| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00269/И |
| Дугаар | 272 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 272
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч “Дагданжаргал” ХХК-д холбогдох хүйтэн усны төлбөр 1223450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэр нь “Дагданжаргал” ХХК-тай 2015 оны 12 сарын 11-ний өдөр №BU-15-АГ-106 тоот халаалт, халуун, хүйтэн усаар хангах гэрээ байгуулсан. Иймд “Дагданжаргал” ХХК-иас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1223450 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: “Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэр нь “Дагданжаргал” ХХК-иас 2015, 2016 оны хүйтэн усны төлбөрийг нэхэмжилж байгаа. Нийт 1223450 төгрөгийг гаргуулна. №BU-15-АГ-106 тоот хүйтэн усаар хангах гэрээ байгуулсан” гэжээ.
Хариуцагч “Дагданжаргал” ХХК /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоогийн 09-02 тоотод оршин суух ЖЙ64011809 регистрийн дугаартай Чонос овогт Доржийн Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн хүйтэн усны төлбөр 1223450 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч “Дагданжаргал” ХХК-иас хүйтэн усны төлбөр 1223450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч “Дагданжаргал” ХХК-иас хүйтэн усны төлбөр 1223450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч “Дагданжаргал” ХХК нь хүйтэн усны төлбөр 1223450 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2015 оны 12 сарын 11-ний өдрийн №BU-15-АГ-106 тоот хэрэглэгчийг төвийн халаалт, халуун, хүйтэн усаар хангах гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулга, хариуцагч “Дагданжаргал” ХХК-ийн захирал Д.Оюунцэцэгийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Дагданжаргал” ХХК нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох хүйтэн усны төлбөр 1223450 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч “Дагданжаргал” ХХК нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1223450 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн хүйтэн усны төлбөр 1223450 /нэг сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг хариуцагч “Дагданжаргал” ХХК нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33913 төгрөгний тал хувь болох 16956 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16956 төгрөг 50 мөнгийг, хариуцагч “Дагданжаргал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 16956 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч “Дагданжаргал” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ