| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0062/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/55 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 15.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Э.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.О-д холбогдох эрүүгийн 1838003670274 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.О-,
Шүүгдэгч Э.О- нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд эмнэлэгт дуудлагаар ирсэн өвчтөн Ц.Н-д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Ц.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт мухар олгойн 2 хүндрэлийн улмаас амь нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-нд манай том охин Ц.Н- хөдөө мал дээрээ хүргэн Хашбатынд байж байгаад бие нь өвдөөд тэр оройгоо манай төрсөн дүү Ж.Э- түргэн дуудсан байсан. Дуудлагаар бага эмч Л.С- яваад ирсэн байсан. ... Охин маань цус шээсний шинжилгээ өгсөн. Шинжилгээнийхээ хариуг өдөр 14 цагаас лаборант Өлзий-Утсаас охин өөрөө очиж авсан. Хариуг нь тэр өдрөө Э.О- гэдэг их эмчид үзүүлсэн, Э.О- эмч зүгээр байна гэж хэлээд явуулсан байсан. ... Тэгээд ЭХО-д хараад нойр булчирхай хэтэрсэн байна. Мөрөн явах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд тэр өдрөө 13 цагийн үед түргэний машинаар Мөрөн явсан. Тэр оройгоо хагалгаанд орж бүхий л арга хэмжээг авсан. 2017 оны 12 сарын 02-ны өглөө 09 цаг 30 минутын үед эрчимт эмчилгээний тасагт охин маань нас барсан. Э.О- гэдэг залуу надтай 2020 оны 01 сарын 03-ны өдөр уулзаад уучлалт гуйсан, мөн надад 8 сая төгрөг өгөөд 10 сая төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон. Миний хувьд бол охиноо нас барсан даруйд сэтгэл зүй маш хүнд байсан. Цаг хугацаа явах тусам арай тайвшрах юм. Э.О- өөрөө буруугаа хүлээгээд надад учир байдлаа хэлээд уучлалт хүссэн болохоор би залуу хүний амьдралыг бодоод Э.О-г уучилсан. Э.О- цаашид хэлсэн ярьсандаа хохирол мөнгөө өгвөл надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-21-р 2-р хх-ийн 27-р хуудас/
Гэрч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Н- хониндоо яваад 16 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэдэс аймаар өвдөөд байна гээд байсан. Би өвчин нь намдахгүй байхаар нь 18 цагийн үед түргэн дуудсан. Л.С- эмч нэг их удалгүй ирээд сум руу аваад явья гэсэн өөр тоймтой зүйл яриагүй. Тэгээд сумын төв дээр байж байгаад 2017 оны 12 сарын 02-нд Мөрөн суманд ирээд хагалгаанд ороод нас барсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-р хуудас/
Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны11 сарын 22-ны орой 19 цагт Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цахир гэдэг газраас Ц.Н- 20 настай эмэгтэй эвхрээд гэдсээр нь өвдөөд бөөлжөөд даардас хүрнэ, бие зараана гэх дуудлагаар эмнэлгийн жолооч Д.Г-ын хамт 19:15 цагт явсан. Ийм дуудлага ирсэн талаар жижүүрийн сувилагч Д.И- надад утсаар хэлсэн. Тухайн өдөр би холын дуудлаганд явах хувиартай байсан. ... Хэвлий дээр дарж үзэхэд ямар нэгэн эмзэглэл байхгүй байсан. Тэгэхээр нь даралт ихэссэн, ходоодны үрэвсэлтэй байна гэж үзээд ношпа 2 мл-ийг натриар шингэлж судсаар хийсэн. Мөн шулуун гэдсээр өвчин намдаах лаа хийсэн. Тэгээд сумын эмнэлэгт хүргэж жижүүрийн сувилагч Ичинхорлоод 22:15 цагт хүлээлгэн өгсөн. Замдаа ямар нэгэн зовиургүй байсан. Маргааш өглөө нь Э.О- эмч өвчтөнийг үзсэн. Үүнээс хойш ямар эмчилгээ хийсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33-р хуудас/
Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өглөө ажил дээрээ ЗДТГ-т хуралд суугаад ирэхэд манай эмнэлэг дээр Ц.Н- 20 настай эмэгтэй царай зүс цонхийсон, хэвлий өвдөлттэй байсан. Би өвчтөнийг ЭХО-д харахад хэвлий нь бараан, дээд хэсэгтэй хөдөлгөөнтэй харагдаж байсан би өөрөө ЭХО-ны чиг баримжаа олгох сургалтанд суугаагүй болохоор аймгийн НЭ-ийн дотрын эмч З.Оюунчимэг рүү залгаад энэ талаар зөвлөгөө авахаар асуухад би нүдээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна, чиний ярьж байгааг сонсоход ямар ч байсан хүнд хүн байна, аймагт ирж нарийн мэргэжлийн эмчээр үзүүлсэн нь дээр байх гэж хэлсэн. Ер нь бол өвчтөнд онош тавихад хүндрэлтэй байсан. Тэгээд тэр өдрөө аймаг руу явуулахаар шийдэж 3-р багийн эмч З.Оюунбилэг өвчтөнийг эмнэлгийн тэргээр аймаг руу авч явсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 34-36-р хуудас/
Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... тухайнөвчтөн Ц.Н- нь хагалгаанд ороход хэт хүндэрсэн амь насыг нь аврах боломж маш бага байсан учраас энэ талаар ар гэрт нь мэдэгдэж гарын үсэг зуруулан хагалгаа хийсэн. Хэвлийг нээхэд урдаас их хэмжээний баастай өмхий идээ гарсан мөн сэмж үхжиж харласан байсан. Боломжтой бүхий л хэмжээгээр сэмжийг тайрч цэвэрлэхэд олгой нь үхжиж байхгүй болсон байсан. Тэгээд хагалгааг дууссаны дараа биеийн байдал нь хэт дордсон байсан учраас тэсэлгүй нас барсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ажилүүргийн хувиарын дагуу сумын Эрүүл мэндийн төвийн дарга эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийг мэдэж танилцаж байх, яаралтай хүндрэлтэй өвчтөнийг эмчийн танилцуулсны дагуу үзэх, шинжилгээнд хамруулах, шаардлагатай тохиолдолд бусад эмч нартай хуралдаж шийдвэр гаргах үүрэгтэй. Гэхдээ эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа бүх хүний асуудлыг заавал танилцана гэсэн үүрэг байхгүй. Э.О- эмчийн буруутай үйл ажиллагааг 4 хэлэлцэхэд тухайн үед эмч Э.О- нь өвчтөн Ц.Н-г үзээд онош тавьж, үйлчилгээ үзүүлсэн боловч тэр талаараа Эрүүл мэндийн төвийн дарга эмч Б.О-д мэдэгдээгүй тохиолдолд Б.О- эмч тухайн өвчтөний талаар заавал мэдэж танилцана гэсэн заалт байхгүй” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 1-2-р хуудас/
Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ихэмч Э.О-н тухайд өвчтөн Ц.Н-г бүрэн үзэж ялган оношилж чадаагүй, дараагийн шатлалын эмнэлэгт хугацаа алдаж хүргэсэн үйлдэл гаргасан байна гэж үзсэн. Уг асуудлын шалтгааныг судлахад эмч Э.О- нь ажилдаа хариуцлагагүй хандсан, мэдлэг туршлага дутмаг, бусад эмч ажилтнууддаа хэлж мэдэгдэж уг өвчтөний талаар зөвлөлдөөгүй зэрэг нөхцөл байдлаас болоод өвчтөн зөв эмчилгээ үйлчилгээ авч чадалгүй хугацаа алдаж өвчин хүндэрсэн байсан...” гэх мэдүүлэг /2- р хх-ийн 5-6-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай: “... Амь хохирогчийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Ц.Н- нь үхжиж цоорсон мухар олгойн үрэвслийн улмаас гялтангийн тархмал идээт үрэвслээр хүндэрч, олон эрхтний дутагдлын улмаас нас барсан байжээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хх-ийн 11-р тал/ Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүгнэлт /1-р хх-ийн 65-68-р тал/ Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1-р хх-ийн 81-р тал/ Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 82-83-р тал/ Эмч нарийн хамтарсан үзлэгийн маягт /1-р хх-ийн 88-р тал/ Мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /1-р хх-ийн 90-р тал/ Мэс заслын тэмдэглэл /1-р хх-ийн 91-р тал/ Мэс заслын аюулгүй байдлыг бүртгэх хяналтын хуудас, амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудас /1-р хх-ийн 93- р тал/ Мэдээжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явцад сэрээх үеийн хяналтын хуудас /1-р хх-ийн 94-р тал/ Мэдээгүйжүүлэлтийн явц /1-р хх-ийн 95-р тал/ Эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /1-р хх-ийн 104-р тал/ Эмгэг судлалын шинжилгээний протокол /1-р хх-ийн 107-110-р тал/ Жижүүрийн тэмдэглэл /1-р хх-ийн 111-113-р тал/ Түргэн тусламжийн явуулын бүх үйлчилгээг бүртгэх бүртгэл /1-р хх-ийн 114- 123-р тал/ Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /1-р хх-ийн 129-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/470 дугаартай албан бичиг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Монгол Улсын Ач анагаах ухааны Их сургуулийн бакалаврын дипломын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай албан тоот, ажлын байрны тодорхойлолт, их эмчийн ажлын байрны тодорхойлолт, /1-р хх-ийн 138-141, 144- 161-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.О- нь 2017 оны 11дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа тус эрүүл мэндийн төвд дуудлагаар ирсэн өвчтөн Ц.Н-д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Ц.Н- нь мухар олгойн хүндрэлийн улмаас амь нас барсан шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Б.Ц-ын мэдүүлэг /1-р хх-ийн 17-21, 2-р хх-ийн 27-р хуудас/, гэрч Ж.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 24-р хуудас/, гэрч Л.С-ын мэдүүлэг /1-р хх-ийн 31-33-р хуудас/, гэрч Б.О-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 34-36-р хуудас/, гэрч Б.Ч-ын мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Х.Б-ын мэдүүлэг /2-р хх-ийн 5-6-р хуудас/ шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч Э.О- нь өвчтөн Ц.Н-д эмнэлгийн тусламж үзүүлэхдээ эмчилгээ оношилгооны стандарт зөрчсөн, дараагийн шатлалын эмнэлэгт хугацаа алдаж хүргэсэн шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Э.О-гийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Э.О-н тухайд өвчтөн Ц.Н-г бүрэн үзэж ялган оношилж чадаагүй, дараагийн шатлалын эмнэлэгт хугацаа алдаж хүргэсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан, мэдлэг туршлага дутмаг, бусад эмч ажилтнуудтай уг өвчтөний талаар зөвлөлдөөгүй зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.О- ньхохирогч Б.Ц-ад 8.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, 10.000.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Э.О-гоос 10.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх 7 үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.О- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 141-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Э.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун /5.400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
2038000040031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Э.Од эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун /5.400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан таван мянга дөрвөн зуун /5.400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Э.Огоос 10.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цад олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тооцохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2038000040031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
дурдсугай.
7 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР