| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00274/И |
| Дугаар | 268 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 268
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч “Сувдан зурхай” ХХК-д холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сувдан Зурхай ХХК-тай “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь 2014 оны 12 сарын 23-ны өдөр №BU-14-АГ-271 тоот халаалт, халуун, хүйтэн усаар хангах гэрээ байгуулсан. Иймд “Сувдан Зурхай” ХХК-иас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Сувдан зурхай” ХХК /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 06 тоотод оршин суух СЩ64122808 регистрийн дугаартай Боржигин овогт Загдсүрэнгийн Ганганмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч “Сувдан зурхай” ХХК-иас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч “Сувдан зурхай” ХХК-иас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч “Сувдан зурхай” ХХК нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2014 оны 12 сарын 23-ны өдрийн №BU-14-АГ-271 тоот хэрэглэгчийг төвийн халаалт, халуун, хүйтэн усаар хангах гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулга, хариуцагч “Сувдан зурхай” ХХК-ийн захирал З.Ганганмаагийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Сувдан зурхай” ХХК нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч “Сувдан зурхай” ХХК нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3303785 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 3303785 /гурван сая гурван зуун гурван мянга долоон зуун наян таван/ төгрөгийг хариуцагч “Сувдан зурхай” ХХК нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67811 төгрөгний тал хувь болох 33905 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 33905 төгрөг 50 мөнгийг, хариуцагч “Сувдан зурхай” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 33905 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч “Сувдан зурхай” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ