| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0034/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/57 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Ч.Бямбажаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ч.Бямбажаргал,
Шүүгдэгч В.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Э-т холбогдох эрүүгийн 1902008160328 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, В.Э-,
Шүүгдэгч З.В.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх боомтоор Оросын Холбооны улсын Иркутск мужийн захаас худалдан авсан, Монгол Улсын хилээр Тарифын бус хязгаарлалтай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтад багтсан ангийн зориулалттай 5 төрлийн, нийт 10370 ширхэг сумыг хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр, гаальд мэдүүлэлгүй, нууцаар өөрийн эзэмшлийн ... улсын дугаар Хонда Хоризон маркийн машинд нууж тээвэрлэн хил нэвтрүүлж, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.В.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх боомтоор Тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтад багтсан ангийн зориулалттай 5 төрлийн, нийт 10370 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр, гаальд мэдүүлэлгүй, өөрийн эзэмшлийн ... улсын дугаар Хонда Хоризон маркийн машинд нууж нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1902008160328 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Гэрч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 10дугаар сарын эхээр Х- гаднаас хар хайрцагтай сум оруулж ирж тавьсан. Надад хэлэхдээ сум оруулж тавьсан. Хүүхдүүдээс хол байлгаарай гэж хэлсэн...Сумыг хэрэглсэн, хэн нэгэнд худалдаж байгаагүй. Хэдэн ширхэг сум байсан талаар мэдэхгүй байна. Хайрцаг сум байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119-р тал/,
Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Байшинд ахтай сууж байтал ахын утас дуугараад гараад ир гэсэн бололтой, хоёул гаръя гэсэн, гадаа гартал цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин ирсэн байсан. Ингээд ах энийг өргөж оруулъя гэхээр нь би хайрцагтай зүйлийг өргөж байшинд оруулсан. Ах Од ахтай хоёр хайрцгийг оруулсан санагдаж байна. Ингээд орж ирээд хайрцагтай зүйлийг онгойлготол сум байсан. Гэтэл хаалга дуугараад цагдаа нар ороод ирсэн......Урд нь манай ах Х-т нэг сарын өмнө байхаа, 2019 оны 9 дүгээр сард сум авчирч өгч байсан юм. Тэгэхэд нь би анх харж байсан.... Би энэ бууны сумнуудыг хэдэн төгрөгөөр худалдан авч, хэдэн төгрөгөөр худалдан борлуулдаг талаар сайн мэдэхгүй байна. НаранО.Т- зах дээр зардаг юм шиг байна лээ. Дараа нь НаранО.Т- зах дээр хүнд өгчихөөд ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р тал/,
Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “......Би тухайн өдөр Ханх боомт хяналт шалгалтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан...Бүртгэлээс харахад тухайн тээврийн хэрэгслийг В.Э- гэх хүн жолоодож 13 цаг 04 минутанд, орох чиглэлд ямар нэг зорчигчгүйгээр нэвтэрсэн байна...Сумыг холбогдох зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны жагсаалтаар 3 хориглодог...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-127-р тал/,
Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Битухайн өдрийн 10 цагаас оройны 18 цаг хүртэл Хөвсгөл аймгийн Ханхын боомтонд гаалийн хяналт шалгалтын ахлах байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн... Тэр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.М- байцаагч үзэж шалгасан байсан. Тэр нь манай дотоод программаас харагдана. Миний хувьд тэр машиныг үзэж шалгасан зүйл байхгүй.... Ханх боомтоор тухайн үед сум авч яваад илэрсэн, хэн нэгэн сум авч яваагаа гаальд мэдүүлсэн ямар нэг тохиолдол гараагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-130-р тал/,
Гэрч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тухайн/2019.10.16/ өдөр би Ханхын боомтын тээврийн хэрэгсэл болон зорчигчийн орох, гарах чиглэлд хяналт шалгалт хийж ажилласан. Надтай хамт манай гаалийн улсын ахлах байцаагч Ч.Отгон хамт үүрэг гүйцэтгэсэн......Тухайн машиныг В.Э- гэх эрэгтэй хүн жолоодож машинд нь өөрийнх нь эхнэр гэх эмэгтэй хүн хамт зорчиж явсан. Тухайн машинд өөрсдийн хүнсний хэрэгцээний бага сага зүйлс, цөөн тооны гутал, хувцас зэрэг зүйлс тээвэрлэгдэж явсан. Тухайн боомтоор Ханх сумын голдуу иргэд нэвтэрдэг бөгөөд тэр хоёр хүнийг би анх удаа шалгасан болохоор одоо нилээд тодорхой санаж байгаа юм....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131- 132-р тал/,
Шүүгдэгч В.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Би 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ОХУ-н Иркутск хотын зах дээр явж байгаад нэр, хаягийг нь мэдэхгүй танихгүй орос иргэнээс 4 төрлийн бууны сумыг өөрийн зарахаар аваачсан тэмээний ноосон оймс, ноолууран цамц зэрэг нийт 3 сая орчим төгрөгийн бараагаар сольж авсан юм. Тухайн үед нийт хэдэн хайрцаг, хэдэн ширхэг сум авч байгаагаа нарийн тоолоогүй. Тэгээд би тэр өдрөө ОХУ-н Монды боомтоор нэвтэрч Хөвсгөл аймгийн Ханхын боомтоор Монгол Улс руу тухайн сумнуудыг авч орж ирсэн... Хэн нэгэнтэй хамтраагүй, хэн нэгэнд ч сум оруулж ирсэн талаараа хэлээгүй. Урд нь сум оруулж ирж байгаагүй, анхны удаа л сум оруулж ирсэн. Улсын хилээр хууль бусаар галт сум оруулж болохгүй талаар мэднэ. ... Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой Улаанбаатар хотод хүний машинд дайгдан орж ирээд урдын танил Одбаяр гэж хүнд 180 хайрцаг сумыг зараад өгөөч гэж өгсөн. Нэг сумыг 2200 төгрөгөөр зараад өгөөч гэж гуйсан”... гэх мэдүүлэг /1-р хх-н 175-176, 189-199-р тал/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5260 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 18 ширхэг сум нь иргэний болон харуул хамгаалалтын сумны ангилалд хамаарна. 4 Шинжилж буй 18 ширхэг сумны хошуу нь зүрхэвчгүй. Шинжилж буй 18 ширхэг сумаар буудлага үйлдэх, амьд биетийг хөнөөх чадвартай. Шинжилж буй 18 ширхэг сум нь үйлдвэрийн хийцийнх. Шинжилж буй 7.62х54 мм калибртай 6 ширхэг сум нь гол төмрийн суваг 7.62х54 мм калибртай галт зэвсгүүдэд таарч тохирон буудахад зориулагдсан. Шинжилж буй 7.62х39 калибртай 6 ширхэг сум нь гол төмрийн суваг нь 7.62х39 калибртай галт зэвсгүүдэд таарч тохирон буудахад зориулагдсан. Шинжилж буй 5.6х15 мм калибртай 6 ширхэг сум нь гол төмрийн суваг 5.6х15 мм калибртай галт зэвсгүүдэд таарч тохирон буудахад зориулагдсан. Шинжилгээнд ирүүлсэн 18 ширхэг сум нь байдлааны галт хэрэгсэлд хамаарахгүй...гэх дүгнэлт, гэрлэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 136-139-р тал/
Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухаймөрдөгчийн 2019.11.06-ны өдрийн тогтоолын дагуу “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн шинжээч Э.Эрдэнэбатын гаргасан 2019.11.07-ны өдрийн №210/01 дугаартай дүгнэлтээр Хонда Хоризон маркийн автомашиныг 5.000.000 төгрөгөөр, Тоёота Приус-20 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр, сумнуудыг тус бүрт нь үнэлгээ тогтоож сумны нийт үнэ 19.416.000, нийт үнэлсэн машин, сумнуудын үнэлгээ 32.416.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт. /1-р хх-н 139- 140-р тал/
Хөвсгөл аймаг, Ханхын боомтоор ... улсын дугаартай Хонда машин 2019 оны 10 дугаар сарын 16-нд, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хилээр нэвтэрсэн талаарх баримт буюу хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл /2-р хх-н 211-214-р тал/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р ххийн 14-р тал/ ЭЦА-ны Эдийн засаг гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой С.Б-н илтгэх хуудас /1-р хх-ийн 15-р тал/ Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-24-р тал/ Хойшлуулашгүйгээр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийнүзүүлэлт / 1-р хх-ийн 27-42,45-49,52-58,61-77,78-80-р тал/ Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 81-р тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ххийн 82, 104-109-р тал/ Хэтэвч, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 83-р тал/ Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-р тал/ Галт хэрэгсэл буюу суманд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 85-89-р тал/ 5 Эд зүйлд үзлэг хийх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 90-92-ртал/ Мөрдөн байцаалтын 1902008160328 дугаартай хэргийн материал, хэрэгтхураагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 94-95-р тал/ Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, прокурорын эд хөрөнгөбитүүмжлэх тухай тогтоол /1-р хх-ийн 98, 99-100-р тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 110-112-р тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн113-115-р тал/ Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 140-р тал/ Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийншинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 150-151-р тал/ Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 230-231-р тал/ Зээлийн гэрээ /1-р хх-ийн 232-233-р тал/ Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /1-р хх-ийн 234-235-р тал/ Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /1-р хх-ийн 238-р тал/ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсантухай тэмдэглэл /1-р хх-ийн 239,247-р тал/ Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааныбүлэг жагсаалт /2-р хх-ийн 233-р тал/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 239-р тал/ Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 240-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа даатгалын гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р ххийн 90, 212-217-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч З.В.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх боомтоор Тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтад багтсан харуул, хамгаалалтын сумны зориулалттай 5 төрлийн, нийт 10.370 ширхэг сумыг хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ... улсын дугаар Хонда Хоризон маркийн автомашинаар нэвтрүүлсэн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь гэрч Э.А-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р тал/, гэрч Г.М-ын мэдүүлэг /1-р хх-ийн 125-127-р тал/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 128-130-р тал/, гэрч Б.Ч-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р тал/, шүүгдэгч В.Э-ийн мэдүүлэг /хх-ийн ....-р тал/, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5260 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 136-139-р тал/, Шинжлэн ухааны академийн Биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 145-146-р тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14-р тал/, ЭЦА-ны Эдийн засаг гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой С.Бямбадэлгэрийн илтгэх хуудас /1-р хх-ийн 15-р тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-24-р тал/, хойшлуулашгүйгээр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 27-42,45-49,52-58,61-77,78-80-р тал/, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 81-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 82, 104-109-р тал/, хэтэвч, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 83-р тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-р тал/, галт хэрэгсэл буюу суманд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 85-89-р тал/, эд зүйлд үзлэг хийх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 90-92-р тал/, мөрдөн байцаалтын 1902008160328 дугаартай хэргийн материал, хэрэгт хураагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р ххийн 94-95-р тал/, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-ийн 98, 99-100-р тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 110-112-р тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 113-115-р тал/, хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 140-р тал/, шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 150-151-р тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 230- 7 231-р тал/, зээлийн гэрээ /1-р хх-ийн 232-233-р тал/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /1-р хх-ийн 234-235- р тал/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /1-р хх-ийн 238-р тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 239,247-р тал/, Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт /2-р хх-ийн 233-р тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 239-р тал/, мөрдөгчийн тэмдэглэл /2-р ххийн 240-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн улсын хилийн зөрчил, уг гэмт хэргийн талаарх хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хууль бус үйлдлээр илрэх ба хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулж байгааг, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн 1.4дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч В.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч В.Э-т эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 214-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлохбаримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10.352 ширхэгсумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, В.Э-ийн эзэмшлийн ... улсын дугаартай Хонда Хоризон маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч В.Э-т буцааж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1902008160328 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Вын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Э овогт Вын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч В.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10.352 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг, мөн хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, В.Эийн эзэмшлийн Х улсын дугаартай Хонда Хоризон маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч В.Эт буцааж олгосугай.
6. Эрүүгийн 1902008160328 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Эт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР