| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0131/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/150 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,
Хохирогч: С.Э, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,
Гэрч: Л.Ц,
Шинжээч: Л.Наранцэцэг,
Шүүгдэгч: А.Ө, Э.Д тэдгээрийн өмгөөлөгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор айймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн ******* настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А.Ө
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн ******* настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн Бидний ******* ХХК-нд ажилладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ө нь албан тушаалын байдлаа ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хошуу орд ХХКомпанийн шатахуун түгээх станцад түгээгчээр 2016 оны 09 дүгээр сарын 01- ний өдрөөс 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн хөрөнгө буюу шатахуун, шатах тослох материалын мөнгийг завшиж бусдад 16.038.818 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Д нь албан тушаалын байдлаа ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хошуу орд ХХКомпанийн шатахуун түгээх станцад түгээгчээр 2018 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн хөрөнгө буюу шатахуун, шатах тослох материалын мөнгийг завшиж бусдад 1.730.308 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч А.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг танилцлаа, би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байн. Би одоо мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 143/
2.Шүүгдэгч А.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 сард *******, нар нь Улаанбаатар хот руу яваад 11 сарын дундуур ирсэн. Ирээд тооцоо хийгээд мөнгө дутсан байна гэсэн. Тооцоо үлдэгдлийн баталга гэсэн гарын үсэг зур гэхээр нь зурсан нь үнэн. Зориулалтын бус саваар шатахуунаа зөөдөг байсан. Бензиний сав руу ус хийсэн зүйл байхгүй. Нэг орой ачаагаа буулгаад явсан. Өглөө ажилдаа иртэл савнаас нь бензин гоожиж байсан. ******* рүү бензин гоожоод байна гээд хэлсэн. Удалгүй 2 хүн ирээд боолтыг нь чангалах гэтэл чангарахгүй байна гэсэн. Тэгээд би гялгар цаас, даавуу чихэж хийсэн. Газарт шингэсэн бензинийг үнийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******, нар нь зээл хүмүүст бензин өгдөг. Нэг удаа надаас 10.000 төгрөг авсан. Ажиллах хугацаандаа 1 удаа цалин авсан. Бас манай хүүхдээр завсар хийлгэчхээд хөлсийг нь өгөөгүй. Дутагдал гаргасан гэж мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Шүүгдэгч Э.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг танилцлаа, би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байн. Би одоо мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 136/,
4.Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би даргатай гэрээ байгуулан 20 хоног ажилласан. Дэвтэр дээрээ тэмдэглээд орлогоо даргын данс руу хийдэг байсан. *******, нарыг өг гэхээр нь хүмүүст зээл өгдөг байсан. Би өөрөө дур мэдэж зээл өгдөггүй байсан. Дутагдал гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв
5. Хохирогч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай шатахуун түгээх станцад иргэн А.Ө гэх хүн түгээгчээр 2016 оны 09 сарын 01-ны өдөр ажилд ороод 2017 оны 12 сар хүртэл ажилласан ба явцын дунд манай эхнэр Л.Ц тооцоог боддог ба өдөр тутамдаа л орлогын мөнгөнөөс дутагдал гараад байна болохоор зээл өгсөн гээд байх юм зээлээ хурдан нэхэж ав гэж хэллээ гээд хэлж байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард шатахууны тооцоо орлогын тооцоог хийсэн чинь орлогын мөнгөнөөс 16 000 000 төгрөг дутчихлаа гэсэн ба тэгэхээр нь би эхнэртээ наад хүнтэйгээ тооцоо нийт гэсэн тэгээд манай эхнэр тэй тооцоо хийгээд дээрх мөнгөн дүнгийн дутагдал нь тэр хэвээрээ гарсан. Тэгээд үүнийг төл гэж т хэлэхээр би хүмүүст зээл өгсөн байгаа би үүнийг төлнө гэж хэлдэг. Тэгээд шатахууны үлдэгдлийн тайланд тооцоо хийсэн чинь 16 000 000 төгрөгөөс тусдаа 2 000 000 төгрөгийн шатахууны үлдэгдэл дутсан Тэгээд үүний дараа нь ийг дутагдлаа төл гээд ажиллахгүй байгаа, өөрөө миний бие өвдөөд ажиллаж чадахгүй нээ өр ширээ төлж барагдуулна гээд манай охиныг аваад шатахуун түгээх станцдаа ажиллуулаадхаач өөрөө ч ажиллах сонирхолтой гэхээр нь би түүний хүүхэд г шатахуун түгээх станцдаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаа. Тэгээд г ажилласнаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо хийсэн чинь орлогын мөнгөнөөс 2 000 000 төгрөг дутсан байгаа. Мөн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би өөрийнхөө шатахуун түгээх станцаас дизель түлш авах гэсэн чинь 9 литр түлш гараад цаашаа түлш гарахгүй болчихсон насосынх бензин байхгүй болчихсон байсан тэгээд би яасан юм бол гээд юмкост хэмжилт хийсэн чинь ёроолд нь мөс байгаа нь мэдрэгдсэн. Тэгэхээр нь би шатахууны саванд мөс хийгээд шатахуун авсан байна гэж үзэж байгаа юм. юмкост хэн мөс хийснийг нь би мэдэхгүй байна, шатахуун цаанаас устай ирнэ гэж байхгүй, манайх компаниас цистерен маркийн машинаар түлшээ татдаг юм. Машин ирэхдээ дандаа лацтай ирдэг бөгөөд устай шатахуун байна гэж үндэслэлгүй байгаа юм. Урьд нь ерөөсөө ингэж ус тунаж байсан тохиолдол байхгүй ээ....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 111- 112, 114/,
.... Миний хувьд шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Шинжээчийн дүгнэлтэй холбоотой доорх санал хүсэлтийг гаргаж байна. Түгээгчээр ажиллаж байсан А.Өийн зээл олгосон гэх 42 иргэний жагсаалтад нэгдсэн өртгийн зөрүү гэж олгосон доорх мөнгөний түлш олгосон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд Их бүрдэн ХХК-ний захирал т 160,000 төгрөгийн, Дагваням гэх иргэнд 930,000 төгрөгийн, Жамъянгарав гэх иргэнд 50,000 төгрөгийн шатахуун олгосон асуудлыг ойлгохгүй байна. Учир нь манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй өөрөөр хэлбэл 50 сая төгрөгийн босог давдаггүй юм. Тэгээд ч миний бие болон манай .нягтлан бодогч Л.Цийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү гэж шатахуун өгөх зөвшөөрөл өгөөгүй. Мөн түүнчлэн А.Ө, Э.Д нар нь нийт 72 иргэнд зээл олгосон асуудлыг би мэдэхгүй байна. Энэ талаарх асуудлыг манай нягтлан Л.Ц мэдэх байх. Миний хувьд 2017 оны 11 дүгээр сард гэж хүнд 10,000 төгрөгийн түлш өгсөн өөрөөр хүмүүст зээл олгосон асуудал байхгүй. Дүгнэлтийн бусад зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Нэр бүхий 73 иргэнд зээл олгосон асуудлыг нягтлан шалгуулах хүсэлтэй байна. Энэ хүмүүст үнэхээр зээл олгосон эсэхэд эргэлзэж байна. Манай шатахуун түгээх станцын өдөр тутмын үйл ажиллагаанд манай гэр бүлийн хүн болох нягтлан бодогч Л.Ц хяналт тавьж ажилладаг. Шатахуун түгээх станцын өдөр тутмын үйл ажиллагаанд манай гэр бүлийн хүн болох нягтлан бодогч Л.Ц хяналт тавьж зээл олгох асуудлыг шийддэг байсан. Зээл олгох зөвшөөрлийг амаар болон бичгээр өгдөг байсан. Энэ 73 хүнд зээл олгох зөвшөөрөл өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Би өөрөө болохоор 2017 оны 11 дүгээр сард гэж хүнд 10,000 төгрөгийн түлш зээлээр өгсөн нь үнэн. Энэ талаар манай хүн болох Л.Ц мэдэх байх. Эхлээд бол цалин мөнгийг өгч байсан сүүлийн хэдэн сар хүмүүст зээл өгсөн байсан учир зээлээ төлүүлээд цалингаа аваарай гээд өгөөгүй байсан сар байгаа байх. Миний хувьд түгээгч нарын гаргасан дутагдлаас болж ХХК- наас зээлээр авсан шатахууны төлбөрийг цаг хугацаандаа, гэрээний дагуу хийгээгүйгээс болж 17,611,089 төгрөгийн шатахууны үнэ төлж чадаагүй. Шүүхийн шийдвэр гарч гэрээний дагуу үндсэн төлбөр болох 17,611,089 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 8,805,545 төгрөг буюу нийт 26,416,634 төгрөгийн өрөнд ороод байгааг энэ буруутай хүмүүсээс нэхэмжилж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 138 /,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э мэдүүлэхдээ: МТ петролиум ХХК 2014 оны 6 сард, ХХК-тай 2017 оны 4 сард тус тус зээлийн гэрээ байгуулж гэрээтээр ажиллаж эхэлсэн. Гэрээнд сар бүрийн тооцоог нийлж өдөр тутмын орлогын мөнгийг нийлүүлэгч компани дансанд шилжүүлэхийг үүрэг хүлээхийг заасан. Мөн А.Ө, Э.Д нартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. А.Ө, Э.Д нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж 18.000.000 төгрөгийн дутагдал гаргасан байгаа. А.Ө, Э.Д нараас дээрх мөнгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
7. Гэрч Л.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би “ хошууд орд” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг ба манай нөхөр С.Э нь захирлаар ажилладаг юм. Тэгээд манай компани Баянхонгор аймгийн ******* суманд шатахуун түгээх станц ажиллуулдаг бөгөөд манай шатахуун түгээх станцад А.Ө гэх хүн 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажилласан, түүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл түүний хүүхэд болох Э.Д нь түгээгчээр ажилласан. Манай шатахуун түгээх станц АИ-92, А-80 бензин, дизелийн түлш, шатах тослох материал борлуулдаг ба түгээгч нь ганцхан ээлжээр ажилладаг юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шатахуун дуусаад тооцоо хийхэд 430,670 төгрөгийг хүнд түлш зээлээр өгсөн гэсэн, энэ нь А-80 бензинээс дутсан, өдөр ямар нэгэн зөрөө гараагүй, ямар нэгэн дутагдалгүй байсан, тэгээд үүний дараа нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шатахуун ирсэн ба үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тооцоо хийхэд 3,379,000 төгрөгийн зөрүү гарсан ба энэнд дээр хүнд зээлүүлсэн гэх 430,670 төгрөг багтаж байгаа юмаа. Энэ нь А-80 бензинээс 2,112,300 төгрөг, дизелийн түлшнээс 761,430 төгрөг, шатах тослох материалаас 74,600 төгрөг дутсан бүгд нийлээд 3,379,000 болж байна. Тэгээд үүний дараа 2017 оны 09 дүгээр сарын 01 -ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 31-ны өдрийн тооцоогоор борлуулалтын орлогоос 3,002,299 төгрөгийн зөрүү гарсан, энэ нь А-80 бензинээс 221,169 төгрөг, дизель түлшнээс 1,620,030 төгрөг. шатах тослох материалаас 1,161,100 төгрөг дутсан бүгд нийлээд 3,002,299 төгрөг болж байна. 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх тооцоогоор 6,5*******,300 төгрөгийн зөрүү гарсан, энэ нь А-80 бензинээс 6.5*******.300 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх тооцоог бодоход 16,906,843 төгрөгийн зөрүү гарсан. Энэ 16.906.843 өссөн дүнгээр буюу өмнө нь дутагдсан тооцоо нь бүгд нийлээд энэ 16 506.843 болж байгаа юм. Мөн үүний дараа гийн ажилласан үе болох 2018 оны 01 дүгээр сарын 01-ын өдрөөс 01-р сарын 15-ны өдрийн тооцоог бодоход 2.965,830 төгрөгийн дутагдал гаргасан байсан. Энэ нь шатахуунаас 23*******00 төгрөг, шатах тослох материалаас 120,934 төгрөгийн дутагдал гарсан байгаа ингээд нийлээд 2,965,830 төгрөгийн дутагдал гарсан. , нарын гаргасан дутагдал нь 19,872,673 төгрөгийн дутагдал гарчхаад байгаа юм. Мөн ажиллах хугацаандаа нь хүнд зээлүүлсэн төлбөрөө авсан зээл 1 027.480, 143,300 төгрөгийг тус тус илүү тушаасан байсан ба энэ нь 19,872.673 төгрөгийн дутагдлаас хасагдаж тооцогдсон байгаа юм... Манай шатахуун түгээх станц А-80 бензинийг нэг литрийг нь 1580 төгрөгөөр, АИ-92 бензинийг нэг литрийг нь 1800 төгрөгөөр шатах тослох материалыг нэг бүрчлэн хэлбэл М8В нэртэй АСС моторын энгийн масло нэг литрийг нь 4,500 төгрөг, тоормосны шингэн 400 грамм нь 4,000 төгрөг, ногоон Тап нэг литр нь 7,000 төгрөг, тосол нэг литр нь 4.500 төгрөг, 1030 нэртэй дизель моторын супер тос нэг литр нь 8,500 төгрөг, мотор доктор нэртэй мотор эмчлэгч нэг ширхэг нь 8,000 төгрөг, солидол нэртэй товууд тос нэг ширхэг нь 6,500 төгрөг, 5,30 нэртэй бензин моторын супер тос нэг ширхэг нь 9.000 төгрөгөөр борлуулдаг. Дизелийн түлш нэг литр нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс нэмэгдэл үнээр түлш авсан ба энэ өдрөөс эхлэн дизель түлш нэг литр нь 1950 төгрөг болж 40 төгрөгөөр нэмэгдсэн байгаа, бусад бүтээгдэхүүнүүд хэвийн нэг үнээрээ борлогдсон байгаа. , нартай хоёулхантай нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа, гэрээг байгуулахдаа нэг сарын цалинг 300,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан, мөн дээр нь нэг литр шатахуун борлуулахад литр тутмаас 12 төгрөгийн нэмэгдэл олгохоор гэрээ байгуулсан байгаа. Гэхдээ , нарт 2017 оны 07 дугаар сараас хойш цалинг нь өгөөгүй бөгөөд яагаад өгөөгүй гэхээр тооцоо бодохоор цалингаас хэтрүүлсэн дутагдал гаргаад цалингаас суутгачихъя гэдэг, тэгээд цалингаас илүү гарсан дутагдал гаргасан учир цалинг нь өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 115-116, 139-140 /,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Ц мэдүүлэхдээ: Э.Д намайг ажилд аваач, би сайн ажиллаж чадна гэсэн өргөдөл бичиж өгч байсан. Би Э.Дтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Э.Дг ажиллаж байх хугацаанд Багануур явсан байсан. Ирээд тооцоогоо хийсэн чинь 2.000.000 төгрөг дутсан байсан. Үндсэн цалин 300.0000, борлуулалтын нэмэгдэл литр тутамд 12 төгрөгийг бодож цалинг олгодог байсан. Сар сардаа тооцоогоо хийдэг Тооцоо хийгээд дутагдал гарахаар зээл өгсөн гэж тайлбарладаг. Сүүлд нь их хэмжээний дутагдал гараад тооцоогоо шахах гэхээр А.Ө шалтаг хэлээд яваад өгдөг. Дур мэдэн зээл олгосноос ийм асуудал үүссэн гэж бодож байна гэв.
9. Гэрч Ө.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би ******* сумын төвд оршин суудаг бөгөөд сумынхаа хошууд орд ХХК-н шатахуун түгээх станцаас дизель түлш авдаг. 2017 оны 12 дугаар сард тэднийхээс 50 литр түлш зээлээр авч байсан тэгээд удалгүй мөнгийг нь өгчихсөн. Би 2017 оны 12 дугаар сард аймаг руу явах бөгөөд тэр колонк дээр очоод зээлэх гэсэн чинь ийн хүүхэд ажиллаж байсан ба 50 литр түлш зээлье гэсэн чинь би мэдэхгүй гэхээр нь гуай дээр очоод хэлэхэд тэг тэг гэхээр нь очоод авсан юм. Тэгээд 3-4 хоногийн дараа мөнгийг нь д нь буцааж мөнгийг нь өгсөн. Өгөхдөө 99.000 төгрөг өгсөн. Би тэднийхээс түлш авахад зүгээр л байсан ямар нэгэн устай түлш өгсөн, дутуу шахсан зүйл байхгүй. Хэрэв устай түлш өгсөн бол машинд эвдрэл гарах зэргээр нөлөөлж тэр үедээ мэдэгдэх байхаа...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1*******-126/
10. Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би заг суманд оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт байдаг. Би өөрийн мотоциклдоо хошууд орд шатахуун түгээх станцаас бензин авдаг бөгөөд мөнгөтэй үедээ мөнгөөрөө, мөнгөгүй үедээ зээлээр авдаг. Би 2017 оны 5, 6 саруудад тэр колонкоос бензин зээлээр авсан бензин зээлэх гээд колонк дээр очиход аль байгаагаас нь зээл авдаг. Нийтдээ 40 литр орчим А-80 бензин зээлээр авсан байх, гээс 20 литр, өөс мөн 20 литр бензин авч байсан. Тэгээд тэр үедээ мөнгөтэй болсон үедээ бэлэн мөнгөөр нь буцаагаад өгчихсөн, одоо бол ямар нэгэн зээл байхгүй, зээл авах гээд т хэлэхээр гуайгаас асуу тэгээд асуухаар нь өг гэдэг юм шиг байгаа юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 127-128/,
11. Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Манай том хүү болох нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эхнэр авч хурим найраа хийсэн юм. Би уг найр болох үед өөс 6 сая төгрөг ерөөсөө аваагүй. Харин би өөс 500.000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд би 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дээр очоод зээлсэн 500.000 төгрөгөө авъя гэсэн чинь Өөдөөс цалин буугаагүй байна. Бензин авчих, би цалин буухаар бензиний мөнгийг нь байгууллагадаа төлчихье гэхээр нь би за гээд тэгээд найрын хүүхнээ авах гээд явахдаа машиндаа бензин хийлгэж авсан, яг хэдэн литр бензин авсныг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 131-132/
12.Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би хошууд орд ХХК-ний шатахуун түгээх станцаас 2017 онд гэх хүнээс 5-10 мянган төгрөгийн л бензиний зээл авч тухай тухай бүрдээ төлж барагдуулж байсан, одоо бол ямар ч өр, зээл байхгүй ээ. ..Би зээл авахдаа 2017 онд 1-2 удаа 5-10 мянган төгрөгийн бензиний зээл аваад нэг их удалгүй буцаагаад эргүүлж т нь мөнгийг нь өгч төлж барагдуулсан байгаа, тэрнээс биш би тийм ихээр нь буюу 41,000 төгрөгөөр нь зээл авч байсан зүйл байхгүй ээ. Би ийм их мөнгөний зээл авч байгаагүй ээ. Тэр үед би машингүй мотоциклтой байсан бөгөөд мотоциклдоо хийх гэж л 5000-10000 мянган төгрөгийн зээл авч байсан..." гэх мэдүүлэг/2-р хх-ийн 191-192/,
13.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай компани 2017 онд ******* сумын төвд заалны барилга барьж байх үедээ хошууд орд ХХК-ны шатахуун түгээх станцаас 1 600 000 шатахуун авсан, тэгээд шатахуун аваад уг шатахуун түгээх станцаас нөатийн баримт өгдөггүй гээд өгөөгүй тэгэхээр нь би яагаад нөатийн баримт өгдөггүй юм гээд авсан 1 600 000 төгрөгийн шатахууны 10 хувийн мөнгөн дүн болох 160 000 төгрөгийг хасаад 1 440 000 төгрөгийг данс руу нь шилжүүлж төлсөн...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 01-02/,
14. Шүүгдэгч А.Өийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
....2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 12 дугаар сарын хүртэл энэ шатахуун түгээх станцад түгээгчээр ажилласан. Би түгээгчээр жил гаран хугацаанд ажилласан бөгөөд 2017 оны 08 дугаар сараас 12 дугаар сарын хооронд орлогын мөнгөнөөс дутагдал гарсан. Би хувьдаа ашигласан зүйл байхгүй. Би ажиллах хугацаандаа 8-12 саруудад цалин аваагүй бөгөөд нэг удаа 1.500.000 төгрөг гийн эхнэр *******эд хэлж зээл авсан. Бусдыг нь би хүмүүст зээл өгсөн байгаа. д нь хэлэхээр байнгын үйлчлүүлэгч зээл өгчих гэдэг. Тэгээд өгчихөөр тэр хүмүүс нь зээлээ эргүүлж өгөхгүй байгаа, тэгээд тэр нь өр болоод дутагдал болоод байгаа юм. Давааням гэх хүнд 1 сая төгрөгийн дизель түлш А-80 бензин авсан өгөөгүй, Жамъянгарав 500.000 төгрөгийн А-80 бензин авсан, Их бүрэн компани 1.600.000 төгрөгийн шатахуун аваад нөат-н баримт байхгүй тул 160.000 төгрөгийг өгөөгүй явсан. Би бусдыг нь цээжээр хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 120-123/
15. Шүүгдэгч Э.Дгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
....Би энэ шатахуун түгээх станцад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 20 хоног ажилласан. Би дутаасан зүйл байхгүй. С.Эгээс зөвшөөрөл авч хүмүүст зээл өгсөн байгаа. Мөнгөөр зарсныг нь би данс руу нь шууд мөнгийг нь хийсэн байгаа. Яг хэн, хэнд зээл өгснөө цээжээр хэлж мэдэхгүй байна. Орлогын мөнгийг 5239039648 дугаар данс руу хийдэг. Бүртгэл тэмдэглэл байгаа. Би ажилд орохдоо 2 тонн АИ-92 бензин, 2 тонн А-80 бензин, 2 тонн дизель түлш хүлээн авсан. Үүнээс хэдийг нь яаж зарсан, зээлээр өгснийг би цээжээр мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 117-118/
16. Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би А.Ө, Э.Д нараас байнга зээлээр авч буцааж өгдөг байсан. Би хэзээ авснаа сайн санахгүй байна. Одоо бол ямар ч өр төлбөр байхгүй. Би зээлээр авах болгондоо С.Эрдэнэ, Л.Ц нараас зээлээр авах зөвшөөрлийг авч байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 147-148/
17. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би гэгчийг танин. Би хааяа очиж бензин авдаг байсан.Бензин авдаг байсан болохоор л таньдаг болсон.Би тийм ч дотно биш.Нэг суманд байдаг, Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан гэдгээр нь танина. Би А.Ө-өөс байнга зээлээр авч буцааж өгдөг байсан.Би хэзээ авснаа сайн санахгүй байна.Одоо авснаас хойш их удаж байна. Ямар ч байсан 2017 оны 01 сард Э.Дгээс 22.500 /хорин хоёр мянга таван зуун төгрөг/ төгрөгийн тосол авсан мөнгийг өгөөгүй өртэй байгаа.Өөр өр төлбөр байхгүй. Би их хэмжээгээр зээлээр шатахуун авахдаа С.Эрдэнэ, Л.Ц нараас зээлээр авах зөвшөөрлийг авч байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1*******-150/
18. Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би гэгчийг танин. Би хааяа очиж бензин авдаг байсан.Бензин авдаг байсан болохоор л таньдаг болсон.Би тийм ч дотно биш.Нэг суманд байдаг, Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан гэдгээр нь танина. Би А.Ө-өөс байнга зээлээр авч буцааж өгдөг байсан. 2017 оны 11 сард авч байсан.Одоо авснаас хойш их удаж байна. Би 10л тосол үлдсэн дэн шатахуун 46.500 / дөчин зургаан мянга таван зуу/ шатахуун тосол А.Ө-өөс авсан. Би өрөө төлөх гээд 2017 оны 12 сард очиход А.Ө байхгүй байсан учир би С.Эрдэнэ-д би А.Ө-өөс шатахуун авсан юм А.Ө байхгүй байна чамд өгье гээд өгсөн.Одоо надад өөр өр төлбөр байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151-152/
19. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би гэгчийг танин. Би хааяа очиж бензин авдаг байсан.Бензин
авдаг байсан болохоор л таньдаг болсон.Би тийм ч дотно биш.Нэг суманд байдаг, Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан гэдгээр нь танина.Би зээлээр авч байсан. 2017 оны 11 сард 58,000 / тавин найман мянган төгрөг/ зээлээр бензин авсан. Би зээлээ 2018 оны 02 сард зээлээ төлсөн бөгөөд би С.Эрдэнэ-д хонь өгсөн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 158/
20. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би А.Ө, Э.Д нарыг танин. А.Ө нь 2016 оны 08 сард, Э.Д нь 2017 оны 12 сард “ хошуу орд” ХХК-д шатахуун түгээгчээр ажилд орсон. Би 2017 оны 11 сард -т 10,000 / арван мянган төгрөгийн / бэлэн мөнгө А.Ө-өөс авч өгсөн. Би А.Ө буцааж өгөөгүй байгаа би төлнө...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 159-160/
21. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би гэгчийг танин. Би хааяа очиж бензин авдаг байсан.Бензин авдаг байсан болохоор л таньдаг болсон.Би тийм ч дотно биш. Нэг суманд байдаг, шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан гэдгээр нь танина. Би зээлээр авч байсан. 2017 оны 09 сард Э.Д-ээс 30 литр түлш авсан. Тэр түлшийг ******* суманд нөхөн сэргээлт хийж байсан компани хүмүүст би авч өгсөн юм Удаагүй тэр нөхөн сэргээлт хийж байсан хүмүүс миний авсан 30 литр түлшний мөнгийг өгсөн гэж надад хэлсэн. Би зээлээр авах болгондоо С.Эрдэнэ, Л.Ц нараас зөвшөөрөл авч байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 163-164/
22. Гэрч М.Бат- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... Би гэгчийг танин. Би хааяа очиж бензин авдаг байсан.Бензин авдаг байсан болохоор л таньдаг болсон.Би тийм ч дотно биш.Нэг суманд байдаг, Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан гэдгээр нь танина. Би А.Өөөс байнга зээлээр авч буцааж өгдөг байсан. 2017 онд А , Э.Д нарыг ажиллаж байх хугацаанд 140,000 /зуун дөчин мянган төгрөг/ зээл авч 2017 онд А.Ө-д буцааж төлсөн.Надад өөр өр байхгүй..гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175/
23. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....Би 2018 оны 06 сард хошуу орд ХХК-н шатахуун түгээх станцаас 20 литр дизель түлш зээлээр аваад удалгүй мөнгийг нь өгчихсөн, одоо ямар нэгэн өглөг байхгүй, түүнээс хойш би дахиж ерөөсөө зээл аваагүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179-180/
24. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би хошууд орд ХХК-ний шатахуун түгээх станцаас 2017 онд гэх хүнээс 5-10 мянган төгрөгийн л бензиний зээл авч тухай тухай бүрдээ төлж барагдуулж байсан, одоо бол ямар ч өр, зээл байхгүй ээ. Би 2017 онд би гэх хүнээс нь л 1-2 удаа л мотоциклд 5-10 мянган төгрөгт л бензиний зээл аваад дараа нь нэг их удалгүй эргүүлж төлж байсан, яг хэдний өдөр гэдгээ бол санахгүй байна. Ямар ч гэсэн авсан зээлээ би бүгдийг нь төлж барагдуулсан, одоо надад ямар нэгэн өр зээл байхгүй ээ. Би зээл авахдаа 2017 онд 1-2 удаа 5-10 мянган төгрөгийн бензиний зээл аваад нэг их удалгүй буцаагаад эргүүлж т нь мөнгийг нь өгч төлж барагдуулсан байгаа, тэрнээс биш би тийм ихээр нь буюу 41,000 төгрөгөөр нь зээл авч байсан зүйл байхгүй ээ. Би ийм их мөнгөний зээл авч байгаагүй ээ. Тэр үед би машингүй мотоциклтой байсан бөгөөд мотоциклдоо хийх гэж л 5-10 мянган төгрөгийн зээл авч байсан. Би эдгээр хүмүүсээс зээл авч байгаагүй ээ.Намайг зээл авахаар очоод хэлэх үед нь захирлаасаа асууж байгаагүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 189-190/
*******. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2017 оны 07 дугаар сард бензингүй болчхоод гийн эхнэр *******ээс 8.000 төгрөгийн бензин зээлээч гэсэн чинь тэг тэг гээд шатахуун түгээх станц дээр нь очсон чинь гэх хүн түгээгчээр гарч ажиллаж байхаар нь би хэлээд 8.000 төгрөгийн бензин авсан юм. Тэгээд би 2018 оны 09 сард эхнэр *******эд 8.000 төгрөгийг нь бэлэн мөнгөөр нь төлөөд өгчихсөн. Би 2017 оны 07 сард *******эд хэлж зөвшөөрөл аваад тэр үед түгээгчээр гарч байсан дээр очоод авсан юм. Би 2018 оны 9 сард ******* сумын төв дээр *******тэй уулзаад нөгөө бензиний чинь үнэ шүү гээд 8.000 төгрөгөө яг *******эд өгсөн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 7-8/
26. Гэрч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2017 оны өвөл яг хэдэн сард гэдгийг санахгүй байна. Би *******эд хэлж зөвшөөрөл аваад 64.000 төгрөгийн бензин зээлээр авч байсан. Тэрийгээ 2018 оны хавар 64.000 төгрөгийг төлөөд барагдуулчихсан. Дахиж зээл аваагүй, одоо ямар нэгэн өр зээл байхгүй. Би 2017 оны өвөл л авсан яг хэдэн сард гэдгийг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Би *******эд хэлж зөвшөөрөл аваад тэр үед түгээгчээр ажиллаж байсан дээр очоод 64.000 төгрөгийн бензин зээлж авсан.....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 09-10/
27. Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2017 оны 11 дүгээр сард би С.Э гуайн хамт түүний эзэмшлийн шатахуун түгээх станц дээр очсон чинь түгээгчээр ажиллаж байсан ба Баатар нь өөс миний хажууд 10.000 төгрөг авч байсан юм. нь 10.000 төгрөг өгч бай гээд авсан яах гэж байгааг нь мэдээгүй. Угаасаа шатахуун түгээх станц нь гийнх юм чинь тэгээд л авсан юм байгаа биз, тэр мөнгөө аваад надад өгөөгүй, өөрөө хэрэглэсэн байх...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-18/
28. Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2017 онд хөдөөгөөс ******* сумын төвд мотоциклоороо ирчихсэн байж байгаад иргээд хөдөө явах гэсэн чинь бензингүй болчхоод хошууд орд шатахуун түгээх станц дээр очсон чинь Өөдөөс түгээгчээр гарч байсан. Тэгээд би 13.000 төгрөгт бензин зээлчих гэж хэлээд 13.000 төгрөгийн бензин зээлж аваад явсан. Би тэр зээлийг авахдаа гэх хүнд нь хэлээгүй. дээр очоод л зээлж авсан юм. Би тэр 13.000 төгрөгийг 2017 оны хавар гийн эхнэр Дэжидэд 13.000 төгрөгийг нь өгсөн юм...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 33-34/
29. Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2017 оны өвөл би хөдөөгөөс мотоциклоор ******* сумын төв орж ирээд буцаад хөдөө явах гэсэн чинь бензингүй болчихсон байсан. Тэгээд би гуайгаас 2 литр бензин зээлчих гэсэн чинь гуай эгч чинь колонк дээр сууж байгаа очоод авчих гэсэн. Тэгээд би шатахуун түгээх станц дээр нь очоод т хэлээд 5.200.000 төгрөгийн А-80 бензин хийж аваад явсан. Би тэр авсан бензиний төлбөр болох 5.200.000 төгрөгийг одоо хүртэл төлж чадаагүй байгаа, одоо 5 сард ямааны ноолуур гарахаар төлнө....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 37-38/
30. Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2017 оны 10 дугаар сард хошууд орд ХХК-н шатахуун түгээх станцын түгээгчээр ажилладаг гуйн гэрт нь очоод 10,000 төгрөг бэлнээр нь зээлж авсан юм, тэгээд би тэр мөнгийг одоог хүртэл өгч чадаагүй байсан юм аа. Би гуайн гэрт нь очоод гуайгаас 10,000 төгрөг бэлэн мөнгөөр нь зээлж авсан, тэрнээс биш бензин, шатахуун зээлж аваагүй ээ, тэр үедээ би гуайд өөрт нь хэлээд л зээлж авсан, түүний эхнэр нарт би хэлээгүй ээ. Би тэр зээлсэн 10,000 төгрөгийг гуайгаас 2017 оны 10 дугаар сард л зээлсэн, би яг өдрийг нь одоо санахгүй байна, би тэр зээлсэн 10.000 төгрөгийг одоог хүртэл өгч чадаагүй байгаа, яагаад өгч чадаагүй гэхээр тэрнээс хойш малаа оторлуулж өөр сумын нутагт байсаар байгаад ирсэн. Тэгээд ирэнгүүтээ манай аавын бие муудаад аавыгаа авч Улаанбаатар хот руу
явж байгаад ирж байгаа юм. Би тэр зээлсэн 10.000 төгрөгийг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 47-48/
31. Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....Би 2017 онд хошууд орд ХХК-н шатахуун түгээх станцын түгээгч Э.Дгээс 5000 төгрөгийн бензин зээлээр авсан. Тэгээд би хөдөө байдаг учраас тэр бензиний мөнгийг өгч чадаагүй байсан юм. ...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 48-*******/
32. Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....Би 2017 онд яг сар, өдрийг санахгүй байна. Би хошууд орд ХХК-н шатахуун түгээх станцын түгээгч гээс 2 литр бензин зээлээр авсан үнэ нь 3200 төгрөг болж байгаа юм. Тэгээд би дараа нь 3200 төгрөгийг нь өгөх гээд шатахуун түгээх станц дээр нь очсон чинь хаалттай байсан. Тэгээд би хөдөө явсан. Тэрнээс хойш сумын төв орж ирж чадаагүй тэр 3200 төгрөгийг өгч чадаагүй байсан юм. Би 3200 төгрөгийг нь одоо төлөөд өгчихье....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 52/
33. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2017 онд хошууд орд ХХК-н шатахуун түгээх станцаас 19.000 төгрөгийн бензин зээлээр авч байсан. Би энэ мөнгийг одоог хүртэл өгч чадаагүй байгаа. Би удахгүй төлж барагдуулна. Би түгээгчээр ажиллаж байсан өөс 19.000 төгрөгийн бензин зээл авсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 39-40/,
34. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.Наранцэцэг мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын *******-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөгчийн тогтоол ирүүлсэн. хошууд орд ХХК-д түгээгч ажилтай Э.Д, А.Ө нартай холбоотой санхүүгийн баримтуудыг бүрэн эхээр нь авсан. А.Өийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллаж байсан борлуулалтын орлого болон дутагдлын талаар шинжилгээ хийсэн. Э.Дгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллаж байсан борлуулалтын орлого болон дутагдлын талаар шинжилгээ хийсэн. А.Ө нь ажиллаж байх хугацаандаа 1*******.195.829 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс 109.377.890 төгрөгийг тушаасан. 15.817.939 төгрөгийн дутагдал гарсан. Үүнээс маслоны савны зөрүү 55.000 төгрөгийг хассан. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 12, 15, 02 дугаар сарын 2, 13-ны өдрийн хугацаанд 1.320.000 төгрөг тушаасан байсан. Үүнийг хассан. Мөн 42 хүнтэй холбоотой 2.600.200 төгрөгийн зээлийг хүмүүст өгсөн. Үүнийг хасаад борлуулалтын орлогоос 11.897.739 төгрөгийн дутагдал гарсан. Үүнийг А.Ө хүлээн зөвшөөрсөн. / Бүх баримтуудыг тулгаж эцсийн тооцоог гаргасан /. Савны дутагдал 1.893.000 төгрөгийг нэмээд нийт 13.795.518 төгрөгийн дутагдал гарсан. Э.Д 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны хүртэлх хугацаанд 7.610.200 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс 4.794.080 төгрөгийг тушаасан. 2018 оны 01 дүгээр сарын 13, 21, 22, 02 дугаар сарын 02, 13, 21, өдрүүдэд 1.217.000 төгрөгийн бэлэн мөнгийг тушаасан. Мөн 32 хүнтэй холбоотой 913.750 төгрөгийн зээлийг хүмүүст өгсөн. Нийт 631.370 борлуулалтын орлогын дутагдал гарсан. Үүн дээр дээр савны дутагдал 339.388 нэмээд 970.758 төгрөгийн дутагдал гарсан. Үүнийг Э.Д хүлээн зөвшөөрсөн байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт дүгнэлт гарсан. Нийт 18 хүнтэй холбоотой 507.100 өр авлага барагдсан. А.Өөөс нэр бүхий 10 хүнтэй холбоотой 352.900 төгрөг хасагдсан. Э.Дгээс 8 хүн 154.200 төгрөг хасагдсан. А.Ө дээр борлуулалтын орлогоос 14.145.039 төгрөг, савны дутагдал 1.893.779 төгрөгийн дутагдал гарсан. Нийт 16.038.818 төгрөгийн дутагдал гарсан. Э.Д дээр борлуулалтын орлогоос 1.390.920 төгрөг, савны дутагдал 339.388 төгрөгийн дутагдал гарсан. Нийт 1.730.308 төгрөгийн дутагдал гарсан байгаа гэв.
35. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 05 дугаар шинжээчийн:
1. “ хошуу орд” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 11-нд “Авто машины засвар ” үйлчилгээ, “Шатахууны жижиглэн худалдаа” гэсэн 2 төрлөөр үйл ажиллагаа явуулах эрх авсан байна. Эдгээр үйл ажиллагаа нь одоог хүртэл хүчинтэй хэвээрээ байна.
2. Иргэн А.Ө “ хошуу орд” ХХК-ийн шатахуун түгээх станцад “ШТС-ын түгээгч” албан тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээтэй, “ШТС-ын түгээгч” албан тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна. А.Ө нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ныг дуустал хугацаанд түгээгчээр ажилласан байна.
Иргэн Э.Д нь “ хошуу орд” ХХК-ийн шатахуун түгээх станцад “ШТС-ын түгээгч” албан тушаалаар 2017 оны 12-р сарын ******* нд ажилд орох өргөдлөө өгөөд ажилд 2017 оны 12-р сарын 28-нд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01-р сарын 01ны өдөр гэрээ дуусах хугацааг бичилгүйгээр гэрээ байгуулсан байна.
Э.Д нь 2017 оны 12-р сарын 28-с 2018 оны 01-р сарын 15-ны өдөр дуустал хугацаанд ШТС-ын түгээгчээр ажилласан байна.
“ хошуу орд” ХХК нь 2017 оны 07-р сарын 08-с 2018 оны 01-р сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 132806029 төгрөгийн /Нэг зуун гучин хоёр сая найман зуун зургаан мянга хорин есөн төгрөг/ 3 төрлийн шатахуун, 12 төрлийн шатах тослох материал худалдан авч борлуулсан байна. /тооцоог хавсралтаар харуулав/ Үүнээс түгээгч А.Ө нь ажиллаж байх хугацаандаа 1**************829 /Нэг зуун хорин таван сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун хорин есөн төгрөг/төгрөгийн 3 төрлийн шатахуун, 12 төрлийн шатах тослох материал борлуулалт хийж, байгууллагадаа 109377890 /Нэг зуун есөн сая гурван зуун далан долоон мянга найман зуун ерэн төгрөг/төгрөг тушаасан байна. тооцоог хавсралтаар харуулав/
Түгээгч Э.Д нь ажиллаж байх хугацаандаа 7610200/ Долоон сая зургаан зуун арван мянга хоёр зуун төгрөг/төгрөгийн 3 төрлийн шатахуун, 12 төрлийн шатах тослох материал борлуулалт хийж, байгууллагадаа 4794080 /Дөрвөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга наян төгрөг/ төгрөг тушаасан байна. /тооцоог хавсралтаар харуулав/
хошуу орд” ХХК-ийн түгээгч А.Ө нь ажиллаж байх хугацаандаа 3840200 төгрөгийн 3 төрлийн шатахуун, 12 төрлийн шатах тослох материалыг бусдад зээлээр өгөөд 2018 оны 01-р сарын 12-с 2018 оны 02-р сарын 13 -ны хооронд 1240000 төгрөгийг тушаасан бөгөөд одоо нэр бүхий 42 хүнтэй холбоотой 2600200/Хоёр сая зургаан зуун мянга хоёр зуун төгрөг/төгрөгийн төлөгдөөгүй зээл байна. /тооцоог хавсралтаар харуулав/
Түгээгч Э.Д нь ажиллаж байх хугацаандаа 2184750 төгрөгийн 3 төрлийн шатахуун, 12 төрлийн шатах тослох материалыг бусдад зээлээр өгөөд 2018 оны 01-р сарын 13-с 2018 оны 02-р сарын 13 -ны хооронд 1271000 төгрөгийг тушаасан бөгөөд одоо нэр бүхий 32 хүнтэй холбоотой 913750 /Есөн зуун арван гурван мянга долоон зуун тавин төгрөг/төгрөгийн төлөгдөөгүй зээл байна. /тооцоог хавсралтаар харуулав/ Иргэн А.Ө нь “ хошуу орд” ХХК-д 2017 оны 07-р сарын 08-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд түгээгч хийж байх хугацаандаа ШТМ-ын борлуулалтын орлогоос 11897739 төгрөгийн, саван дахь үлдэгдлийн тооцооноос 1893779 төгрөгийн, бүгд 13791518 төгрөг/Арван гурван сая долоон зуун ерэн нэгэн мянга таван зуун арван найман төгрөг/-ийн дутагдал гаргасан байна. /тооцоог хавсралтаар харуулав/
Иргэн Э.Д нь “ хошуу орд” ХХК-д 20\7 оны 12-р сарын 28-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд түгээгч хийж байх хугацаандаа ШТМ-ын борлуулалтын орлогоос 631370 төгрөгийн, саван дахь үлдэгдлийн тооцооноос 339388 төгрөгийн, бүгд 970758 төгрөг/Есөн зуун далан мянга долоон зуун тавин найман төгрөг/-ийн дутагдал гаргасан байна. /тооцоог хавсралтаар харуулав/...гэх дүгнэлт / 3-р хх-ийн 87-106/
36. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаар шинжээчийн:
1. хошууд орд ХХК-д түгээгчээр ажиллаж байсан А.Ө нь ажиллах
байх хугацаандаа нэр бүхий 42 хүнд 2600200 төгрөгийн шатахууны өр авлага үүсгэсэн
бөгөөд 2018-2019 онд хошууд орд ХХК-д 10 хүний 352900 төгрөгийн өр
авлагыг, хошууд орд ХХК-д түгээгчээр ажиллаж байсан Э.Д нь
ажиллах байх хугацаандаа нэр бүхий 32 хүнд 913750 төгрөгийн шатахууны өр авлага
үүсгэсэн бөгөөд 2018-2019 онд хошууд орд ХХК-д 8 хүний 154200 төгрөгийн өр
авлагыг тус тус барагдуулсан учир одоогоор барагдуулаагүй /зарим хүмүүс нь А.Ө, Э. нартай тооцоо хийсэн гэх/ А.Өийн 2247300 төгрөг, Э.Дгийн
759550 төгрөгийн өр авлагын тооцоо дээрх дутагдал дээр нэмэгдэж тооцогдоно.
2. Иргэн А ийн дутагдуулсан төлбөр 13791518 төгрөг дээр барагдуулаагүй
2247300 төгрөгийн өр авлагыг нэмээд бүгд 16.038.818 /Арван зургаан сая гучин найман мянга найман зуун арван найман/ төгрөг, Э.Дгийн дутагдуулсан төлбөр 970,758 төгрөг дээр барагдуулаагүй 759550 төгрөгийн өр авлагыг нэмээд бүгд 1.730.308/Нэг сая долоон зуун гучин мянга гурван зуун найман/ төгрөгийн хохирол тус тус учруулсан байна..../3-р хх-ийн 121-1*******/ 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн ******* сумын “ хошууд орд” компанийн тодорхойлолт, 1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дугаар хуудсанд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар хуудсанд авагдсан шунхлай трейдинг ХХК-н тодорхойлолт, хавсаргасан материал, 1 дүгээр хавтаст хэргийн 141, 143 дугаар хуудсанд авагдсан хаан банк орлогын мэдүүлэг, шунхлай трейдинг нэхэмжлэл гаргах тухай, 1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 1 дүгээр хавтаст хэргийн 146-161 дугаар хуудсанд авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, хавсралт, 2 дугаар хавтаст хэргийн *******-53 дугаар хуудсанд авагдсан А.Ө, Э.Д нарын хөдөлмөрийн гэрээ, цалингийн хүснэгтийн хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 45-******* дүгээр хуудсанд авагдсан хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан А.Өийн цалингийн хүснэгт, 2 дугаар хавтаст хэргийн 51-53 дугаар хуудсанд авагдсан Э.Дгийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан Э.Дгийн ажилд орох өргөдөл, 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Улсыг бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 3 дугаар хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 146-153 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг дарга тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого, А.Ө, Э.Д нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн ******* сумын “ хошууд орд” ХХК-н хүсэлт уламжлах тухай болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 2 хуудас нотлох баримт, шүүгдэгч А.Ө 7 хуудас нотлох баримтыг зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.Наранцэцэг мэдүүлэхдээ “А.Өийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллаж байсан борлуулалтын орлого болон дутагдлын талаар шинжилгээ хийсэн. Э.Дгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллаж байсан борлуулалтын орлого болон дутагдлын талаар шинжилгээ хийсэн. А.Ө нь ажиллаж байх хугацаандаа 1*******.195.829 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс 109.377.890 төгрөгийг тушаасан. 15.817.939 төгрөгийн дутагдал гарсан. Үүнээс маслоны савны зөрүү 55.000 төгрөгийг хассан. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 12, 15, 02 дугаар сарын 2, 13-ны өдрийн хугацаанд 1.320.000 төгрөг тушаасан байсан. Үүнийг хассан. Мөн 42 хүнтэй холбоотой 2.600.200 төгрөгийн зээлийг хүмүүст өгсөн. Үүнийг хасаад борлуулалтын орлогоос 11.897.739 төгрөгийн дутагдал гарсан. Үүнийг А.Ө хүлээн зөвшөөрсөн. / Бүх баримтуудыг тулгаж эцсийн тооцоог гаргасан /. Савны дутагдал 1.893.000 төгрөгийг нэмсэн /, А.Ө дээр борлуулалтын орлогоос 14.145.039 төгрөг, савны дутагдал 1.893.779 төгрөгийн дутагдал гарсан. Нийт 16.038.818 төгрөгийн дутагдал гарсан, Э.Д нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны хүртэлх хугацаанд 7.610.200 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс 4.794.080 төгрөгийг тушаасан. 2018 оны 01 дүгээр сарын 13, 21, 22, 02 дугаар сарын 02, 13, 21, өдрүүдэд 1.217.000 төгрөгийн бэлэн мөнгийг тушаасан. Мөн 32 хүнтэй холбоотой 913.750 төгрөгийн зээлийг хүмүүст өгсөн. Нийт 631.370 борлуулалтын орлогын дутагдал гарсан. Үүн дээр дээр савны дутагдал 339.388 нэмээд 970.758 төгрөгийн дутагдал гарсан. Э.Д дээр борлуулалтын орлогоос 1.390.920 төгрөг, савны дутагдал 339.388 төгрөгийн дутагдал гарсан. Нийт 1.730.308 төгрөгийн дутагдал гарсан байгаа” гэх мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн гаргасан дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Ө нь Баянхонгор аймгийн ******* сумын нутагт шатахуун түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “ хошуу орд” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүртэлх хугацаанд шатахуун тослох материалыг бусдад дур мэдэн зээл нэрээр өгсөн, тушаах ёстой мөнгийг тушаагаагүй ашигласан зэрэг дутагдал гаргаж 14.145.039 төгрөг завшсан, савны дутагдал буюу борлуулаад үлдсэн саванд байвал зохих шатах тослох материалаас дутагдаж 1.893.739 төгрөгийн шатахуун дутагдал гаргасан гэж шүүх дүгнэлээ.
Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоолд зааснаар шатах тослох материалыг тээврийн хэрэгсэлд ачуулах болон түгээхэд гарах хэвийн хорогдлын нормыг хасаж тооцдог бөгөөд дизель түлш зуны улиралд 60 грамм, өвөл 44 грамм, А-80 бензин зуны улиралд *******0 грамм, өвөл 150 грамм, АИ-92 бензин нь зуны улиралд *******0 грамм, өвөл 150 грамм хоргодож болохоор заасан бөгөөд шүүгдэгч А.Өийн хувьд А-80 бензин 7 литр 248 грамм, АИ-92 бензин 684 грамм, дизель түлш *******2 грамм хорогдлыг хасаж 8 литр 183 граммыг хасаж тооцсон байна.
Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 12 сарын 28-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нутагт шатах тослох бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах “ хошуу орд” ХХК-д түгээгчээр ажиллах хугацаанд борлуулалтын орлогоос 1.390.920 төгрөг, савны дутагдал 339.388 төгрөгийн дутагдал гарсан. Нийт 1.730.308 төгрөгийн дутагдал гаргасан болох нь тус тус тогтоогдсон бөгөө шүүгдэгч Э.Дгээс А-80 бензин 82 грамм, дизель түлш 237 грамм, АИ-92 бензин 22 грамм хасаж нийт дүнгээр 341 грамм хассан тооцсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар нь албан тушаалтан биш бөгөөд албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэхгүй гэсэн саналыг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.Ө, Э.Д нар нь “ хошуу орд” ХХК-д шатахуун түгээгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон байх бөгөөд гэмт хэргийг шатахуун түгээгч гэсэн албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Албан тушаалын байдлаа ашиглах нь заавал албан тушаалтан буюу удирдах албан тушаалтан байхыг шаардахгүй бөгөөд албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх ойлголтыг хэлэх бөгөөд дээрх тохиолдолд шүүгдэгч А.Ө, Э.Д нар нь хийх ёсгүй үйлдэл буюу шатахуун дур мэдэн зээлээр өгөх зэрэг шатахуун түгээгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн болно.
Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд Шүүхээс шүүгдэгч А.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нутагт шатах тослох бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ хошуу орд” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа хийх ёсгүй ажил үүргийн хуваарьт заагдаагүй үйлдлийг хийж эрх мэдлээ хэтрүүлэн бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж 16.038.778 төгрөгийг дутагдуулсан,
Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ний өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын нутагт шатах тослох бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ хошуу орд” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа хийх ёсгүй ажил үүргийн хуваарьт заагдаагүй үйлдлийг хийж эрх мэдлээ хэтрүүлэн бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж 1.730.308 төгрөгийн дутагдал гаргасан үйл баримт тус тус болсон нь хохирогч С.Э, гэрч Л.Ц, Ө., Б., А., С., Б., М., М., С.Болор-эрдэнэ, М.Бат-эрдэнэ, Б., С., Б., О.Алтанбагана, Г., М., Г., Г.Лхагвасүрэн, Б., нарын мэдүүлэг, эдийн засгийн шинжээчийн 05, 34 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э, гэрч Л.Ц, шинжээч Л.Наранцэцэг нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Ө, Э.Д нарыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч А.Ө, Э.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч А.Ө, Э.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ө. нь тал харвалт өгч байсан байдал, шүүгдэгч Э.Д нь 2 сартай нярай хүүхэдтэй болохыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Өөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон арван зургаан сая гучин найман мянга найман зуун арван найман / 16.038.818 / төгрөгийг, шүүгдэгч Э.Дгээс нэг сая долоон зуун гучин мянга гурван зуун найман / 1.730.308 / төгрөгийг тус тус хэсэгчлэн гаргуулж хохирогч “ хошуу орд” ХХК-л олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч А.Өөдсөөс дөрвөн ширхэг дэвтрийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг дэвтрүүдийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Өийн эзэмшлийн арван таван тооны ямаа, шүүгдэгч Э.Дгийн эзэмшлийн арван таван тооны ямаа зэргийг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж дээрх ямаануудыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч А.Ө, Э.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ө, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ө, Э.Д нар нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ө, Э.Д нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Ө, Э.Д нарыг арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Ө, Э.Д нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Ө, Э.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч А.Өөөс арван зургаан сая гучин найман мянга найман зуун арван найман / 16.038.818 / төгрөгийг, шүүгдэгч Э.Дгээс нэг сая долоон зуун гучин мянга гурван зуун найман / 1.730.308 / төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “ хошуу орд” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч А.Ө, Э.Д нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч А.Өөдсөөс дөрвөн ширхэг дэвтрийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг дэвтрүүдийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч А.Өийн эзэмшлийн арван таван тооны ямаа, шүүгдэгч Э.Дгийн эзэмшлийн арван таван тооны ямаа зэргийг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж дээрх ямаануудыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Ө, Э.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ө, Э.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ