Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00051/и |
Дугаар | 48 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 48
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Баянговьт оршин суух, Боржигон Гэндэнсүрэнгийн Наранчимэгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Наранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Боржигон овогтой Гэндэнсүрэнгийн Наранчимэг нь 1962 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх эмнэлэгт төрсөн. 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улааанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Ажилчны районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар томилогдон 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллан АУДС-д суралцах болсон тул ажлаасаа гарсан. 1992 онд сургуулиа төгсөн Говь-Алтай аймагт шилжин ирж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэсэгт 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс их эмчээр томилогдон 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллан Өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжиж байгаатай уялдуулан Поликлиник, эх нялхасын амбулаторийг нэгтгэн нэгдсэн амбулатори болгоход амбулаторийн их эмчээр ажиллаж байгаад 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа авч хуулийн дагуу хүүхдээ асарч байгаад ар гэрийн байдлаас болж хөдөө мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Ажилчны районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэсэгт их эмчээр, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид их эмчээр тус тус ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Ажилчны районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэсэгт их эмчээр, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харьяа ажилчны районы хүүхдийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай “ажилд авах, халах, ээлжийн амралт, нэмэгдэл олгох тухай” тушаалд “...Гэндэнсүрэнгийн Наранчимэгийг VII/22-ноос сувиалагчаар тус тус ажиллуулсугай...” гэсэн, мөн тус эмнэлгийн ерөнхий эмчийн 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай тушаалд “...I-р тасгийн сувилагч Г.Наранчимэг нь АУДэСургуульд орсон тул 08 дугаар сарын 01-ээс ажлаас чөлөөлж АУДэСургуулийн боловсон хүчний мэдэлд ...шилжүүлсүгэй...” гэсэн, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/44 дугаартай тушаалд “...Эрүүл мэндийн газрын томилолттой ирсэн Г.Наранчимэгийг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн хэсэгт их эмчээр түр ...ажиллуулсугай... гэсэн, мөн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалд “...хүүхдийн хэсгийн их эмч Г.Наранчимэг...” гэсэн байгаа болон Г.Наранчимэгийн 1994 оны цалингийн тодорхойлолтод үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Боржигон Гэндэнсүрэнгийн Наранчимэгийг 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Ажилчны районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэсэгт их эмчээр, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон Гэндэнсүрэнгийн Наранчимэгийг 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Ажилчны районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэсэгт их эмчээр, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН