Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Д.Ч.И-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Г.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхнээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-ад холбогдох эрүүгийн 2038000080063 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Ч-,

Шүүгдэгч Г.Ч- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймМөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Prius 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 18 дугаар зүйлийн 18.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас урд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.И-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ч- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймМөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Prius 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 18 дугаар зүйлийн 18.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас урд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.И-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000080063 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтушинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Ч.И-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед манай гэрт Эрдэнэбаатар бид хоёр 1 шил архи уугаад сууж байтал гаднаас О- ирээд ууж байсан нэг шил архинаас хамт уусан. Тухайн үед О-ын ДАХ номертэй тээврийн хэрэгслийг нэг хашаанд хамт амьдардаг Э.Э-ээр бариулаад Мөрөн сумын ... тоотод байрлах манай ах Сүхбаатарын хашаанаас эвдэрсэн мотоцикль О-ын ар талын тээшний хэсэгт хийж ирэх болсон. Ингээд манай гэрээс О-, Эрдэнэмөнх, манай хүү 6 настай Эрдэнэбаяр бид нар гарч Э.Э- О-ын машиныг жолоодож Сүхбаатар ахын хашаанаас мотоциклио О-ын суудлын жижиг машины ар талын хэсэгт хийгээд явсан. Бид нар мотоциклио ачаад 10 дугаар хороонд найз Хуягаагийн гэрээр би ганцаараа орсон чинь эхнэр Мягаа гэртээ ганцаараа байсан. Тэгээд 9-р хорооны засмал зам зүүнээс баруун зүг рүү явж байтал О-ын машины ар талд хийсэн байсан мотоцикль маань зам дээр унасан. Э.Э- машин барьж явахдаа 20 орчим км цагийн хурдтай явсан байх. Тэгээд зам дээр мотоцикль маань унаад машинаас О-, Э.Э-, миний хүү Эрдэнэбаяр нар буугаад унасан мотоцикпийн баруун талд би, зүүн талд О- өргөөд машины тээшний хэсэгт хийх гэж байтал араас жижиг суудлын машин ирээд мөргөсөн. Тэгсэн чинь би замын хажуу талд буюу явган хүний зам дээр хэвтэж байсан. Босоод харсан чинь О- замын нөгөө талд хөл гээд сууж байсан. Миний хүү Эрдэнэбаяр, Э.Э- хоёр хамт замаас гарчихсан зогсож байсан. Ингээд мөргөсөн машинаас 4 эрэгтэй хүн буугаад ирчихсэн цагдаа эмнэлэг дууд гээд байгаа бололтой байсан. О- миний хөл гээд орилоод байхаар нь эмнэлэг орох гээд Отгонбаяр, Эрдэнэбаяр бид гурвыг машиндаа суулгаад аваад явсан. Машинд мөргүүлсний дараа биеийн байдал эвгүй болчихсон. Мөргүүлээд шоконд орсон бололтой юм хэлж чадахгүй болчихсон. Тэр хүмүүс О-ын хөлийг гээд байснаас намайг яаж байна гэж асуугаагүй. Тухайн үед миний баруун гарын урд хэсгээр бага зэрэг хавдаж байсан Амнаас цус гараад уруул гэмтсэн байсан. Тэгээд маргааш өдөр нь баруун гарын хавдар нь улам их болсон. Би гайгүй байлгүй гэж бодоод 2 хоносон чинь миний баруун гар тэр чигээрээ хавдаад мөр хүртэл хар өнгөтэй болоод эхэлсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтсэн чинь гарыг маань үхжилт явагдсан байна гэсэн. Ингээд Улаанбаатар хотруу яаралтай яв гэсэн. Миний гар хэр удаан ийм байдалтай байхыг мэдэхгүй Би эмчилгээний зардалд нийт 1.270.000 төгрөг зарцуулсан. Намайг мөргөсөн жолооч залуу хот явах онгоцны зардал, уургийн мөнгө, эхнэрийн автобусны зардал гээд нийт 670 000 төгрөг өгсөн. Мөн гэр бүлээ тэжээж төмрөөр эд зүйл хийдэг байсан болохоор 2 сая төгрөг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Гэрч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөрөн сумын 9-р хорооны хар замтай гудамжинд зүүнээс баруун урсгалд явж байтал эсрэг урсгалаас машины тод гэрэл тусаж 2 машин зөрөөд зогссон чинь урд талд байсан мотоциклийг анзааралгүй мөргөсөн байсан. Тухайн үед Г.Ч- өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Г.Ч- бид 2 машинаас буугаад мөргөсөн мотоцикль дээр очсон чинь эрэгтэй хүн мотоцикпь тулаад хөл хөл гээд орилоод байсан. Явган хүний зам дээр буюу мотоцикпийн хажуу талд 6-7 дугаар ангийн хүүхэд, одоо гар нь гэмтсэн гээд байгаа ах 2 зогсож байсан. Мотоцикпийн урд талд 2 алхам зайтай цайвар өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл зогсож байна. Би машинаас буугаад харахдаа мотоцикльтой хүмүүс цайвар өнгийн машины араас өргөөд зогсож байхад нь Г.Ч- араас нь очород мотоцикпийг мөргөсөн юм байна гэж бодсон. Би мөргөсөн мотоциклийн хөл гээд байсан залууг орилоод байхаар нь мотоциклийг нь хэвтүүлж тавиад хөл гээд байсан залууг яаж байна гэсэн чинь цайвар өнгийн суудлын машиныг нэг хүн асааж хөдөлгөөд бид нарын зогсож байснаас нэг хашааны хаалганы цаад талд тавиад аваарын гэрэл асаасан. Ингээд цагдаа дуудмаар юм байна гэж би болон тэнд байсан хүмүүс ярьж байтал хөл гээд нэг залуу нь улам орилоод байхаар нь эмнэлэг аваад явах уу гэсэн чинь тэгье гээд хөл нь гэмтсэн хүн, хамт явсан өндөр нуруутай ах, хүүтэйгээ Г.Ч-ын машинд суугаад төв зам уруудаад явж байтал хөл нь гэмтсэн залуу эмнэлэг орохгүй хэдэн төгрөг өгчих тохирмоор байна гэсэн. Бид нарт ямар ч мөнгө байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/

Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өг“...Ч.И- ахын мотоциклийг машины арын багажинд тал хэсгээр нь хийгээд 200 орчим метр явж байтал мотоцикль хар замын тээврийн хэрэгсэл зорчих хэсэг дээр унасан. Тэгээд Ч.И-, О- ах бид 3 мотоциклоо өргөөд машины ар талын багажид хийх гээд явж байтал ... улсын дугаартай Приус маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд Мотоциклийн хоёр талаас өргөж явсан Ч.И-, О- ах нарыг мөргөсөн чинь Ч.И-, О- ах нар 2 машины дунд мотоцикльтойгоо хавчуулагдаж миний унаж явсан О- ахын машины арааг “Р” дээр тавьсан болохоор машин хөдлөөд урд талын ацтай шонг урд хэсгээрээ мөргөсөн. Би тухайн үед мотоциклоо тавиад бултаж амжсан. О- ах мөргүүлсэний дараа хөл гээд орилоод, Ч.И- ах амнаас нь цус гарсан байдалтай байсан. ... гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээс 3 эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс бууж ирээд та нарын буруу машины аваарын гэрэл татсангүй гэх мэтээр маргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/

Гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар 10 дугаар хорооноос мотоциклийг нь машиныхаа ар талын ачааны хэсэгт урт талаар нь хийгээд 9-р хорооны Оюун дэлгүүрийн уулзвар өнгөрөөд хар зам дээр зүүнээс баруун талын урсгалд явж байтал мотоцикль газарт унасан Эрдэнэмөнх, Ч.И- ах, Энхүүш бид нар машинаас буугаад Э.Э- машины багаж онгойлгох гээд Ч.И- ах бид 2мотоциклийн 2 талаас өргөсөн байдалтай байж байтал гэнэт нэг суудлын тээврийн хэрэгсэл зүүнээс баруун урсгалд бид нарын араас ирж мөргөсөн. Энэ үед Э.Э- Энхүүшийг татаж машинд мөргүүлэхээс аварсан. Ч.И- ах бид хоёр мөргүүлсэний дараа мотоцикль газарт би хар замын тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт, Ч.И- ах явган хүний зам дээр газар унасан байсан. Миний машин 100 метр өнхрөөд гэрлийн шон урд талын хэсгээрээ мөргөөд зогссон байсан. Би нөгөө мөргөсөн машины жолоочоос надад мөнгө өг миний хөл өвдөж байна би хөлөө үзүүлмээр байна гэсэн. ... Ч.И- ахыг энэ өдөр 23 цагийн үед гэрт нь буулгах гэж байхад миний баруун гар өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р тал/

Гэрч Э.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад мөрөн сумын 14-р хороонд найзынхаа гэрт Баасан-Очирын хамт очсон чинь гэр нь хүн байхгүй эзэнгүй байхаар нь хамт ажилладаг Ч.У- ахыг машинтайгаа ирж аваач гэж хэлсэн. Тэгж байтал Ч.У-, Г.Ч- ах нар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж Баасан-Очир бид 2-ыг аваад 9-р хорооны хар замаар зүүнээс баруун тийш явж байгаад урд талын суудалд суусан байсан Ч.У- ах, жолоо барьж явсан Г.Ч- ах нар ямар хуц гэрэл бэ гэж ярьж байснаа гэнэт машинаа зогссон. Ч.У- ах машины хаалга онгойлгож хараад юм мөргөчихлөө гээд Ч.У-, Г.Ч- ах нар машинаас буусан. Тэгээд машинаа гадаа хэрүүл болоод байх шиг болохоор нь Баасан-Очир бид 2 машины ар талын суудал дээр сууж байгаад буусан чинь Г.Ч- ахын машин урд хэсгээрээ 1 мотоцикл мөргөсөн, мотоциклын урд талд саарал өнгийн байх суудлын жижиг машин бас мөргөлдсөн бололтой зогссон байсан. Тухайн осол болох үед Ч.У-, Г.Ч- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Би Г.Ч- багштай 2008 оноос хойш танилцаж мэддэг болсон. Г.Ч- багш 2012 оноос хойш хамт ажиллаж байгаа. Г.Ч- багш маань шударга, даруухан, хамт олны дунд нэр хүнд сайн, багш, шавь нараа их тусалж дэмжиж байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хааяа тааруулж хэрэглэдэг. Би Г.Ч- багшийг ах гэж дууддаг бас их хүндэлж явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/

Гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр Ч.И-, хүү Эрдэнэбаяртайгаа орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Ч.И- гэртээ орж ирэхдээ уруулаас нь цус гарчихсан, баруун талын гар нь бага зэрэг хавдсан байдалтай ирсэн. Ч.И- надад хэлэхдээ сая О-ын машины ар талын ачааны хэсэгт мотоциклио ачих гэж байтал араас машин ирээд мөргөөд ийм болчихлоо гэсэн. Ингээд маргааш өглөө нь Ч.И-ын баруун талын гарын хавдар нь нэмэгдсэн байсан. Ч.И- өөрөө гайгүй байх гээд эмнэлэгт үзүүлээгүй. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байхаа Ч.И-ын баруун гар нь хавдаад харлаад байхаар нь үзүүлсэн чинь яаралтай хот яв гэсэн. Ч.И- бид хоёр хот явж Гэмтэл согог судлалын төвд Ч.И- 2 удаа гарын хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р тал/

Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Чи багш багш, дасгалжуулагч мэргэжлээр 12 жил ажиллаж байгаа. Хүндийн өргөлтийн багш, дасгалжуулагч ажилтай, сурын спортын мастер, аймгийн сурын холбооны тэргүүн, аймгийн Спорт хорооны багш, дасгалжуулагч ажилтай. Шавь нараас нь хүндийн өргөлтөөр олон улсын хэмжээний мастер 5, спортын мастер 8 төрөн гарсан. Г.Ч- багш маань дуу цөөтэй, олон хүнтэй найзлаад байдаггүй, даруухан, үнэн ч шударга, багш хүн болохоор хүний төлөө гэсэн сэтгэлтэй, сарын цалингаараа сурагч нартаа витамин уураг авч өгч харагддаг их сэтгэл сайтай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, сахилга ёс зүйтэй хүн байгаа юм. Гэмт хэрэг, зөрчилд миний мэдэж байгаагаар холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/

Гэрч П.О-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны орчим Ч.И- ахаар 3 ширхэг тогоо тавьдаг тулга хийлгэх гээд Мөрөн сумын 9-р багт байрлах гэрт нь өөрийн биеэр очиж захиалга өгсөн. Тэгээд хөдөөнөөс тулга авах хүн ирэхээр нь би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Ч.И- ахын гэрт очих үед гэртээ эхнэр, хүүхдийн хамт миний захиалсан тулгыг хийгээд дуусгах гэж байсан. Би хэсэг хүлээж суугаад 3 ширхэг тулгаа аваад 24,000 төгрөг өгөөд явсан. Энэ үед Ч.И- ахын бие эрүүл, гартаа алх, багаж бариад төмрөөр, тулга хийж байсан. Өөр захилга байгаа бололтой гэрт нь зуух, яндан бас байсан. Би өмнө нь Ч.И- ахаар гэртээ зуух, усны тэрэг хийлгэж байсан. Эхнэр П.О- нь Ч.И- ахын хийсэн зуух, яндан, усны тэрэг, тулгыг зах дээр зарж борлуулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Э.М- ахын гэрийн гадаа 4 ширхэг лаазтай пиво уусан. Э.М-гийн найз нь 14-р хороонд байдаг найзынхан гэрийн гадаа очсон чинь хүн байхгүй байхаар нь ажлын газрынхаа ах болох Ч.У- ахтай Э.М- ах утсаар яриад машинтайгаа 14-р хорооноос ирж аваач гэсэн 20 орчим минутын дараа багш Г.Ч- ахын Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж авсан. Г.Ч- ах машинаа барьсан, Ч.У- ах машины урд талын суудал дээр суучихсан ирсэн. Э.М- ах бид 2 машины ар талын суудалд суугаад 9, 10, 11 дүгээр хорооны аль юм гэр хорооллын дотор талд хар зам дээр зүүнээс баруун тийш урсгалд явж байтал Ч.У- ах урдаас ямар хурц гэрэл тусаж байна гэж хэлээд удалгүй Г.Ч- ах юм мөргөх шиг болсон. Ч.У-, Г.Ч- ах 2 машинаас буухаар нь машины ар талын суудал сууж байгаад харсан чинь юу нь мэдэгдэхгүй байсан. Энэ үед Э.М- машинаас буухаар нь би араас нь буугаад Г.Ч- ахын машины урд очсон чинь мотоцикл мөргөж унагасан бололтой нэг эрэгтэй хүн хөл гээд зогсож байсан. 8 орчим настай эрэгтэй хүүхэд, 35 орчим настай эрэгтэй хүн замын хажуу талд зогсож байсан. Г.Ч-, Ч.У- ах нар цагдаа дууд гэсэн чинь хөл гээд байсан хүн нь цагдаа дуудахгүй гэсэн. Г.Ч- эмнэлэг орж хөлийг нь үзүүлэх гээд машиндаа хөл гээд байсан ахыг 8 орчим настай хүүхэд, 35 орчим настай ах, Э.М-, Ч.У- ах нар суугаад эмнэлэг явсан чинь хөл гээд байсан ах 100,000 төгрөг өгчих эмнэлэг орж үзүүлэхгүй гэсэн. Г.Ч- ах спорт хорооны бариач Даваадорж ах дээр очоод бариулах гэсэн чинь хөл гээд байсан ах бариулаагүй. Бид нар “Од” баарны гадаа очоод Э.М- ах бид 2 буух санаатай байснаа хөлөө гээд байсан ахыг “Од” орох уу адилхан эр хүмүүс байна гэж Э.М- ах хэлсэн. Тэгээд “Од” орж амжаагүй байтал Г.Ч- ахын эхнэр / нэрийг нь мэдэхгүй/ ирсэн. Ингээд би гэр лүүгээ алхаад яваад өгсөн. Үүнээс хойш юу болон талаар мэдэхгүй... Тухайн үед Г.Ч- согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Г.Ч- ах ер нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/

Шүүгдэгч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны оройн 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжны хар зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Ч.И- гэдэг хүнийг мөргөсөн. Гэхдээ Ч.И-ын мотоцикл ачих гэж байсан тээврийн хэрэгсэлд анхааруулах ослын тэмдэг тавигдаагүй, аваарын гэрлээ асаагаагүй байсан. Би осол болсны дараа Ч.И-, О- нарт цагдаа дуудах гэхэд О- цагдаа дуудахгүй эндээ учраа олох юм яриад 100,000 төгрөг надаас нэхсэн. Би О-, Ч.И- нарыг эмнэлэгт үзүүлэх гээд өөрийн машинд суулгаад авч явахад О- бид нар зүгээрээ эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Би ядаж хөлийг чинь бариулъя гээд Бөхийн өргөөндажилдаа гарч байсан Даваадорж бариач дээр очиж бариулах гэтэл О- бариулахгүй чиний барьдаг гэж юу байдаг юм гээд байсан. Энэ үед Даваадорж бариач уурлаад ажил руугаа буцаад орсон. Энэ байдлаас болж эмнэлэг ороход хүндрэлтэй юм байна. Өөрийн хэлсэн мөнгийг өгье, бие нь зүгээр юм байна гэж бодоод би 60,000 төгрөг өгсөн. Тухайн үед Ч.И-ын биеийн байдал зүгээр гээд хамт яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96-р тал/ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн: “...Мөрөн сумын 11 дүгээр багийн асфальтан замд Т.Приус маркын 5056 хөв улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Ч- нь Монголд улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 18.3-р зүйлүүдэд заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ... дугаартай тээврийн хэрэгсэлд мотоцикл ачих гэж байсан Ч.И- нь МУ-ын ЗХДийн 9.5-р зүйлд заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтооход тоормозны бүрэн зогсолтын зам, загадаргуу тээврийн хэрэгслийн онцлог байдал зэргүүдийг харгалзан томьёонд оруулж тогтоодог ба уг ослын газар дээрх схем зурагт тормозны мөр байхгүй, тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын зам тодорхойгүй байгаа учраас хэргийн материалын хүрээнд тухайн тээврийн хэрэгслийг ямар хурдтай явж байсныг зөв тогтоох боломжгүй байна. Осол гарахад нөлөөлсөн бусад ямар нэгэн шалтгаан байхгүй. ... улсын дугаартай тээврийн, хэрэгслийг жолоодож явсан Э.Э- нь ЦЕГ-ийн мэдээллийн санд жолооч гэж бүртгэгдээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-63-р тал/

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 ондүгээр сарын 08-ны өдрийн 975 дугаартай: “...Д.Ч.И-ын баруун шууны халдварлагдаж үхэжсан шарх гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/ Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн 9-10-р тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12, 15-16-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокуро зөвшөөрөл /хх-ийн 8-9-р тал/ Хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 33-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн биеийн тамир спортын газрын тодорхойлолт, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-87-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэргээс үзэхэд шүүгдэгч Г.Ч- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Prius 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 18 дугаар зүйлийн 18.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.И-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөмэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч Г.Ч-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, өөрийн анхааболгоомжгүй нөхцөл байдал, хохирогч Ч.И- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-р зүйлд заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гүйлдлээр хохирогч Д.Ч.И-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал, цаашид гарах хохирлыг шүүгдэгч Г.Ч-аас хохирогч Д.Ч.И- нь нэхэмжлэх үндэслэлтэй байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зард3.270.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажилллагааны явцад хохирогчид 670.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжэээнд хохирогч Д.Ч.И-аас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 99-101/-аас 921.316 төгрөгийн баримтыг үнэлж хохирогчийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 670.000 төгрөгийг хасаж тооцон 251.316 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч.И-т олгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Ч.И- нь цаашид гарах эмчилгээний зардал бо2.348.684 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ч-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдааншинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ч- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Эрүүгийн 2038000080063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сангийн далай овогт Гын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сангийн далай овогт Гын Чыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Чаас 251.316 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ит олгосугай.

5. Эрүүгийн 2038000080063 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.И нь цаашид гарах эмчилгээний зардал 2.348.684 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Г.Чаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР