Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 2038000730066 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.М-,

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутаг дэвсгэр Баянгол гэх газарт өөрийн эзэмшлийн Land cruiser 80 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон, зам тээврийн осол гаргаж хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутаг дэвсгэр Баянгол гэх газарт 2 өөрийн эзэмшлийн Land cruiser 80 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон, зам тээврийн осол гаргаж хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000730066 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд тэр жолоочтой холбогдоод маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09-10 цагийн үед тэр жолооч бид гурвыг байсан айлаас ирж аваад гарсан. Тэр жолоочийг Т- гэдэг гэж байсан. Тэр машинд жолоочоос гадна түүний хадам дүү гэх эмэгтэй урд сууж явсан. Арын суудал дээр Э-, Д.У-, би, ой гарантай хүүхэдтэйгээ сууж явсан. Тэгтэл Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн урд байдаг Баянголын сайрыг гарч яваад машин нь гэнэт мурилзаад байх шиг мэдрэмж төрсөн. Тэгтэл гэнэт унаад дээшээ харчихсан байсан. Тэгээд машинаас арай гэж гараад зам орчныг харахад бараан зам байсан. Тэнд гадаа гарч машины зам тосож нилээн удаан зогссон. Машинаас буухад миний хүзүү хөдлөхгүй болчихсон, хойшоо гэдийж гарч ирсэн. Миний хүзүү маш хөндүүр болчихсон байсан...Тэр өдөр хагас сайн өдөр байсан учраас 1 дэх өдөр ирж томографикийн зураг авахуулаад хэвтэх шаардлагатай бол хэвтүүлнэ гэхээр нь айл руугаа тарцгаасан. Тэгээд 1 дэх өдөр эмнэлэг дээр очиж рентгэн зураг, томографикийн зураг авахуулаад эмнэлэгт хэвтэх шаардлагатай гээд намайг мэс заслын тасагт хэвтүүлсэн. Миний хүзүү толгой маш их өвддөг, толгой өвдөхөөр зүүн хөл маш их өвддөг болсон. Одоо би доголж явдаг болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/

Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөрөн сумаас 2020 оны 01 сарын 11-ний үдээс өмнө 10 цаг өнгөрч байхад гарсан байх. Тэгээд замдаа явж байгаад Бүрэнхаан гэх газрын наахан талд ертөнцийн зүгээр зүүн талд нь гөлөөнтэй, хальтиргаатай зам дээр машин шарваж байгаад хажуу тийшээ дугуй нь хальтраад машин унасан. Тэгээд машинаас Б.М- ах бид хоёр түрүүлж гараад дараа нь арын суудал дээр сууж явсан хүмүүсээ гаргах гэтэл хаалга нь онгойхгүй байхаар нь би хойд хаалганы цонхны шил нь рамнаасаа мултарч сөртийсөн байгааг нь уг сөртийсөн хэсгээс татсан чинь 3 хаалганы цонх нь хагарч арын суудал дээр сууж явсан хүмүүс тэр хагарсан цонхоор гарч ирсэн. Миний биед өвдөж байсан зүйл байхгүй болохоор би эмчид үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би аймгийн төвд сургалтанд суугаад 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн төвөөс Цэцэрлэг сумын чиглэлд явж байгаад Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн урд Баянгол гэх голын мөсөөр гараад явж байтал бид нарын зорчиж явсан Ланд 80 маркийн ... улсын дугаартай машин онхолдсон юм. Их хурдтай яваагүй, зөөлөн явж байсан. Халтиргаан дээр шарваж бөгсөө шидээд нэг мэдэхэд дээшээ хараад уначихсан. Миний биед гэмтэл зовиур байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29-р хуудас/

Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн төвөөс Цэцэрлэг сумын чиглэлд явж байгаад Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн урд Баянгол гэх голын мөсөөр гараад явж байтал бид нарын зорчиж явсан Ланд-80 маркийн ... улсын дугаартай машин онхолдсон юм. Уг машин хурд багатай явсан учраас маш зөөлөн унасан. Миний биед гэмтэл зовиур байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Мөрөн сумаас Ховд аймаг орох гэж явсан ба замаараа Цэцэрлэг сумаар дайрна гэж Энхцог, Б.О-, Д.У-, Н- нарыг авч явсан. Тэгээд өглөө 10 цаг 30 минутын үед Мөрөн сумаас гараад Бүрэнтогтох сумны Бүрэнхаан багийн зүүн талд 2 км зайтай газар 30-40 км/цагийн хурдтай явж байхад цастай гулгатай зам дээр машин гулгаж ховилд цохиулаад машин хажуу тийшээ харж унаад дээшээ харж осолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 94- 95-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 72 дугаартай: Б.О-ийн биед хүзүүний 4 дүгээр нугаламд шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүчтэй доргилтийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Б.О-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэднийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн: ...... улсын дугаартай Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М- нь Монгол Улсын 4 Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан /Жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдлыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна/, мөн уг дүрмийн 1.3-т заасан /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино/ гэсэн тус тус заалтыг зөрчсөн байна...гэх дүгнэлт /хх-ийн 49-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р тал/ Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8-10-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-13-р тал/ Итгэлт Эстимэйт ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-60-р тал/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 74-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-73-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.М- нь 5 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутаг дэвсгэр Баянгол гэх газарт өөрийн эзэмшлийн Land cruiser 80 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, өөрийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар 6 шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Б.М-ийн эзэмшлийн ... улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М-д буцааж олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000730066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Бын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Бын Мийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Б.Мийн эзэмшлийн Х улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Мд буцааж олгосугай.

5. Эрүүгийн 2038000730066 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР