Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Б, Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ************* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б.Б

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Т.Ц

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Худаг урт 4 дүгээр багийн нутаг Үзүүр хүрэм гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг 0.03 га хэмжээ бүхий газар явуулж байгаль орчинд 161626 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тухайн үед Т.Цын хамт ажилласан. Бид хоёр үйл ажиллагаандаа хар толгойтой, улаан өнгийн их биетэй, улсын дугааргүй “Доосан” нэртэй бага оврын / унагалдай / трактор 1 ширхэг, угаагч төхөөрөмж комоороо 1 ширхэг, Улаан хүрэн өнгийн цахилгаан үүсгүүр гаргагч мотор 1 ширхэг, Цагаан өнгийн 12-75 БНР улсын дугаар 1 Исузу форвард маркийн авто машин зэрэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байсан. Бүгдээрээ миний эзэмшлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байгаа юм. Ухдаг бага оврын унагалдай тракторт ямар нэгэн холбогдох бичиг баримтгүй, авто машины бичиг баримт нь миний нэр дээр байгаа. Би унагалдай тракторыг одоогоос 4 жилийн өмнө Бөмбөгөр сумын хүнээс хуучнаар нь 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед фейсбүүк дээр тавьсан байсан зарын дагуу холбогдоод авч байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 92-94 /,

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 3. Шүүгдэгч Т.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багт байх найз Б.******* хөдөө гэрт очоод 3 хоносон. Тэгтэл Б.Б нь надад- Манайхаас ойрхон нинжа нар урьд нь ажиллаж байсан эвдэгдсэн газар байдаг, хоёулаа тухайн газарт очоод жоохон шороо угаая гэхээр нь би зөвшөөрөөд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны үдээс хойш 16-17 цагийн үед тухайн газар нь очсон бөгөөд тэр газар эвдэгдсэн жалга бүхий газар байсан. Тэгээд тэнд байсан шлам шороог дөнгөх угаах гээд ажиллаж эхэлсэн чинь Б.******* ухдаг трактор доголдож ажиллахгүй болоод техник хэрэгслээ тэнд нь үлдээгээд Б.*******д очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 11-12 цагийн үед бид хоёр тухайн газраа очоод ажиллаж байтал 14-15 цагийн үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын цагдаа , байгаль хамгаалагч гээд хоёр хүн ирээд Өлзийт сумын цагдаад дуудлага өгсөн.Тэгээд 17-18 цагийн үед Өлзийт сумын цагдаа ирээд миний ачааны авто машин дээр трактор, угаагч төхөөрөмж, техник хэрэгслийг ачаад Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хүргэж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг “Үзүүр хүрэм” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.Б, бас нэг танихгүй хүний хамт трактортой ажиллаж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан гэдгийг мэдэж байгаа. Үзүүр хүрэм гэх газрыг өөрөө нэрлэхгүй. 2000-2005 иргэд гар аргаар ашигт малтмал олборлосон эвдэгдсэн газар байсан. Миний хувьд байгаль экологид учруулсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 161.626 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 204.660 төгрөгийн зардал гарахаар тогтоосон байна. Тиймээс буруутай этгээдээс дээрх хохирол, зардлыг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг / хх-ийн 29 /,

6. Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Баянхонгор аймгийн Өлзийт сумын төв дээр байж байтал 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хэсгийн төлөөлөгч Доржготов нь над руу утсаар яриад Танай Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг Үзүүр хүрэм гэх газар трактортой хоёр хүн газар ухаад байж байна. Би иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу ирсэн чинь танай сумын нутаг байна гэсэн.Тэгээд би Олон нийтийн цагдаа Доржбатын хамт тухайн газарт явж очсон чинь 2 хүн байсан. Тэдний нэг нь өөрийгөө ******* гэж байсан бөгөөд тэрээр-Би Өлзийт сумынх манай гэр энүүхэнд ойрхон байдаг гэж байсан, нөгөөх нь Баянхонгор аймгийн төвд байдаг гэж байсан. Тэнд Нарийнтээл сумын хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагчийн хамт байсан бөгөөд тэднийг бид нарт хүлээлгэж өгөөд явсан. Намайг очиход ухсан гэх газраас булаад тэгшилчихсэн байсан бөгөөд Нарийнтээл сумын хэсгийн төлөөлөгч , байгаль хамгаалагч хоёр -Бид хоёр сүлжээтэй газраас дуудлага өгчхөөд буцааж ирсэн чинь газраа булчихсан байна гэж ярьж байсан. Тэгээд тухайн хүмүүсийн техник хэрэгслийн бичиг баримтыг шалгахад байхгүй байсан тул угаагч тоног төхөөрөмж, бага оврын тракторыг авто машин дээр нь ачуулаад аймгийн Цагдаагийн газарт хүргэн ирж мэдээлэл өгсөн...Тэнд байсан 2 хүн өчигдрөөс эхэлж ажилласан өнөөдөртэй 2 хоног л болох гэж байна, бидэнд ямар нэгэн зөвшөөрөл, бичиг баримт байхгүй гээд шинээр дарсан бололтой талбайгаа заагаад энэ газарт доошоо 50-60 см орчим газар ухсан. Тэгээд буцаагаад булчихсан юм гэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /,

7. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-н 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 1/20 дугаартай:

1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын аль нэг тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.

2. Тухайн эвдэгдсэн талбай нь 279м2 буюу 0,03га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 161626 төгрөг болж байна. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 204660 төгрөг болж байна.

3. Тухайн солбицол бүхий газар нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн газар байсан байна.

4. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...гэх дүгнэлт /хх-ийн 53/

8. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн:

              1. Унагалдай трактор 3.000.000 төгрөг,

              2. 12-75 БНР улсын дугаартай Isuzu Forward маркийн авто машин 2.000.000 төгрөг,

              2. Шороо угаагч ком төхөөрөмж 200.000 төгрөг,

              3. Мотор 300.000 төгрөг, нийт ( таван сая таван зуун мянга ) 5.500.000 төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 83/ болон хавтаст хэргийн 19-24 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бас хохирол нөхөн төлсөн хоёр ширхэг баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Худаг урт” 4 дүгээр багийн нутаг “Үзүүр хүрэм” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг 0.03 га хэмжээ бүхий газар явуулж байгаль орчинд 161.626 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******, гэрч Д.*******ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 257 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.*******, Т.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь байгаль орчинд 161.626 төгрөгийн, нөхөн сэргээхэд 240.660 төгрөгийн нийт 402.286 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын зүгээс дээрх хохирлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн талаар хоёр хуудас нотлох баримтыг гаргаж ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэмт хэргийн хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ

Хэрэгт шүүгдэгч Б.******* “Доосан-55” маркийн бага оврын газар ухагч тракторыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг трактор буюу түүний үнэ гурван сая төгрөгийг шүүгдэгч Б.Бас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тракторыг эзэмшигч Б.Бд буцаан олгож шийдвэрлэв.

Мөн хэрэгт 12-75 БНР улсын дугаартай ачааны авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг ачааны авто машиныг эзэмшигч Б.Бд буцаан олгож шийдвэрлэв.

Харин хэрэгт шороо угаагч төхөөрөмжийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг шороо угаагч төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Дээрх техник эд зүйлс нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б,  Т.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1–д заасныг журамлан шүүгдэгч Б.Б,  Т.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

   6. Шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.******* “Доосан-55” маркийн бага оврын газар ухагч тракторыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг трактор буюу түүний үнэ гурван сая / 3.000.000 / төгрөгийг шүүгдэгч Б.Бас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, бага оврын тракторыг эзэмшигч Б.Бд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.******* эзэмшлийн 12-75 БНР улсын дугаартай ачааны авто машины, алтны шороо угаагч төхөөрөмж зэргийг битүүмжилсэн битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг ачааны авто машиныг эзэмшигч Б.Бд буцаан олгож, алтны шороо угаагч төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.БАТЦЭНГЭЛ