Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 267

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                  хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төв шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Баярмаа, Б.Загдрагчаа нар нь 2014.12.17-ны өдөр Хас банктай зээлийн 1430007956 дугаар гэрээ байгуулж 18000000 /арван найман сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр, 2015.06.15-ны өдөр Хас банктай зээлийн 1430008850 дугаар гэрээ байгуулж 9000000 /есэн сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нэмэлт санхүүжилт, 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013.06.19-ний өдрийн Баталгаат ипотекийн гэрээ 1430003791-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Y-1804001856 дугаартай Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 2-р баг 41-р байрны 56 тоотын 62.2 м.кв  3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн 1430007956, 1430008850 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр харилцагчийн хүсэлтийг харгалзан эргэн төлөлтийг багасган зээлийн дансны дугаарыг 1430009681 болгон нөхцөл өөрчилсөн бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч С.Баярмаа, Б.Загдрагчаа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч С.Баярмаа, Б.Загдрагчаа нар нь зээлийн 1430007956, 1430008850 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч С.Баярмаа, Б.Загдрагчаа нарын зээлийн үлдэгдэл 2016.11.21-ний өдрийн байдлаар зээлийн 1430009681 дугаар гэрээний үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880 төгрөг болоод байна. Иймд зээлийн нийт төлбөр болох 15812880 төгрөгийг С.Баярмаа, Б.Загдрагчаа нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 47 тоотод оршин суух ЕО78112465 регистрийн дугаартай Ониуд овогт Санжмятавын Баярмаа, НФ77111814 регистрийн дугаартай Найман гэлэнт овогт Бираабазарын Загдрагчаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн гэрээний дагуу  үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Энэхүү зээлийн хувьд маргах зүйлгүй. Иймд энэхүү зээлийн төлбөрийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулна. Учир нь энэ зээл нь 2017 оны 12 дугаар сард дуусах хугацаатай. Иймээс уг төлбөрийг бүрэн төлж, байгууллагыг хохиролгүй болгоно” гэжээ.   

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нараас үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нараас үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нар нь үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880  төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан №1430007956 тоот зээлийн гэрээ, 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан №1430008850 тоот зээлийн гэрээ, 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан №1430003791-01 тоот баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцөл, 2013 оны 06 сарын 19-ний өдөр байгуулсан №1430003791-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан №1430007956, 1430008850 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880   төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 13992349 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1763771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56760 төгрөг нийт 15812880  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 15812880 /арван таван сая найман зуун арван хоёр мянга найман зуун наян/ төгрөгийг  хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237014 төгрөгний тал хувь болох 118507 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 118507 төгрөгийг, хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нараас улсын тэмдэгтийн хураамж 118507 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас” банкны Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Баярмаа, Б.Загдрагчаа нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ