгээнд Мөрөн сум руу явсан. 10 гаран хоног яваад ирсэн чинь Н.Б- ирсэн манайд ирээд хадлан өвс авалцаад хонь маланд яваад байж байсан. Н.Б- нь манай хонинд явж байгаа П.Ө-, Д.Б- нарын хонийг зарсан байсан. Тэгэхээр би Н.Б-гээс П.Ө-, Д.Б- нарын хонины талаар асуусан чинь хээр бэлчээрт явж байгаад хүнд барьж өгсөн. Гэх мэтээр худлаа яриад байсан. Тэгээд би хүмүүсээс асуугаад байсан чинь Ц.З- гэх хүнд өгсөн сураг дуулдахаар нь Цагаан-Уул сумын төв орж ирж Ц.З- гэх хүнтэй уулзсан чинь Н.Б-г хонь өгсөн гэсэн. Ц.З- 4 гуай эхлээд Н.Б-г 8 хонь өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь Замиланцамц гуйн хонь байдаг Г.Л- гэх айлд очоод хонийг нь шүүсэн чинь Д.Б-гийн 4 хонь, П.Ө-ийн 8 тооны хонь байсан. Би П.Ө-, Д.Б- нарт хэлж хониныхоо учрыг олоорой гэж хэлсэн...Н.Б- нь манай хониноос хулгай хийгээгүй, П.Ө-, Д.Б- нарын 12 тооны хонийг хонинд явж байгаад зарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны хавар нутгийн ах Цагаан-Уул сумын иргэн Ц.З-ын нэрийг нь мэдэхгүй байна. Тэр хүнээс 300.000 төгрөг буюу 6 тооны төлөгний мөнгө зээлсэн. Тэр мөнгийг төрсөн дүү Ариунзаяагийн хүү Гоомаралын эмчилгээний мөнгөнд зарцуулсан. Тэгтэл 2019 оны 9 дүгээр сарын ихээр би Цагаан-Уул сумын төвд явж байгаад Ц.З- ахтай таарсан. Ц.З- ах надаас зээлсэн мөнгөө нэхэхээр нь маргааш Цагаан-Уул сумын өвгөд 2-р баг Сонгинт гэх газар ирээд хонио аваарай гэж хэлсэн. Маргааш нь би Ц.З- ахтай гар утсаар холбогдож байгаад хонины хээр авчруулсан. Ц.З- ах ганцаараа ногоон өнгийн Портер маркийн машинтай ирсэн. Би Ц.З- ахад 300.000 төгрөгийнхөө оронд 3 тооны эм төлөг, 3 тооны эр төлөг нийт 6 төлөг өгсөн. Мөн би дээр нь нэмээд 3 тооны эм хонийг нэгийг 80.000 төгрөгөөр бодоод өгсөн. Нийт би 9 тооны хонийг Замь ахын машинд ачаад явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 45-р тал/

Шүүгдэгч Н.Б-гйн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-62-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн ЦагааУул сумын 2 дугаар багийн иргэн П.Ө-, Д.Б- нарын 10 тооны хонийг хулгайлж бусдад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Энэ үйлдэл нь хохирогч П.Ө-, А.Д.Б-, иргэний нэхэмжлэгч Ц.З-, гэрч Г.Л-, П.Б- нарын мэдүүлэг, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэмт үйлдэл шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслшүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүдүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар, хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэл, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нар нь мал, хөрөнгөө хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн хувьд: Хохирогч нарт төлөх төлбөргүй. Харин иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Н.Б-гээс 600.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.З-ад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанашинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун /500/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 33/ гучин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь зүйтэй./500-(33х8)=236/ Эрүүгийн 1938007170458 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Н.ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Н.ийн Бг таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 33/ гучин гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Бгээс 600.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Зад олгосугай.

6. Эрүүгийн 1938007110458 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР