| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00286/И |
| Дугаар | 288 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 288
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Халиунаад холбогдох орон сууцны халаалт, халуун хүйтэн усны төлбөр 549437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Халиунаа нь орон сууцныхаа халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 04-р сард 100000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр нийт 549437 төгрөгийг Н.Халиунаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Н.Халиунаагаас орон сууцны төлбөр гаргуулахаар манай байгууллага нэхэмжлэл гаргасан. Гэтэл уг байранд Н.Халиунаагийн төрсөн ах Намжилсүрэнгийн Хүрэл-Эрдэнэ амьдарч байх тул хариуцагч Н.Халиунааг хэргийн жинхэнэ хариуцагч Н.Хүрэл-Эрдэнээр сольж, хариуцагч Н.Хүрэл-Эрдэнээс орон сууцны төлбөр 549437 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 24 тоотод оршин суух СЩ80072919 регистрийн дугаартай Хөхчин овогт Намжилсүрэнгийн Хүрэл-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Хүрэл-Эрдэнэ миний бие Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн нэхэмжилсэн 46-р байрны 24 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 549437 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сард багтаан төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Н.Хүрэл-Эрдэнээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 549437 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Н.Хүрэл-Эрдэнээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 549437 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Н.Хүрэл-Эрдэнэ нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 549437 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн “46-24 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн задаргаа”, хариуцагч Н.Хүрэл-Эрдэнийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Хүрэл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 549437 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сард багтааж төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Н.Хүрэл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 549437 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сард багтаан төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 549437 /таван зуун дөчин есэн мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг 2017 оны 01 сарын 31-ний өдрийн дотор хариуцагч Н.Хүрэл-Эрдэнэ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17133 төгрөгний тал хувь болох 8566 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8566 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Н.Хүрэл-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 8566 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Хүрэл-Эрдэнэ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ