Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-од холбогдох эрүүгийн 2038001280130 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.Б-,

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд иргэн Ө.Э-ыг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнөХөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд иргэн Ө.Э-ыг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001280130 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Одоо миний биеийн нуруу хэсгээр өвдөж, хавиргаад хатгаад 2 хэвээрээ байгаа. Т.Б- гадуур хадам эгч Ө.Э-ыг тасарсан байхдаа зодсон байна лээ гэж хүн амьтанд ярьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээрөгсөн “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сумын төвд байдаг Шувуу гээд манай бэрийн эгч өөд болчихоод ажил явдалд оролцоод гэртээ иртэл гаднаас Т.Б-, М.О- нар бололтой янхан банзал гичийг ална гэх мэтээр ярьсаар манайх руу дөхөж ирэхээр нь би гэртээ ороод гэрийнхээ хаалгаа дотроос нь түгжээд сууж байтал Т.Б- хаалганы дээд талын тотгоор гараа оруулж ирээд хаалга тэвхэлсэн байсан галын хайчийг мулт татаад ороод ирсэн. Орж ирэнгүүтээ Т.Б- шууд үгийн зөрөөгүй шалны модоор миний нуруу хэсэгт цохисон. Тэгэхээр нь шалны модыг булааж аваад өөр тийшээ шидсэн. Намайг унагаж байгаад урдаас цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэрхэн үед би дотор муухайраад доошоо болоод сууж байхад намайг хаалгаар чирч гаргаад хэвтүүлж байгаад өшиглөөд байсан. Би тухайн үед ингээд чимээгүй хэвтээд байвал яваад өгөх болов уу гэж бодоод хэвтээд байсан. Тэгсэн гүйж ирээд алгадаад өшиглөж байгаад явсан. Би шууд цагдаагийн хэсэг орж болсон явдлын талаар хэлэх гэж явж байхад сумын цагдаа Х.С-тэй таарахад Т.Б-ыг дагуулсан явж байхаар нь болсон явдлын талаар хэлсэн” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг: ...Тэр хоёр маргалдаж муудалцаагүй. Намайг гэр рүү явсан хойно юу болсныг мэдэхгүй байна. манай нөхөр уг нь Ө.Э- эгчийг гарч гүйчих гээд байсан болохоор унтуулах гэж үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-18-19-р хуудас/,

Гэрч Т.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг“...Тэгээд би согтож тасраад Бямбынд унтсан байсан орой архи гараад Бямбыхаас гэртээ иртэл гэрт хүн байхгүй байхаар нь галдаа мод хийчихээд ороо засаад орондоо ороод унтсан. Тэгээд өглөө болсон чинь Ө.Э- надад манай хүргэн Т.Б- өнгөрсөн шөнө намайг цээж рүү өшиглөж намайг зодлоо. Одоо цээж рүү хатгаж, хавирга өвдөөд байна гэхээр нь би барьж үзсэн чинь сайн мэдэгдэхгүй байсан. Би хүүхдүүдтэйгээ юу гэж пиво хувааж уухав дээ худал ярьсан байна. Би хүүхдүүддээ тэтгэвэр тэглэсэн гээд 20.000 мянган төгрөг өгсөн. Тэр хоёр намайг унтаж байхад юм уу аль эсвэл намайг Бямбынд байх хооронд зодолдсон байж магадгүй би тэр хоёрыг хэрэлдэж зодолдсныг үзэж хараагүй. Энэ хэд миний өгсөн мөнгөөр л пиво авч ууж хоорондоо хэрэлдэж, зодолдсон хүмүүс болж таараад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-21-22-р хуудас/

Гэрч Х.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг“...Би зовудын буланд байж байтал нэг айлд согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлага ирээд тэр дуудлага руу явж байтал манай цагдаагийн кобан байрны гадаа хоёр хүн маргалдаж муудалцаад байгаа бололтой байхаар нь яваад очтол Ө.Э- Т.Б- нар нь хэрэлдэж маргалдсан байдалтай зогсож байсан. Т.Б- нь намайг хараад цаашаа зугтахаар нь дуудаж ирээд юу болсон талаар асуухад Ө.Э- хажуугаас Т.Б- намайг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана юу болсон талаар дахин асуухад Ө.Э- намайг гэрт байхад Т.Б- зодсон гэхээр нь тэр хоёрыг дагуулаад гэрт нь очиход гэрт Т.Ө- гээд Ө.Э-ын аав нь гэрийн зүүн талын орон дээр архи уугаад тасраад унасан байсан. Хоёулаа согтуу байсан. Т.Б- нь ухаанаа ариа алдчихаагүй хүний ярьсан хэлснийг ойлгох хэмжээнд байсан. Харин Ө.Э-ын хувьд уйлж, орилоод нилээн согтолттой байсан. Ө.Э-ын биед ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-24-р хуудас/

Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Битухайн үед пиво уугаад ухаан санаагаа алдсан байхдаа хадам эгч Ө.Э-ыг зодож биед нь гэмтэл учруулсан байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаартай: Ө.Э-ын биед баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүүсэн гэмт байх боломжтой. Ө.Э-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгйин Баянзүрх сумын Тоом багийн Засаг даргын тамгын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40,41, 43-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд согтурсан үедээ Ө.Э-ыг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ө.Э-ын мэдүүлэг /хх-ийн 12хуудас/, гэрч М.О-ын мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Т.Ө-гийн мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/, гэрч Х.С-гийн мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч Ө.Э-ын эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилгоор түүн рүү чиглэн цохиж, өшиглөж байгаа шүүгдэгч Т.Б-ын гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Т.Б-ын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Б-, хохирогч Ө.Э- нарын таарамжгүй харилцаасогтууруулах ундааны хэрэглэсэн, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Б- ньхохирогч Ө.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай түүний мэдүүлэг, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 42-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Т.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Т.Б-од Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

2038001280130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг хоёр зуун дөч /240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2038001280130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР