| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00241/И |
| Дугаар | 251 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 251
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуульд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч ЕТ78112521 регистрийн дугаартай Боржигон овогт Хоролсүрэнгийн Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие тус шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 12 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 704 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн дотуур байрны багшаар эгүүлэн ажиллахаар болсон билээ. Уг шийдвэрээр 2015 оны 12 сар, 2016 оны 01 сарын цалинг гаргуулж авахаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш 2016 оны 02, 03, 04, 05, 06 сарын цалин, амралтын мөнгө олгогдоогүй, дээрхи саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийгдээгүй. Иймд “Бор-Өндөр” цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургууль /итгэмжлэгдсэн төлөөлөгч СЩ88073009 регистрийн дугаартай Хoшууд овогт Баатарчулууны Билэгням/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн нягтлан бодогч Б.Билэгням миний бие нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Х.Уранчимэгийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөгийг төлж барагдуулна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийж өгнө” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Х.Уранчимэг нь хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Уранчимэг нь хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 704 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Х.Уранчимэгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон нь шийдвэр, магадлал, тогтоолын хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 03-14, 19-26/
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулиас 2015 оны 11 сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нэхэмжлэгч Х.Уранчимэгт олгосон байна.
Нэхэмжлэгч Х.Уранчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургууль нь нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургууль нь нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжлэлийн бүх шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3130609 төгрөгийг төлөхийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургууль хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65040 төгрөгний тал хувь болох 32520 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 32520 төгрөгийг, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 32520 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Уранчимэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургууль нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ