Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч П.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пагмасүрэнгийн П.Э-т холбогдох эрүүгийн 2038001570143 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Э-,

Шүүгдэгч П.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт Д.Л-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх, баруун шанаа, дух, зүүн хацар, хамрын нуруу, цээж, хоолой, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2 үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний шөнөсогтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт Д.Л-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх, баруун шанаа, дух, зүүн хацар, хамрын нуруу, цээж, хоолой, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001570143 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Тосонцэнгэл суманд ирээд хүргэн Б.Э- ахын гадаа буугаад гэрт нь ортол Б.Э- ах, Төр ах, Хишигээ эгч, П.Э- ах эхнэрийн хамт амарч байсан. Би ороод бүх хүмүүстэй мэнд мэдээд байж байтал П.Э- ах босч ирээд хэрүүл өдөөд байхаар нь өөдөөс нь дуугүй унт битгий хэрүүл өдөөд бай гэж хэлэхэд чи миний дууг хорьдог хэн юм бэ? Өмнө нь чи миний хөлийг хугалсан гэхээр нь би танд өгөх юмыг хангалттай өгөөд асуудлыг шийдэх газраар нь шийдүүлсэн. Та юу яриад байгаа юм бэ гэхэд одоо би чамайг яасан ч яадаг юм гээд газарт байсан галын хайч аваад толгой руу 3-4 удаа цохисон...Надад одоо эмчилгээний зардал болох 300,000 мянган төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ххийн 14-р хуудас/

Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төв дээр нөхөр П.Э-ийн хамт орж ирээд 22 цагийн орчимд хуурай ах болох Б.Э-ын гэрт хамт 0,5 литрийн сэржим нэртэй архи авч ороод ууж дуусаад би унтаад өгсөн. Унтаж байхад 3 дугаар багийн Д.Л- гэх залуу ороод ирсэн. Манай нөхрийг шүдлэн ямааны нас байх биш, шүдлэн ямааны бяр ч байх биш чи чаддаг юм бол намайг нэг цохичих гээд маргалдаад зогсож байсан. Тэгтэл манай нөхөр газраас галын хайч аваад Д.Л-ийн толгойн тус газар цохисон чинь хэвтэж байсан Б.Э- ах босч ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /ххийн 22-р хуудас/

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эхнэрийн хамт гэртээ амарч байхад 19 цагийн орчимд найз Төр халамцуу ирээд гэрт орж ирээд хоол идээд унтаад өгсөн. Эхнэр бид хоёр орондоо ороод унтах гэж байхад 22 цагийн орчимд манай хуурай дүү П.Э- эхнэр Г.О-ын хамт манайд орж ирээд 0,5 литрийн сэржим архи хувааж уугаад П.Э- надад хандаж ах бид 2 оройтчихлоо танайд хоноод явъя гэхэд нь би тэг тэг гэхэд Г.О- ороо засаад хэвтээд өгсөн. П.Э- бид 2 юм яриад сууж байтал 23 цагийн орчимд Д.Л- гаднаас орж ирээд ах би Мөрөн сумаас явж байна танайд хоноод өглөө явъя танайд хэн хэн байгаа юм бэ гэхэд нь би П.Э-, эхнэртэйгээ хамт байна гэхэд аан гэж хэлээд П.Э- ахаа 2 уулаа гаднаас мотоцикпь оруулаад ирье гээд 2 уулаа гараад явсан. Тэр хоёр буцаж гэрт орж ирэхдээ 2 уулаа хэрэлдсээр орж ирсэн. Тэгэхээр нь би та 2 боль гэж хэлэхэд Д.Л- өвөрөөсөө 0,75 литрийн хараа архи гаргаж ирээд өөртөө нэг хийж уугаад П.Э-т хандаж шүдлэн ямааны насгүй гээд хэрэлдэж байтал П.Э- зуухны хажуу талд байсан галын хайч аваад шууд Д.Л-ийн толгой руу цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Шүүгдэгч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төв орж ирээд 22 цагийн орчимд хуурай ах болох Б.Э-ын гэрт эхнэр Г.О-ын хамт 0,5 литрийн сэржим нэртэй архи авч ороод ууж дуусаад унтах гэж байтал гаднаас манай багийн Д.Л- гэх залуу орж ирээд бид нартай мэнд мэдээд өвөрөөсөө 0,75 литрийн хараа нэртэй архи гаргаж ирээд надад хандаж П.Э- ахаа 2 уулаа миний мотоциклийг түрээд оруулаад ирье гэхэд нь за гээд гарч бид 2 мотоцикпийг нь оруулаад буцаад гэрт ортол Д.Л- архиа задлаад өөртөө хийж уугаад шууд над руу хандаж чи шүдлэн ямааны нас байх биш, шүдлэн ямааны бяр ч байх биш чи чаддаг юм бол намайг нэг цохичих гэхэд нь би газар руу хартал галын хайч байхаар нь аваад эхлээд толгой руу нь зөөлөн цохисон. Тэгэхэд Д.Л- дахин чаддаг юм бол чанга цохиоч гэхээр нь би уур хүрээд хүчтэй толгой руу галын хайчаар цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай: Д.Л-ийн биед зүүн чамархайн хуйханд шарх, баруун шанаа, дух, зүүн хацар, хамрын нуруу, цээж, хоолой, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмт байх боломжтой. 4 Д.Л-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгйин Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын мал тооллогын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-48-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт Д.Л-той хэрүүл маргаан үүсгэж, галын хайчаар толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх, баруун шанаа, дух, зүүн хацар, хамрын нуруу, цээж, хоолой, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Д.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, гэрч Г.О-ын мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат 5 мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч Д.Л-ийн эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор галын хайч зориуд ашиглан, түүний толгой хэсэгт нь цохиж байгаа шүүгдэгч П.Э-ийн гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч П.Э-ийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч П.Э-, хохирогч Д.Л- нарын таарамжгүйхарилцаа, согтууруулах ундааны хэрэглэсэн, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Э- нь хохирогч Д.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай түүний мэдүүлэг, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 49-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл 6 байдалд тооцов.

Шүүгдэгч П.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

2038001570143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хөх хошуу овогт Пагамсүрэнгийн П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөх хошуу овогт Пагамсүрэнгийн П.Эийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 2038001570143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР